Коронавирусыг лабораторид гарган авсан гэв

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Хүний дархлал хомсд­лын нянг илрүүлснээр 2008 онд Нобелийн шагнал хүртсэн Францын нян судлаач Люк  Монтанье олон орныг хамраад байгаа цар тахал коронавирусыг дархлал хомсдолын вирус -1-ийн генийг коронавируст суул­гах замаар лабора­торид гарган авсан  гэж мэдэгджээ. Тэрээр “Бид энэ нянг зохион бүтээсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж  Францын “Cnews” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Энэ нь дархлал хомсдлын өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх тариаг гаргаж авах зорилгоор хийсэн ажлынхаа хүрээнд энэ халдварт өвчний нуклейны хүчлийн  биологийн молекулыг коронавируст оруулсны  үр дүн аж.  Харин нян нь бүхэлд нь биш ч нэг хэсгийг нь дарангуйлсан гэв.  Ихэвчлэн сарьсан багваахайнаас гаргаж авдаг нян. Гэхдээ дээр дархлал хомсдолын хэлхээг нэмсэн гэв.  Харин ямар ч тохиолдолд энэ нь жинхэнэ биш. Энэ бол мэргэжилтэн,молекулын биологич нарын  их  нямбай хийсэн ажил. Ямар зорилгоор гэхэд Би үүнийг мэдэхгүй.  Гэхдээ  тэд дархлал хомсдлын өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх тариаг гаргаж авахыг хүсч байсан гэж таамаглаж байна гэж ярьжээ.

Люк Монтанье  энэ онолоо батлахын тулд Шинэ Делигийн  технологийн Энэтхэгийн хүрээлэнгийн судлаачдын багийн хийсэн судалгааны ажлаас коронавирус, дархлал хомсдолын уургийн амин хүчлийн хэлхээнээс гэнэтийн байх боломж багатай хачин санагдсан зүйлийг олсон гэж мэдэгдсэнийг эш татсан байна. Францын нян судлаач “Энэ нян гэнэт устаж үгүй болно.Учир нь  зохиомлоор гаргаж авсантай нь холбоотой гэж таамаглаж байгаа аж.  Тэрээр “Ямар нэг зүйл байгалиасаа  үүсч бий болж болно.  Гэхдээ хүн  ямар нэгэн зүйлийг  зохиомол аргаар  бүтээн гаргаж авбал амьд үлдэх магадлал багатай. Байгаль харилцан уялдаатай зүйлийг хүсдэг. Тухайлбал, Нэг нянгаас гаргаж авсан нян орно гэв. Мөн  дархлал хомсдолын нянтай коронавирусын  хэсэг  хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нь өөрийгөө устгах шалтгаан болж байна гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.29  ЛХАГВА № 84 (6309)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

2 цаг 41 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

10 цаг 10 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

11 цаг 1 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

11 цаг 8 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

11 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

11 цаг 43 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

16 цаг 7 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

16 цаг 12 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

16 цаг 22 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

16 цаг 27 мин