• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Андрес Иньеста: Эхнэр минь намайг аз жаргалтай болгодог

2020-04-28 08:00

Х.ОЮУНБОЛД

 

Испанийн хөлбөмбөгчин Андрес Иньеста Японы хөлбөмбөгийн лигийн “Виссел Кобе” клубт өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас тоглож эхэлсэн билээ. Түүний “El mundo.es” цахим хуудаст өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Японд хөл хорио зарласан өдрүүд ямар байна?

-Эхэндээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг авснаар бид хэвийн амьдарч болоод байсан. Үнэндээ бид бэлтгэж байсан юм билээ. Гэхдээ энэ сарын эхнээс бүгд гэртээ амьдарч байна. Учир нь багт коронавирусын халдвар авсан хоёр тохиолдол гарсан. Нэг нь багийн гишүүн, нөгөө нь Сакай хотын хүн, найз байсан. Тиймээс биднийг гэр рүү маань буцаасан. Яагаад гэвэл лигийн тоглолтыг зургадугаар сар хүртэл хойшлуулсан. Харин хөл хорио нь Испанид зарласан шиг хатуу биш. Бид урьдчилан хамгаалах арга хэмжээ авч зугаалах, хэдийгээр тогтмол ажиллахгүй байгаа ч ресторанд орохоор гарч болж байна. Гэхдээ Токио хотод хөл хорио илүү чанга байна.

-Испанид энэ үеэр юу болж байгаа талаар та гэрийнхнээсээ мэдээлэл авч байна уу?

-Тэд гэрээсээ гарахгүй байгаа. Гарах бол нэг нэгээрээ, мэдээж урьдчилан хамгаалах арга хэмжээ авч гарч байгаа гэсэн. Бусад шиг итгэл муутай амьдарч байна гэсэн.  Мөн би мэдээ үзэж байгаа. Гэхдээ үнэхээр хол амьдарч байгаадаа санаа зовж, гунигтай байна.

-Яагаад яг энэ үеэр баримтат кино хийх болов?

-Энэ киног хийх санаа төрөөд удсан. 2016 онд миний хэвлүүлж гаргасан  “Миний амьдралын алхам” номноос жаахан санаа авсан. Энэ бол дараагийн алхам нь гэж хэлж болно. Миний толгойд үргэлж энэ санаа эргэлддэг байсан бөгөөд хэрэгжүүлэх боломж гарсан нь энэ. Барселон багаас гарч энд ирсэн болон бүх зүйл болж өнгөрсний дараа би үүнийг хийхийг хүсч байсан.

-Баримтат кино таны гэр бүлийн зураг гарч байгаагаар эхэлдэг. Танд олон байдаг мэргэжилтэй  холбоотой зураг сонгож болох байсан уу. Яагаад гэр бүлийн зураг гэж. Андрес Иньестагийн хувьд гэр бүл гэж юу вэ?

-Гэр бүл бол бүгдийг дэмждэг суурь юм. Ажиллах болон тоглох, гадагшаа явна. Гэхдээ өдөр бүр бэлтгэл сургуулилт хийх, тоглох, хожсон, ялагдсан ч бэлтгэлээ сайн муу хийсэн, сайн, муу байсан ч гэртээ харина. Гэртээ өөрт байгаа хамгийн чухал хүмүүстэй уулзана. Тэд бол бүх юм эхлэх цэгээс гадна амьдралд чинь байгаа бүх зүйлээс дээгүүр зүйл.

-Таны эхнэр Анна таны хувьд юуг илэрхийлдэг вэ?

-Тэр бол миний баяр, гунигаа хуваалцдаг, миний амьдралд надтай тааралдсан хамгийн чухал хүн юм. Түүнийхийг ч бас хуваалцдаг. Бид амьдралынхаа бүх үнэт зүйлийг хуваалцдаг юм. Анна миний амьдралын чухал үед гарч ирсэн. Би үүнийг үргэлж түүнд хэлдэг юм. Бид адилхан эрхэмлэх зүйлтэй, их өвөрмөц, амьдралаа их сайн зохицуулдаг хүмүүс.Аз жаргалыг олоход хэцүү. Тэр намайг аз жаргалтай болгодог.

-Зурган дээр гэрийнхэнтэйгээ зугаалж байгаа, хүүхдүүд гулгаж байгаа, талбайн голд тэд сууснаас гадна тэдэнд хэн ч юу хэлэхгүй байгаа нь харагдаж байна. Энэ бодит зураг уу?

-Тийм бодит жинхэнэ зураг. Учир нь япон соёл ийм нэгнээ хүндэтгэдэг болохоор.  Чи гэр бүлтэйгээ нэг сандал дээр сууж байж болно. Мөн хүмүүсээс 10 метрийн зайтай байна. Тэд чамайг босох хүртэл эсвэл тэднийг ойрт гэж дуудах хүртэл чамтай ярих гэж дөхөж ирэхгүй. Энэ нь их таалагддаг.

-Би танд гурван нэр хэлье. Раул Мартинес, Эмили Рикарт, Уго Камареро нар юм.

-Тэдний хоёр нь болох Раул, Эмилитэй илүү дотно харилцаатай. Тэд надтай зөвхөн ажил мэргэжлийн орчинд харилцдаг хүмүүс байхаа болиод удаж байна. Харин Уго бол өвөрмөц хүн. Бид хэцүү болон аз жаргалтай мөчүүдээ хуваалцдаг. Түүнийг их санаж байна.

-Ялангуяа, Раул, Эмили нар таны амьдралын хүнд хэцүү үед суга таяг шиг байж таныг алхахад тусалсан уу?

-Тийм ээ. Эргэлзээгүй.Би хүнээр халамжлуулах дуртай. Бас намайг халамжилдаг, надад хайртай, санаа зовдог хүмүүсийг урамшуулах дуртай. Тэд энэ төрлийн хүмүүс. Тэгэхээр тэд миний амьдралд бусдаас илүү чухал.

Танд ямар нэгэн дайсан байсан уу?

-Дайсан их хүчтэй үг. Би үгүй гэж хэлэх байна. Бодъё. Үгүй. Мэдээж үгүй.

-Сайн байна. Тэгвэл хэн нэгэнтэй муудалцаж байсан уу?

-Тийм ээ. Хөлбөмбөгийн ертөнцөд, багтаа бид нэгнээ хүндэтгэнэ. Бид найзууд гэж тооцдог байсан. Гэхдээ би дотносож өрөвдөж байгаагүй эсвэл зарим үед ямар ч тохиолдолд өөртэйгөө ойр байлгахыг хүсэхгүй хүмүүс байгааг илт анзаарсан шүү.

-Баримтат кинонд таны Барселоноос гарсан талаар анхаарал татсан өгүүлбэр байдаг. Харилцаа холбоотой үедээ чи их зүйл ярихгүй бол эргэж буцаж болохгүй үе ирнэ гэж хэлсэн байсан. Та юу хэлэхийг хүссэн юм бэ?

-Би энэ их тодорхой байна гэж бодож байна. Чи тэгж бодохгүй байна уу.

-Тийм. Гэхдээ зөвхөн тийм үед?

-Би  Барселон клубээс  гарахдаа хийсэн мэдэгдэлд энэ талаар  их сайн тайлбарласан гэж бодож байна. Чи өөрт байгаа зүйлсийг алдсаныхаа дараа үнэлдэг гэж ярьдаг шүү дээ. Хамгийн чухал нь чамд тэр зүйлс байгаа үед үнэлэх юм. Мөн эсрэгээр байж болно. Гэхдээ мэдээж хэрэг, ийм зүйлс болж л байдаг. Тэд үүнийг  олон шалтгааны улмаас хийдэг. Учир нь нэг нь нөгөөгөөсөө илүү сайн байсандаа биш. Мөн нэг нь нөгөөгөөсөө илүү буруутай эсвэл буруутайдаа ч биш юм.

-Хуучин клубынхаа зарим зүйлийг санадаг уу?

-Сэтгэлдээ зарим зүйлийг санаж үгүйлдэг. Гэхдээ би гаргах ёстой гэж бодож, мэдэрч байсан шийдвэрээ гаргасан.

-Пеп Гуардиола таныг бух сургагч, Луйс Энрике Харри Поттер гэж дууддаг. Энэ хоёрын аль нь танд илүү таалагддаг вэ?

-Залуу минь, энэ бол хоёр зүйл. Гэхдээ хоёуланд нь урлаг, ид шидийн талын зүйл бий.  Чиний хийдэг ажлын талаар олон зүйлийг хэлнэ. Би хоёуланг нь зөвшөөрнө. Тэд хоёулаа миний тамирчны карьерт их чухал хүмүүс. Тэдэнд тэрийг хэлэх онцгүй. 

-Стамфорд Бриджийн гоол таны амьдралд өөрчлөлт авчирсан гэж үнэн үү. Та Европын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон?

-Тэр бол миний амьдралын өөрчлөлтийн нэг үе байсан. Гэхдээ үнэндээ чи багтаа чухал алхам хийх хэрэгтэй болсон гэж үзсэн тэр үедээ магадгүй дундаж болон дээд түвшнээс ахисан гэж тооцох хэрэгтэй. Энэ нь хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд тусална. Би хөлбөмбөг тоглоод олон жил болсон. Гэхдээ энэ гоол намайг их урамшуулсан.

-Та их зовлон үзэж туулсан. Мөнгө, нэр алдар хэн нэгэнд зовлон тохиолдоход ямар хэрэгтэй вэ?

-Мөнгө, алдар нэр юугаар ч хэрэг болохгүй. Гэхдээ чи юу болдгийг мэдэх үү. Надад байгаа энэ бүх зүйл байхгүй хэн нэгэнд их хэцүү. Алдар нэр, мөнгө ямар ч хэрэг болдоггүй гэж миний хэлж байгааг ойлго. Гэхдээ үнэн бол чамд бүх юм байлаа ч дотроо бол чи хоосон. Хүмүүс мөнгөтэй байх нь хамаагүй. Бид адилхан мэдрэмж, айдас, баяр хөөрийг мэдэрдэг. Тэнд биднийг нэг зүйл зогсоодог. Бусад нь бол дагалдах хэрэгсэл юм.Бид байгаа зүйлээ ашиглаж мэддэг, байгаа зүйлдээ талархдаг байх нь бидний давуу тал юм. Гэхдээ миний үзэж өнгөрүүлсэн бүхнийг би мөнгөтэй байлаа гээд сайн эсвэл муу өнгөрүүлээгүй.

-Гэр бүлээсээ хол байх нь сөрөг талтай ч эерэг сайн талтай. Эсвэл үгүй юу?

-Тийм. Бусадтай адил. Сайн болон муу талтай. 12 настайдаа гэр бүлээсээ холдсон болон муугаар авч үзвэл миний гаргасан золиос бодоод үзэхэд хатуу байсан. Гэхдээ нөгөө талаар би хурдан өсч том болсон. Намайг биелүүлэхийн төлөө зүтгэх зорилготой болгосон. Тэр л  миний амьдрал байсан. Гэхдээ бүгд их ач холбогдолтой.

-Та гадаад орчинтой яаж холбогдож байна. Гэр бүл, найзуудтайгаа. Хөл хорио, цалин, юмны үнэ ямар байгаа талаар яаж мэдэж авч байна?

-Үүнийг чамд хэлье. Би энгийн амьдарч байна. Гэхдээ бодит ертөнцтэй харьцаж байна. Учир нь өдөр бүр шинэлэг байхыг зорьж байна. Чи бусад хүн шиг бэрхшээлийг даван туулж байгаа гэр бүл, найзуудтай байсан бол миний оронд эмзэг бүлгийн хүн болон байгууллагуудад жаахан хувь нэмрээ оруулах, туслахыг оролдох байсан. Хэн нэгэн үүнийг анзаарч, давуу  талтай гэдгээ ойлгодог бол энэ тохиолдол надад тэр байна. Энэ цар тахлын үеэр хүмүүсийн эв нэгдэл хамгийн сүүлд бүгдийг тодорхойлно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.28  МЯГМАР № 83 (6308)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ