Б.Түвшин: Мэдлэгийн урсгалыг байнга сэлбэж байх хэрэгтэй

2020-04-27
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаач­лагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонир­холтой шийдэл, санаануу­дыг уншигчиддаа хүр­гэ­­дэг билээ. Энэ удаа эдийн засагч, суд­лаач,  Мон­голын Мэр­гэш­сэн нягт­лан бодогч­дын инсти­тутийн ерөн­хийлөгч Б.Түв­шинг урьж ярилцлаа.

 

Хөгжлийг гацааж буй нэг шалтгаан нь мэргэжлийн байгууллагын статус тодорхойгүйтэй холбоотой

 

-Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь бүртгэл санхүүгийн ажилтнуудыг сургаж мэргэшүүлдэг, энэ салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлж дэмждэг, Дэлхийн нягтлан бодогчдын холбоонд Монгол Улсыг төлөөлдөг жинхэнэ гишүүний статустайн хувьд бүртгэл, тайлагналын олон улсын стандарт, олон улсын чиг хандлагыг өөрийн оронд нутагшуулдаг байгууллага.

Бусад улс орнуудад манай институттай адил байгууллагууд “мэргэжлийн байгууллага /professional body/” статустай байдаг болов. Харамсалтай нь манай улсын хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн байгууллага гэсэн статус байдаггүй болохоор “төрийн бус байгууллага” гэж явдаг. Хоёр ч юм уу, тав ч юм уу хүн хамтарч байгуулсан төрийн бус байгууллагатай үндсэндээ адилхан байна л даа. Харин мэргэжлийн байгууллага бол тусдаа чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр хуримтлагдсан мэдлэг, туршлага, ур чадвар, тогтсон стандарт, зарчим, арга ухаан буюу “know how” зэргийг тухайн улсад нэвтрүүлдэг, хөрсөнд буулгадаг, хөгжүүлдэг байгууллага. Тухайлбал, дэлхийн улс орон бүр дагаж мөрдөх шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт байна. Үүнийг ажил хэрэг болгох нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагын үүргийн нэг мөн. Гэхдээ төр нь бүх талаар дэмжээд байх боломжгүй, нөгөө талаас бизнесийнхэн ашиг орлого гэж харж чадахгүй байсантай холбоотойгоор нягтлан бодогчдынхоо дэмжлэгээр бас өдий зэрэгт хүрээд байгаа байгууллага.

Дэлхий нийтээр даган мөрдөх хууль, эрх зүйн акцууд, хүний эрхийн гэх мэт түгээмэл тунхаглалуудыг Монгол Улс дагаж мөрдөх ёстой. Монгол Улс өнгөрсөн жил “Саарал жагсаалт”-д орсон нь тэдгээрийг зөв утгаар нутагшуулж, дагаж мөрдөж хөгжүүлэхгүй бол нийгэм эдийн засгийн үр дагавартай гэдгийн энгийн нэг жишээ. Энэ хариуцлагыг мэргэжлийн байгууллага үүрдэг. Түүнээс биш зөвхөн нягтлангуудын эрх ашгийг хамгаалах гэж байгуулагдаагүй. Хөгжлийн гацааны нэг суурь шалтгаан нь мэргэжлийн байгууллагууд нь статусын хувьд төрийн бус байгууллага байдагтай холбоотой гэж үздэг хүн. Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжихийн тулд мэргэжлийн байгууллага зайлшгүй байх ёстой.

Нөгөөтэйгүүр, төрийн байгууллагын санхүүгийн тайлан олон улсын стандартад нийцэхгүй байгаагаас хөгжил гацаж байна. Нийцүүлэх чадвар, мэдлэгийг олгодог байгууллага нь манай институт юм. Төрийн өмчийн компаниудын засаглал, ил тод байдлыг төрийн санхүүгийн менежментийг сайжруулснаар л засагдана. Тодруулбал, төрийн санхүүг ил тод, засаглал сайтай болгож улмаар мэргэжлийн түвшний хяналтын тогтолцоог нэвтрүүлэх явдал гэж ойлгож болно.

Ил тод байдал дутмагаас иргэдийн төрдөө итгэх итгэл сулардаг. Тухайлбал, төсвийн тухай хуулийн дагуу зарцуулагдах ёстой, татвар төлөгчдийн халааснаас гарсан нийтийн мөнгийг хамгийн сайн менежментээр удирдана гэж сонгогдсон нөхдүүд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс  төсөвт тодотгол хийх нөхцөл үүсчихсэн байхад тодотгохгүй гээд гэдийгээд байгааг нь ард түмний халааснаас авсан мөнгөө нам дарчихаад өөрсдөдөө зарцуулах гэж байна гэж ойлгохоос аргагүй байдалд хүргэлээ.

 

Төрийн шинэ менежмент нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай

Блиц:

Б.Түвшин 

БОЛОВСРОЛ:
v2018- оноос: МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Бизнесийн удирдлага, докторант     
v2016-2018: СЭЗДС, Байгууллагын засаглал, магистр,
v2010-2013: МУИС, Хууль зүйн сургууль, Эрх зүйч – хуульч, бакалавр
v2006-2007: Итали улс, Триестэ хот, ОУБИС, MBA
v1993-1997: МУИС, Эдийн засгийн сургууль, Нягтлан бодогч - эдийн засагч, бакалавр 
v1983-1993: Завхан аймаг, Баянхайрхан, Нөмрөг сумын дунд сургууль, бүрэн дунд

МЭРГЭШИЛ:
- International finances
- ERP (Enterprise Resource Planing)
- Business process reengeneering, 
- Сorporate strategy 
- International finance 
- International auditing 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2018 - одоог хүртэл: Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Ерөнхийлөгч бөгөөд УЗ-ийн дарга  
2016 - одоог хүртэл: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
2003 - 2018: “АПУ” ХК, Санхүү хариуцсан захирал

Манай улсын төрийн зохион байгуулалт нүсэр бүтэцтэй ч бүтээмж муу. Яах аргагүй уул уурхайгаас орлого олж байна, бас үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесүүд, ажиллагсад үүргээ биелүүлж, татвараа төлж байгаа ч эрхээ эдэлж чадахгүй л байна шүү дээ. Гэтэл  хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй төрийн үр бүтээлгүй бүтцийн цалин, хангамж, урамшуулал, хээл, хахуульд хамаг мөнгө яваад дуусч байна. Зорилго тодорхойгүйгээс  зарцуулалт нь үрэлгэн, үр дүн муу байдаг.

Төрийн оролцоо бүх салбарт байгаа нь үр өгөөжтэй, бүтээмжтэй байдлыг алдагдуулдаг.  Төр өөрөө цомхон, чадварлаг, хүчирхэг байх ёстой. Хүчирхэг гэдэг нь “Төрийн шийдвэр оновчтой, аль ч салбарт хэрэгжих боломжтой байх” гэсэн үг юм. Өмнө нь төр бүх салбарт оролцсоноор хүчирхэг гэсэн ойлголт байсан бол одоо үгүй. Одоо төр гэхээс илүүтэй иргэний оролцоотой шийдвэрээр нийтийн мөнгийг нийтийн зорилгод зарцуулах гэдгээр ойлгож урагшлах юм. Гэтэл, таны төлөө, таны аж ахуйн төлөө хамгийн сайн менежменттэй шийдвэр гаргаж чадна  гэж сонгогдож гарч ирсэн нөхөд, төрийн эрх ашгийг, нийтийн эрх ашгаас илүү, өөрсдийн бүлэглэлийн эрх ашгийг дээгүүр тавьсан шийдвэр гаргаж байна. Төрд мэдлэгтэй хүмүүс ажиллах ёстой.

Бидний дийлэнхи хэсэг нь арав, хорин жилийн өмнө эзэмшсэн мэдлэгээрээ яваад байна. Мэдлэг гэдэг тогтоол ус биш. Тогтоол ус удахаараа муудчихдаг. Үүнтэй адил өмнө олж авсан мэдлэгийг цааш дамжуулж сэлбээгүйгээс болж хуучирч мууддаг гэсэн үг. Комьпютер дээр жишээ авахад хуучирсан программаа “Update” хийн шинэчилж байна гэсэн үг. Тэгэхээр шинэ мэдлэг, мэдээллийг маш хурдан хүлээн авч түүнийгээ боловсруулж түгээж байгаа хүн л хамгийн мэдлэгтэй хүнд тооцогдоно. Боловсролын тогтолцоо ч ялгаагүй шинэ технологид шилжихгүйгээр арван жилийн өмнөх мэдлэгээр удирдана, хөгжүүлнэ гэвэл хоцрогдоно. Өөрөөр хэлбэл, мундаг мэдлэгтэй гэсэн нэг хэсэг байна л даа. Гэтэл тэр нь аль хэдийн хуучирсан байгааг мэдэхгүй том, том яриад яваад байгаа хэсгийг хэлж байгаа юм. Тэгэхээр мэдлэг, боловсролын тухай суурь ойлголтоо өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Мэдлэг боловсрол гэдэг урсгал юм. Цаг тутамд өөрчлөгдөж байгаа мэдлэг мэдээллийг өөртөө хүлээн авч боловсруулж түгээж байгаа хүнийг боловсролтой хүн гэнэ. Түүнээс биш 30 жилийн өмнө авсан мэдлэгээ тасралтгүй яриад байгаа хүнийг мэдлэгтэй хүн гэж хэлэхгүй. Төрд сайн менежерүүд үгүйлэгдэж байна.

Хамгийн сайн менежменттэй шийдвэр гаргадаг, түүнийгээ амьдралд хэрэгжүүлж чадах тийм л хүмүүсийг олон болгох хэрэгтэй. Байгууллага ч ялгаагүй хамгийн хурдан сэтгэж менежмент хийх чадвартай хүнийг ажилд авдаг. Манай байгууллага ийм хүмүүсийг олон болгохын тулд мэдлэгийг импортолдог. Олон улсад шалгарсан мэдлэг боловсролтой иргэнийг олон болгоход мэргэжлийн байгууллага ажилладаг. Тиймээс судалгаа, шинжилгээ хийдэг, мэдлэг импортолдог мэргэжлийн байгууллагыг олон болгох хэрэгтэй. Манай байгууллагад олон нягтлангууд хандаж,  Та нар бидний эрх ашгийг хамгаалаач гэдэг. Гэтэл эсрэгээрээ манайх нягтлангуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллага биш. Нягтлангууд, аудиторуудын мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийж бусдад тусалдаг байгууллага. Ингэснээр улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Улс орны хөгжлийн гол зорилго нь эцсийн эцэст тухайн нийгмийн гишүүн бүр, өөрөөр хэлбэл, хүн бүр сайн сайхан, эрүүл энх, элбэг хангалуун амьдрахад оршино. Улс орон бүхэн өөрийн харьцангуй давуу тал дээрээ суурилж  хөгждөг. Манай улсын хувьд ч ойрын хугацаанд уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр давамгайлан хөгжих хандлагатай байна. Тухайлбал, уул уурхайн салбарын өгөөж дээр түшиглэн дор хаяж 10 гаруй жил хурдацтай хөгжих нь тодорхой. Гэхдээ энэ нь шавхагддаг нөөц учраас цаг хугацаатай. Иймд бид бусад улсуудын алдаа, дутагдалаас зайлсхийн, ололт амжилтаас суралцан өөрийн орны өвөрмөц хөгжлийн загварыг бий болгох ёстой. Капиталыг дотор нь байгалийн капитал (нүүрс, зэс, алт, нар, салхи),  биет капитал (үйлдвэр, тоног төхөөрөмж, барилга), биет бус капитал (технологи, ноу-хау, боловсрол мэдлэгтэй хүмүүн капитал) гэж үндсэнд гурав ангилдаг. Тэгэхээр ямар улс орнууд тогтвортой хөгжиж ирсэн байна вэ  гэвэл  байгалийн капиталаа биет болон биет бус капитал болгон хувиргаж чадсан улс орнууд юм. Иймд бидний өмнө ингэж хувиргаж чадаагүй Латин Америк, Африкын орнуудын хөгжлийн замаар явах уу, аль эсвэл ингэж хувиргаж чадсан Скандинавын орнуудын замаар явахуу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Мэдээжийн хэрэг хоёр  дахь замаар явах ёстой. Үүний тулд эхний ээлжинд  уул уурхайгаас олсон орлогоо хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа технологид суурилсан орчин үеийн салбар болгон хөгжүүлэхэд зайлшгүй зориулах ёстой. Жишээлбэл, Зүүн өмнөд Ази руу эдийн засгаа тэлэх гэж ярихаас илүүтэй БНХАУ-ын Өвөр Монгол, ОХУ-ын Улаан-Үд хот орчмыг хүнс, мах, махан бүтээгдэхүүнээр хангах нь ойрын зорилгод илүүтэй нийцнэ.

Цаашид хөдөө аж ахуй дээр суурилж био технологи, эрчимжсэн мал аж ахуйг технологижсон аргаар хөгжүүлэх нь  зайлшгүй.

Энэ хоёр салбарыг тэнцвэржүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ дунд хугацаандаа эрүүл мэнд боловсролын зорилтыг хэрэгжүүлэх стартеги байх ёстой.

Одоо байгаа боловсролын тогтолцоогоор яваад байвал ирээдүйд олон арван хэрэггүй мэргэжилтнийг бэлтгэнэ гэсэн үг. Тиймээс ирээдүйн боловсролын стратегийг зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн сүүлийн үед боловсролыг тархины боловсрол, зүрхний боловсрол гэж их ярьж байна. Эрдэм, мэдлэгтэй тархины боловсролтой хүнээс гадна, энэрэнгүй, тайван амгалан, аливаа асуудлыг уян хатан шийдэж чадах зүрхний боловсролтой хүмүүсийг бий болгох ёстой юм. Энэ утгаараа барууны орнуудад бясалгал, иогийн хичээлүүдийг боловсролын хөтөлбөрт шинээр оруулж өгч байна.

Хүнийг дотоод хөгжил талаас харах юм бол тайван байдлаар хөгжиж урагшилдаг амьтан. Түүнээс биш байнгын дайн байлдаантай тэмцэл дотор байхыг хүсдэггүй. Гэтэл одоо ухамсаргүйгээр тайван биш байдлыг нийгэм өөрөө бүрдүүлчихсэн. Харин хувь хүн өөрөө үүнд тайван тууштай, үнэ цэнэтэй хандах юм бол нэг талаар хөгжил нь удааширсан энэ нийгэмд, магадгүй ирээдүйд бас давуу тал байж болох талтай. Учир нь, бүх зүйл нь цахимжиж, технологижсон хөгжингүй орнууд ч эргээд энэ байдлаас татгалзах, тайван орчинг хүсч байна.

Хүний мөн чанар тайван орчинд сайхан амьдрах. Тэгэхээр хувь хүн ч гэсэн тэр, улс орон гэсэн тэр хөгжлөөс хоцрогдсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд одоо байгаа зүйлдээ үнэ цэнэтэй хандах нь чухал. Бодит байдалд үнэ цэнэтэй хандсан хүн маш их аз жаргалтай байдаг. Бодит байдал огт өөр байхад тэс өөр зүйл рүү тэмүүлэх нь сэтгэл нь энд, бие нь хаа хол байна гэдэгтээ ижил. Хүмүүсийг бухимдуулаад байгаа зүйл ердөө энэ болов уу. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.27  ДАВАА № 82 (6307)

 

bb
Medlegtei l zaluu l bn. hen ch gsn daitaal hereldeel baimaargui l bn amar amgalan l baimar bn
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

5 цаг 26 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

6 цаг 26 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

6 цаг 28 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

6 цаг 32 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

7 цаг 3 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

8 цаг 7 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

11 цаг 17 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

14 цаг 5 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

14 цаг 10 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

14 цаг 15 мин