Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмийн хангамж тасарчээ

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Г.ОТГОНЖАРГАЛ

 “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Нэгдсэн үндэсний байгууллага, ДЭМБ болон Олон улсын Хүний эрхийн байгууллагуудын зүгээс цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмд бусдын адил ажиллаж, амьдрахад нь анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж, нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар улс орнуудын Засгийн газар болон холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлэх гэж байгаа талаар Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Ц.Мөнхсаруул нар мэдээлэл хийлээ. Тэд дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас болж, гадаад улсаас импортоор оруулж ирдэг эм тарианууд тасарч, хөгжилийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүд хүнд нөхцөлд байгааг онцолж байв. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт таталтын эсрэг эмийн хангамж улсын хэмжээнд тасраад байгаа аж. Мөн хөдөлмөр эрхэлж буй цөөхөн иргэдийн хувьд, ашиг орлого буурахаас гадна ажилгүй болох, ажлын байраа алдахад хүрч байна гэв. Түүнчлэн зарим иргэд, эхчүүд хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амьдрал нь улам хүндэрч байгааг онцолсон юм.

Улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан их дээд сургуулиуд, ЕБС танхимын сургалтаа цуцалж, цахим хэлбэрт шилжсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцсэн, мэдээллийн хүртээмжтэй технологи байхгүйн улмаас ХБ-тэй иргэд, оюутан залуус, хүүхдүүдийн хувьд хичээлээс хоцрогдож сургуулиас завсардахад хүрчээ. Тиймээс эдгээр асуудлыг хөндөн төрийн өндөрлөгүүдэд албан бичиг хүргүүлж, санал хүсэлтээ уламжилж байгаагаа хэлэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 36 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 цаг 53 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 45 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13