ТҮЦ машинаар хувьцааны мэдээлэлээ авч болно

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Үндэсний Дата төвтэй хамтран Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинаар үнэт цаасны дансны мэдээллээ хэвлэн авах үйлчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр Та өөрт ойр байрлах ТҮЦ машинаар дамжуулан иргэний үнэмлэх, хурууны хээг зааврын дагуу уншуулснаар төвлөрсөн хадгаламжийн дансанд ямар Хувьцаат компанийн хувьцаатай эсэхээ болон ногдол ашиг, ногдол хувийн мөнгө, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тоо ширхэг, хувь хишиг хүртсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ хэвлэн авах боломжтой.

Хэрэв Таны үнэт цаасны дансанд ногдол ашиг, ногдол хувийн мөнгө байгаа бол өөрийн данстай үнэт цаасны компанидаа хандан мөнгө хөрөнгөө харилцах банкаараа дамжуулан авна.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь үнэт цаасны өмчлөх эрх бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагааг найдвартай үзүүлэхээс гадна харилцагчид чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан, шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ:

  1. API цахим холболт

Цахим холболт нэвтэрснээр онлайнаар хүлээн авсан дансны мэдээллийн үнэн зөв эсэхийг “ХУР” системийг ашиглан автоматаар шалган “MIT” системд дансыг бөөнөөр нээж, үйл ажиллагааны алдаа, дансны давхардал үүсэх нөхцөл байдлыг багасгасан. 2019.03.25-нд нэвтэрсэн бөгөөд 47 ҮЦК-тай цахим холболтоор мэдээлэл дамжуулан ажиллаж байна.

  1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг шалгах
  • Компанийн вэб сайтаар шалгах /www.mcsd.mn/

Интернэт орчинд “ҮЦТХТ” ХХК-ийн вэб сайтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тоо ширхэг болон үнэт цаасны данстай эсэхээ шалгах серверийг 2011 оны 03 дугаар сард нэвтрүүлсэн.

  • 158989 тусгай дугаарын үйлчилгээ

158989 мессеж үйлчилгээг 2018 оны 03 дугаар сард нэвтрүүлсэн.

  • ТҮЦ машин

Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинаар үнэт цаасны дансны мэдээллээ хэвлэн авах үйлчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэвтрүүллээ.

  1. Банк сүлжээ системийн шинэчлэл

Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Монголбанкны хэрэгжүүлж  буй Бага дүнтэй гүйлгээний Автомат Клиринг Хаус буюу ACH+ систем нэвтрүүлж байгаатай холбоотой програм хангамжийн хөгжүүлэлт, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж гүйцэтгэн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

  1. Блокчейн технологид суурилсан ЗГ-ын үнэт цаасны арилжаа хийх системийн шинэчлэл

Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасыг блокчейн технологид суурилсан системээр хийж гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангах чиглэлийн дагуу “Юби сток эскчейнж” ХХК-тай хамтран VPN сүлжээгээр дамжуулан мэдээлэл солилцох автомат сервисийг хийж гүйцэтгэсэн. Туршилтын үйл ажиллагааг Сангийн яам, “Юби сток эксчейнж” ХХК, “Дата сайнс” ХХК-тай хамтран хийж дуусгасан бөгөөд мэдээлэл солилцох гэрээг байгуулан ажиллаж үйл ажиллагаанд нэвтрэх бэлтгэл ажлыг хангасан.

  1. DVP /төлбөрийн эсрэг нийлүүлэлт/

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системд олон улсын PFMI зарчим дээр суурилсан DVP3/T+2  буюу Төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг Монголын хөрөнгийн зах зээлд 2020 оны 03 дугаар сарын 31-нд нэвтрүүлсэн.

Уг зарчмын хүрээнд “ҮЦТХТ” ХХК нь төлбөрийн үйлчилгээний оператороор ажиллаж байна.

 LIVE: http://gogo.mn/r/3xl7w   /шууд бичлэг/, liveTV, MASS TV.

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

4 цаг 0 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

4 цаг 5 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

4 цаг 15 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

4 цаг 20 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

4 цаг 25 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 30 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

4 цаг 35 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

19 цаг 27 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

20 цаг 27 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

20 цаг 28 мин