“Дисней”-н шийдвэрийг шүүмжилжээ

2020-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

“Уолт Дисней” компанийн хөрөнгийг залгамжлагч Абигайл Дисней тус компаниас 100 мянган ажилчныхаа цалинг бууруулах шийдвэр гаргасныг шүүмжилжээ.  “Файнэншл Таймс” сонинд энэ компани нь өнгөрсөн сард зочид буудал, дэлгүүр, паркийг хаах хэрэгтэй болсноос ажилчдынхаа бараг хагасыг цалингүй амралт авахыг албадсан гэж бичсэн байна. Харин ерөнхий захирлын орлого 1.5 сая ам.доллар болж өссөн аж. Тиймээс “Уолт Дисней” компанийн ерөнхий захирал Боб Айгер, Боб Чапек нарын орлого нь ногдол ашгийн урамшууллын системээс ордог ч цалингийнхаа гурав болон 2.5 сая ам.долларыг авахгүй гэж мэдэгджээ. Абигайл Дисней твиттерээс энэ талаар мэдсэнээр компаниас гаргасан шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ өмнө нь дурдсан ногдол ашгаар үүссэн нөхцөл байдлын улмаас хохирсон ажилчдын гурван сарын цалинг төлөх байсан гэж онцолжээ.

“Дисней” компани удирдлагуудынхаа ихэнх нөхөн олговрыг танилцуулсан нөхөн олговор олгох төлөвлөгөөгөө хамгаалсан гэж бичсэн байна. Түүнээс гадна компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер 2018 онд 65.6 сая ам.доллар, өнгөрсөн жил 47 сая ам.долларын цалин авсан. Сүүлчийн ногдол ашиг нь энэ компанийн ажилчдын дундаж орлого 52 мянга гаруй ам.доллараас 900 дахин их байна гэв. Абигайл Дисней “Компани хэдэн жил бэрхшээлтэй тулгарч байгааг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ компанийн удирдлагын зүгээс дээрэм, хулгай хийхийг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө гэсэн үг биш” гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна компанийн удирдлагуудад тэдний цалин дундаж орлоготой ажилчдынх нь цалингаас их байгаа талаар асуусан аж. Тэрээр “Үүнд ямар хүн дуртай байх вэ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж www.polit.mn

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

15 цаг 23 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

17 цаг 58 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

22 цаг 11 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 11 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Уржигдар 06 цаг 00 мин