УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Улсын ерөнхий прокурорын газраас гэмт хэрэг зөрчилтэй холбоотой тоо баримт болон зарим нэг олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

 

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 110 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

 

-Прокурорын байгууллага 9260 хэрэг бүртгэл явуулснаас 46.3 хувийг шүүхэд шилжүүлж, 0.1 хувийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ дунд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил 66 хувиар өссөн гэдгийг онцоллоо. Зөрчлийн улмаас 400 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.

Прокурорын байгууллага жилд 80 орчим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байгаагийн дотор 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 9700 хэрэгт бүртгэл нээж 322-т нь  яллах дүгнэлт үйлдэж 7000 хэргийг хаажээ. Гэмт хэргийн улмаас 210 хүний амь нас, 5060 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон. Гэмт хэргийн улмаас 110 тэрбум төгрөгийн хохирол учирсны 800 гаруй саяыг төгрөгийг нөхөн төлүүлсэн. Харин авлига албан тушаалын 602 хэрэгт хяналт тавьж  41 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Түүнчлэн нэгдүгээр улиралд прокурор 7800 шүүх хуралд оролцсон. Цагдан хоригдож байгаа хүмүүсээс эрүүдэн шүүсэнтэй холбоотой хоёр гомдол ирүүлсэн байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА, Л.ЭНХБОЛД НАРЫН ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Олны анхаарал татсан авлига албан тушаалтай холбоотой хэргүүдийн талаар УЕП-ын орлогч Ц.Насанбат мэдээлэл өгөв. Тэрээр “Нэгдүгээр улиралд АТГ-ын 386, тагнуулын байгууллагын 54, цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх хэлтсийн 155 эрүүгийн хэрэг. Мөн АТГ, цагдаа, тагнуулын хамтарсан 27 хэргийг хянаж 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний 25 нь авлигын, 55 нь мансууруулах бодистой холбоотой байна. Залуучууд өсвөр үеийнхэн хар тамхины хор зуршилд  татагдах байдал өсч байна” гэлээ. Прокурорын байгууллагаас

Монголбанкны ерөн-хийлөгч асан Д.Золжаргал, “Жаст” группын Д.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Ганзориг нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөн цахим сүлжээ ашиглаж, мөнгө угаасан гэх хэрэгт  холбоотой БНХАУ-ын 23 иргэнийг эрүүгийн хэрэгт татан шалгаж, хэргийг прокурор хянаж байгаа. Хятадуудтай хамт монгол иргэд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүнчлэн ЖДҮ-тэй холбоотой зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэдгийг хэллээ.

 

Н.МӨНХБАТ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ДӨРВӨН УДАА ХОЙШИЛЖЭЭ

 

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн ч дөрвөн удаа хойшилжээ.  Н.Мөнхбатыг банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.  Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг шүүх хянаж байгаа гэлээ.  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэрэг мөрдөх байгууллагад шалгагдаж байна. 

 

 Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯРЫН ХЭРГИЙг СЭРГЭЭН ШАЛГАЖ БАЙНА

 

Прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон 846 хэргийг хянаж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 97 хэргийг сэргээн шалгуулжээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн талаар судалгаа хийж 12 хэргээс зургааг нь  сэргээж шалгаж эхэлсэн байна. Эдгээр зургаан хэргийн дотор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг багтсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.9  ПҮРЭВ  № 69 (6294)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 15 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 38 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 39 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 39 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 51 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

5 цаг 25 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 47 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 8 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

6 цаг 25 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 41 мин