Ц.Мөнх-Эрдэнэ: Европ болон уламжлалт эмчилгээг хослуулах нь үр дүнтэй байдаг

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

Хаврын улиралд дархлаа суларч, ядрах нь их байдаг. Европ болон уламжлалтын хосолсон эмчилгээтэй “Топуна” эмнэлгийн эмч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд сэтгэл өндөр байдаг юм билээ. Ямар онцлог эмчилгээтэй юм бэ?

-“Топуна” эмнэлэг байгуулагдаад 20 жил болж буй, тогтвортой үйл ажиллагаатай, магадлан итгэмжлэгдсэн Монголын ууган хувийн эмнэлгүүдийн нэг. Дотрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд европ эмчилгээ болон уламжлалтын эмчилгээ хослуулан хийдгээрээ онцлог давуу талтай. Өвчтөнүүдийнхээ эрүүл мэндэд шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлж, сэтгэл ханамж 100 хувь өгдөг учраас хүмүүст хэдийнэ  танигдсан, үйлчлүүлэгч олонтой болжээ. Манайд гол төлөв ядаргаа сульдаа, дархлаа суларсан, артерын даралт ихсэх өвчин, зүрх судасны архаг өвчлөлүүд, ходоод, элэг, нойр булчирхай, бөөр давсаг, үе мөчний өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Мэдээж дотрын өвчинд нь тохирсон эм, тариа, дусал хэрэглэж эмнэлзүйн эмчилгээ хийнэ. Нэмээд уламжлалтын эмч судас барьж оношлоод, физик сэргээн засах аппарат тоног төхөөрөмжөөр эмчлэхээс гадна бариа засал, хануур төөнүүр, зүү эмчилгээ хийдэг.

Нийгмийн даатгал төлдөг болон өндөр настай хүмүүс даатгалаараа хөнгөлөгддөг учраас төлбөрийн уян хатан нөхцөлтэй. Ажил хийдэг хүмүүс лист бичүүлж авах боломжтой гээд эмнэлгийн шаардлагыг бүрэн хангаж ажилладаг.

-Европ эмчилгээнд яг ямар эмчилгээ үйлчилгээ голлодог вэ. Өвчтөн шинжилгээгээ дотроо өгдөг үү?

-Манайх эхлээд өвчтөнөө үзээд, асуумжаар зовиурыг нь сонсоод юунаас үүдсэн өвчин болох оношийг тогтооно. Оношоо баталгаажуулахын тулд эмнэлзүйн шинжилгээ буюу шээс, цусаар авна. Мөн багажийн шинжилгээ гээд зүрхний бичлэг, эхо, компьютер ашиглан хийнэ. Хэрэв өвчтөн өөрөө шинжилгээнүүдээ хийлгээд ирсэн бол түүн дээр нь тулгуурлан эмчилгээ хийдэг. Хагалгаанд орсны дараа нөхөн сэргээх, дархлаа дэмжих шаардлагатай хүмүүс ч хэвтэн эмчлүүлдэг.

-Уламжлалт эмчилгээнд хүмүүс илүү дуртай байдаг. Танайд хэдэн төрлийн эмчилгээ хийж байна вэ?

-Уламжлалт эмчилгээний хувьд бариа засал, цахилгаан зүү болон зүү эмчилгээ, хануур шивүүр, бүтэн биеийн болон хэсэгчилсэн, тосон бариа, сүүн бариа хийдэг. Физик аппаратаар сэргээн засах эмчилгээнүүд хийгдэнэ. Массажны хашчулуун ор, хөлийн ядаргаа тайлдаг массаж, бүх биеэр цахилгаан гүйдэл гүйж хоргүйжүүлдэг аппарат, ультра ягаан туяаны шарлагын аппарат гээд олон эмчилгээнүүд бий. Нэмээд оношид нь тааруулж тан уулгадаг.

-Европ эмчилгээ болон уламжлалт эмчилгээг хослуулснаар үр дүн сайтай байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, ходоод нь өвдсөн хүн европ эмчилгээ хийлгэж эм тариагаар үрэвслээ дарна. Гэвч өндөр тунгаар авсан антибиотек эмчилгээний дараа ядарч сульдах, толгой өвдөх, нойргүйдэх зэрэг зовиур илэрч болно.Харин уламжлалт эмчилгээ хавсран хийснээр бариа засалдаа ядаргаа нь тайлагдаж, дархлаа сэргэн элдэв зовиурууд нь арилдаг. Европ уламжлалт эмчилгээ хавсран хийлгэхэд хэвтэн эмчлүүлэх хоног чухал. Дор хаяж 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд үр дүн сайтай.

-Хаврын цагт хүмүүс илүүтэй ядарч сульддаг нь юутай холбоотой вэ?

-Энэ нь улирал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой байдаг. Ихэнх хүмүүс улирал солигдоход ядарлаа гэдэг. Энэ нь хүний биеийн онцлог, улирал солигдоход дасан зохицох чадвартай холбоотойгоор дархлааны систем өөрчлөгдөж байгаа хэрэг. Ядаргаанаас үүдэлтэй хууч хөдлөх, бие сульдах шинж илэрдэг. Тиймээс ялангуяа настай хүмүүс их ядарч, өвддөг тул өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

-Зөв хоол хүнс хүний эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Танайх эмчилгээний хоолтой юу?

-Эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн чухал анхаарах зүйл бол хооллолт. Өвчтөн бүрийнхээ биеийн байдал, оношоос шалтгаалж тохирсон хоолыг нь өгдөг. Гол төлөв шарж хуураагүй, давс багатай хоол болон энгийн амин дэм эрдэс бодис сайтай хоолоор үйлчилдэг.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу коронавирусын үед бид эрүүл мэнддээ хэрхэн анхаарах ёстой вэ?

-“Ковид-19” вирус дархлаа султай, хүнд өвчтэй, настай хүмүүс тусахад эрсдэл өндөр гэж байгаа. Ер нь ямар ч насны хүн өөрийн эрүүл мэндээ хамгаалж ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөгөөг дагаж, энэ аюулт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Харин миний хувьд хооллолтоо зөв зохистой байлгаж, шим тэжээлтэй байлгахаас гадна хэмжээг нь бага, ойрхон зайтай идэхийг зөвлөмөөр байна. Хоолны шим тэжээл нь уураг амин дэмээр баялаг, нүүрс ус бага байх нь сайн. Цагаан гурил, будаа, чихэрлэг зүйлсээс татгалзах хэрэгтэй. Амьдралын зөв хэвшилтэй байж, орой эрт унтаж, өглөө эрт босох, агаар салхинд гарах, дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг сайжруулж, биеийг эрч хүчээр тэтгэхэд тустай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.9  ПҮРЭВ  № 69 (6294)

 

dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

6 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

6 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

12 цаг 33 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

17 цаг 27 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

17 цаг 36 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

Уржигдар 14 цаг 53 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

Уржигдар 09 цаг 20 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин