Д.Эрдэнэбаатар: ДХИС энэ хичээлийн жилд нийт 12 хөтөлбөрт элсэлт авна

2020-04-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.САРУУЛ

 

ДХИС-ийн  Сургалт  эрхэлсэн дэд бөгөөд  Сургалтын  бодлого, төлөвлөлтийн газрын дарга, доктор /Ph.D/, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай их сургуулийн элсэлт болон хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа. 

-Дотоод хэргийн их сургуулийн  сургалтын талаар ярилцлагаа эхэлье?

-Дотоод хэргийн их сургууль нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий дотоод хэргийн салбар, онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын төвшинд шаталсан сургалтаар бэлтгэдэг ХЗДХЯ-ны харъяа, төрийн өмчийн их сургууль. Сургалтын агуулга, хэлбэр, арга зүйгээрээ бусад их, дээд сургуулиудаас зарим талаараа онцлогтой. Тухайлбал, цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох, эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төрөөс хариуцахаар заасны дагуу сургалтын төлбөрийг төрөөс төлдөг, суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогдож, төгсөөд ажлын байран дээр томилогддог.

-Энэ хичээлийн шинэ жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ. Элсэгчдэд нэлээн өндөр шалгуур тавьдаг байх?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, албан хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 12 хөтөлбөрт элсэлт авна. Элсэхийг хүсэгчдэд сургалтын хэлбэр, ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг мөн шаарддаг.  Тухайлбал, бие эрхтний зөв хөгжилтэй, шивээс, сорвигүй, биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс дээш, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх гэх мэт тусгай шаардлагууд тавигддаг. 

Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэх бакалаврын сургалтын агуулгад бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах цэргийн биеийн тамир, бие хамгаалах, албаны бэлтгэлийн чиглэлийн цэргийн хэргийн сургалтууд багтдаг. Энэхүү сургалтын онцлогоос хамаарч нэг, хоёрдугаар дамжааны сонсогчид дотуур байранд байрладаг. 

-Сургалтын орчноо сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалтын ямар ажлууд хийж байна вэ?

-Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд 850 сонсогчийн дотуур байр, 2016 онд Их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байр, 2018 онд Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвийг өргөжүүлж 720 м2 талбай бүхий хоёр давхар, ус, цахилгаан, дулааны хангамжийг бүрэн шийдсэн сургалтын байртай болсон. Энэ ондоо “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн төрийн өмчит их, дээд сургууль, коллежуудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд болон багш, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор их сургуулийн эзэмшлийн газарт 2010 онд 48 айлын  орон сууц, 2011 онд 96 айлын орон сууц,  Засгийн газрын тогтоолоор их  сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 90 айлын орон сууцны барилгыг хувьчлах шийдвэр гаргаж, орон сууцны зориулалтаар тохижуулан оршин суугчдад нь хувьчилсан. 2013 онд 108 айлын орон сууц, 2017 онд 72 айлын орон сууц  барьж ашиглалтад оруулсан. Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулсан сүүлийн цөөхөн жилийн дотор төр, засгийн дэмжлэгтэйгээр хичээлийн болон сонсогчийн байрууд, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв, багш, албан хаагчдын орон сууц зэрэг олон байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь  сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт юм.

-ДХИС дээр хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэлийн ажил эрчимтэй явагдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эхлээд магадлан итгэмжлэлийн ач холбогдлын тухай ярья. Байгууллага  магадлан итгэмжлэгдсэнээр өөрийгөө бусадтай жиших цаашид үйл ажиллагаагаа сайжруулах, хөгжүүлэх, бусад байгууллагатай харилцан итгэлцэх, бие биенийхээ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд туслана. Багш, хамт олныг байгууллагаа үнэлэх, байгууллагын төлөвлөлтөд өргөнөөр татан оролцуулах нөхцөл бүрдэж байна. Өөрсдөө сургуулийнхаа юу нь болохгүй доголдож байгааг тогтоож, түүнийг сайжруулах гарцыг хайх зэрэг ихээхэн ач холбогдолтой. Иргэдийн хувьд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа сонгох, суралцагчдын хувьд төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно.

Сүүлийн хоёр жилд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн дөрөв хөтөлбөр, магистрын нэг хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулж, магистрын хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн батламжийг авсан. Мөн бакалаврын дөрвөн хөтөлбөр нь БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн хуралд ороход бэлэн боллоо. Энэ хичээлийн жилд дахин бакалаврын нэг, магистрын хоёр, докторын нэг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажил эхэлж, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Их сургуулийн  байгууллагын магадлан итгэмжлэлийн хугацаа 2021 оны эхээр дуусаж байгаатай холбогдуулан гурав дахь удаагийн магадлан итгэмжлэлд орох ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ удаагийн магадлан итгэмжлэл нь БМИҮЗ-өөс шинээр гарсан шалгуур үзүүлэлтээр тайланг бичиж байгаагаараа онцлог бөгөөд тус байгууллагаас тогтоосон стандарт үзүүлэлтүүдийн дагуу эрхэм зорилго, зорилт, санхүү эдийн засаг, барилга байгууламж материаллаг нөхцөл, сургалтын агуулга, эрдэм шинжилгээний ажил, багш, суралцагч, номын сан, удирдлага зохион байгуулалт зэрэг есөн чиглэлээр үйл ажиллагаандаа  үнэлгээ хийж байна. Эхний хагас жилд багтаан БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргаж энэ ондоо магадлан итгэмжлүүлэх ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Их сургуулийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны зэрэгцээ тус сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох Ахлагчийн сургууль нь бие даан Мэргэжлийн боловсрол, сургалтын магадлан итгэмжлэлд орохоор мөн ажлын хэсэг гарган баталсан төлөвлөгөөний дагуу  үнэлгээний тайлан боловсруулсан. Энэхүү магадлан итгэмжлэл нь долоон шалгуур үзүүлэлттэй бөгөөд захиргаа ба удирдлага, сургах, сурах үйл ажиллагаа, хүний нөөц, судалгаа, хөгжүүлэлт, нийгмийн хариуцлага, нийгмийн түншлэл, бусад нөөц суралцагчдад чиглэсэн үйлчилгээ гэсэн чиглэлүүдээр ажлын хэсэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Коронавирусын халдвартай холбоотой онцгой нөхцөлд танай сургууль цахим сургалтыг хэрхэн хийж байна вэ?

-Засгийн газраас их, дээд сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан сургалтыг цахим хэлбэрээр явуулах талаар нэлээдгүй ажил өрнүүлэн XCloud удирдлага мэдээллийн систем ашиглаж байна. 2136 хичээлийн 1000 гаруй видео, 800 гаруй бусад хэлбэрийн хэрэглэгдэхүүнийг байршууллаа. Сургалтад ахиц гаргахаар программ хөгжүүлэлтийн багтай хамтран ажиллаж шинэ боломжуудыг эрэлхийлэн, цахим хичээлийг илүү амжилттай зохион байгуулж байна.

Мөн энэ хугацаанд докторын сургалтад суралцаж буй докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж ажиллах талаар хугацаатай үүрэг чиглэл өгч багш нарын хувьд энэ хугацааг ашиглан эрдмийн ажилдаа цаг заваа зарцуулан бүтээлчээр ажиллаж байна. Мөн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөгдсөн сурах бичиг, гарын авлага, эмхэтгэл нийт 54 бүтээлийг хугацаанаас нь өмнө хэвлүүлэн нийтийн хүртээл болгохоор багш нар идэвхитэй ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.8  ЛХАГВА  № 68 (6293)

 

Мөнхцэцэг
Энэ жил нийт хэдэн эмэгтэй элсүүлэх вэ ?
Саруулцэцэг
Bvrtgelee hzeenees herhen yaj bvrtgej ehleh we todorhoi bvren medeelel ugch tus bolno uu?
Бямбасүрэн
Шинэ элсэлтээ хэзээ бүртгэх вэ ЭЁШ дээ шалгалтаа өгчихөөд бүртгүүлдэг юм уу
Яаж бүртгүүлэх вэ хэзээ эхлэх вэ энэ оны бүртгэл
Яаж Бүртгүүлэх вэ? Цахимаар
Батболд
Яаж бүртгүүлэх вэ? цахимаар
Erh zuin angid orohod ondor zaaval hamaatai yu??
сайн байна уу эмэгтэй элсэлчийн тоог нэмэгдүүлэ ж болохгүй юу?
Санчир
Сайн байна уу ахлагчийн курсд орохын тулд ямар матeриал бүрдүүлэх ёстой вэ
Сайн байна уу би ямар ямар хөтөлбөр бгаа бэ анги
Сайн бнауу танайд эчнээгээр суралцаж офицер болох боломж бдагуу
Эрдэнэчимэг
Сайн байнуу миний охин 2018 онд 12р ангиа төгссөн хааис-д сурдаг өөрийн сонирхол нь танай сургуульд сурах гэвч нас нь болоонүй гээд 2 удаа хасагдсан энэ жил 9 сард 18 нас хүрнэ ахлагчийн сургуульд сурах боломж бнуу шалгуур юу бн хэлж тус болоорой
Ринчиндамба
сн бнуу би ахлахчийн сургуульд орох сонирхолтой бга 12 дугаар ангиан төгөсчихсөн бга орхийн тулд яах ёстой вэ
Ene hawar surguulia togsoh ab mergejileer tsahimaar bvrtvvlehdee ymar materail bvrtvvleh we ahlagchiin surguuli orohsiimaa
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

9 цаг 51 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

13 цаг 38 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

13 цаг 53 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

14 цаг 0 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

14 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

18 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

18 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

18 цаг 47 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

20 цаг 8 мин