Тархины үхжил: COVID-19-ийн хүндрэлийн үед илрэв

2020-04-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

-COVID-19 – өөр өвдсөн эмэгтэй тархины хэсэг үхжсэн байв-

 

Алла Салькова

COVID-19-ийн халдвараар өвдсөн америк эмэгтэйн тархины хэсэг коронавирусыг эсэргүүцсэн организмын дархлааны хариу үйлдлийн улмаас үхжсэн байж болох ажээ. Ийм хүндрэлийг эмч нар өөр бусад вирусээр өвчилсөн үед бүртгэж байсан бол COVID-19-өөр өвдсөн тохиолдолд анх удаа ажигласан байна.

COVID-19-ийн халдвараар өвдсөн америк эмэгтэй некротизирующая энцефалопатия буюу төв мэдрэлийн систем гэмтсэний улмаас тархи нь хүчтэй өвддөг байсан бөгөөд түүнийг эмчилж байсан эмч нар үүнийг коронавирустэй холбоотой гэж үзжээ. Энэ тухай материал Radiology  сэтгүүлд нийтлэгджээ.

Некротизирующая энцефалопатия гэх оношийг урьд нь ханиад (грипп), герпес (арьс, амны салст, мэдрэл, нүд зэргийг гэмтээдэг вирусын гаралтай өвчин) зэрэг вирусын өвчинтэй холбож авч үздэг байсан бол COVID-19-өөр халдварласан үед тохиолдож байгаагүй юм байна.

“Мэдрэлийн хүнд өвчтэй үйлчлүүлэгчдийг бидний эмчилгээний горимд оруулах талаар бид бодох ёстой. Ийм хүндрэл бол уушиг гэмтээхтэй нэгэн адил аюултай”  хэмээн мэдрэлийн эмч Элисса Фори өгүүлсэн байна.

Нисэхийн компанийн 58 настай ажилтан эмэгтэй халуурч ханиалгадаг, мөн сэтгэцийн өөрчлөлт гарч байна гэсэн зовиуртайгаар Детройт хотын Хенри Фордын нэрэмжит Эрүүл мэндийн төвд ханджээ. Эмч нарын өгүүлснээр эмэгтэйн бие сульдсан, баримжаалах чадвар муу, сандарч тэвдсэн байдалтай байсан аж. Түүнд хийсэн шинжилгээний хариугаар грипп, герпес, вирусын гаралтай бусад өвчин, мөн нугасны шингэнд бактерийн халдварын ямар ч ул мөр илрээгүй байна. Гагцхүү SARS-COV-2-ийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гэж гарсан боловч өвчний шинж тэмдгүүд эмч нарын сэтгэлийг зовоожээ.

Таламус буюу мэдрэх эрхтнүүдээс их тархины тал бөмбөлөгийн бор гадаргын хэсгүүдэд мэдээлэл дамжуулах, мөн ухамсрын төвшин, нойр болон сэргэлэн цовоо төлөв байдлын үйл явц, анхаарлын төвлөрөл зэргийн зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг тэр хэсэгт ижил тэнцүү байршилд эдийн гэмтэл байгааг компьютерийн томографиар илрүүлжээ.

 

Radiological Society of North AmericaГэмтлийн улмаас тархи хавагнах, аль эсвэл үхжилт явагдах үед л ийм өөрчлөлт гардаг аж. Соронзон резонанст томографийн шинжилгээгээр энэ бол үхжилт гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ.

Өвчилсөн эмэгтэй амь насанд аюултай ховор тохиолддог тархины эдийн үхжилтээр өвдөж байжээ. Тархины үхжилтийн шалтгаан төгс сайн судлагдаагүй, гэхдээ үүнийг грипп, герпес, энтеровирус үүсгэж болдог.

Эмчилгээ хийхгүй бол байдал хүндэрч мэдрэл муудах, комд орох, үхэлд ч хүргэж болно.

Вирусын өвчин тархинд “цитокины шуурга” (гиперцитокинемия) гэгчийг үүсгэнэ хэмээн эмч нар тайлбарлаж байна. Цитокинүүд бол эсийн янз бүрийн хэв шинж, гол төлөв лимфоцитээр үүсгэгддэг жижиг молекулууд. Гиперцитокинемийн үед цитокинүүд үрэвслийн голомтод байгаа дархлааны эсүүдийг хянахын аргагүйгээр идэвхжүүлснээр цитокины шинэ шинэ багц чөлөөлөгдөхөд хүргэдэг. Ийм битүү хэлхээ үрэвслийн голомтын эдийг гэмтээж, улмаар хариу үйлдэл (реакци) хөрш эдүүдэд тархаж, яваандаа организмыг бүхэлд нь хамарч болно.

Эмэгтэйг иммуноглобулинаар тарьж эмчилсэн. Түүний цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл байхгүй байна.

COVID-19 болон тархины үхжилт хоёр (некротизирующая энцефалопатия) хоорондоо шууд хамааралтай гэж үзэж болохгүй хэмээн судлаачид тэмдэглэж байна. Гэхдээ COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдэд гиперцитокинемийн шинж тэмдэг илэрч байсныг урьд өмнөх судалгааны материал харуулж байгаа аж. Мөн өвчилсөн нэгэн эрэгтэйд энцефалопатийн шинж тэмдэг ажиглагдсан байна.

“Хурц халдварын үед архаг хууч өвчтэй өндөр настай өвчтөнүүд сэтгэцийн өөрчлөлтөд өртөх эрсдэл өндөр” хэмээн эмч нар тайлбарлаж байна.

COVID-19-өөр халдварлагдсан үед мэдрэлийн хүндрэл гарах асуудал маш муу судлагдсаныг эмч нар хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас өвчилсөн үед сэтгэцийн болон мэдрэлийн шинжтэй өөрчлөлт газар авч болзошгүй учраас илрүүлэлтэд ихээхэн анхаарах шаардлагатай ажээ. Эмч нар зарим тохиолдолд мэдрэлийн, эсвэл сэтгэцийн шинжтэй өөрчлөлтүүд COVID-19-ийн эхэн үеийн шинж тэмдэг байж болох юм хэмээн үзэж байна.

“Хэрвээ мэдрэлийн өвчтэй хүмүүсийг COVID-19-өөр өвчилсөн эсэхийг нягталж шалгахгүй бол эмч, өвчтөнүүдийн аль алины хувьд нийт үндэстний асуудал болж мэдэх бөгөөд тэдгээрийг эмнэлгээс гаргасан тохиолдолд тэд бусад олон хүнтэй хавьтсаар байх болно” – гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Коронавирусын өөр нэгэн илэрхий биш шинж тэмдэг болох амт, үнэр мэдрэх чадвар алдагддаг тухай эрдэмтэд урьд нь анхааруулж байсан. Ийм асуудал халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор гуравны нэгд ажиглагдсан бөгөөд заримынх нь хувьд бүр цорын ганц шинж тэмдэг болсон байна.

COVID-19-ийн иймэрхүү шинж тэмдгийн талаар баримт сэлт хангалтгүй байгаа явдал ийм шинж тэмдгийн халдвартай хүмүүсийг барагтай бол оношилж, тусгаарлахгүй явуулсаар байх болно гэдгийг  харуулж байна хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Улмаар тэд халдвар тараасаар байх болно.

Үнэрлэх мэдрэмж алдагдсанаас өөр шинж тэмдэг байхгүй болохоо анзаарч мэдэрсэн хүмүүс боломжоороо ядаж долоо хоног гадуур гаралгүй гэртээ байхыг эмч нар зөвлөж байгаа бөгөөд ийм арга хэмжээ халдвар тархах магадлалыг багасгана.

Gazeta.ru сайтаас орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 49 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 54 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

3 цаг 4 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

3 цаг 9 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

3 цаг 14 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 19 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

3 цаг 24 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

18 цаг 15 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

19 цаг 16 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

19 цаг 17 мин