COVID 19-ын нөлөөгөөр ядуу иргэдийн тоо 11 саяаар  нэмэгдэх эрсдэлтэй

2020-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Зүүн Ази, Номхон далайн бүсийн ихэнх улс орнуудын хувьд Covid 19 –ын сөрөг нөлөөгөөр  нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул эдийн засгийн төлвийн нарийвчилсан төсөөлөл гаргахад хүндрэл учирч ялангуяа ядууралд ноцтой нөлөөлөхөөр байна  байгааг Дэлхийн банк тайландаа онцолж байна.  Цар тахал гараагүй байх тохиолдолтой харьцуулахад 2020 онд бүсийн хэмжээнд цар тахал дэгдсэнээс шалтгаалан суурь төсөөллөөр ядуурлаас гарах иргэдийн тоо 24 саяар бага буюу ийм тооны хүн ядуурлаас гарч чадахгүй хэмээн  тайланд онцолжээ.  Хэрэв эдийн засгийн нөхцөл байдал цаашид улам доройтож сөрөг хувилбар руу дөхөж очвол ядуу иргэдийн тоо 11 сая орчимоор нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг тооцооллоо. Өмнөх төсөөллөөр 2020 онд ойролцоогоор 35 сая хүн Зүүн Ази, Номхон далайн бүсэд, үүнээс 25 сая гаруй хүн БНХАУ-д дангаараа ядуурлаас гарна гэж тооцож байв.

Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй орнуудад COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, эргэн сэргэх хугацааг богиносгох зорилгоор 14 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилтийн багцыг гаргаж байна. Энэ хүрээнд цар тахлын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг сааруулах чиглэлээр улс орнуудад санхүүжилт олгох, бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх юм. Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь цар тахлын тархалтын нөлөөнд өртсөн хувийн хэвшлийн компаниудад туслах, ажлын байрыг хадгалахад зориулан 8 тэрбум ам.долларын санхүүжилт олгох юм. Мөн Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк (ОУСБХБ) ба Олон улсын хөгжлийн ассосиаци (ОУХА) нь эрүүл мэндийн хариу арга хэмжээ авахад зориулан эхний 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгоно. Улс орнуудад өргөн цар хүрээтэй дэмжлэг шаардлагатай байгаа тул Дэлхийн Банк Групп нь ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх зорилгоор 15 сарын хугацаанд 160 тэрбум хүртэлх ам.долларыг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

17 цаг 39 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

21 цаг 27 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

21 цаг 41 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

21 цаг 49 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

21 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин