Бага идэх нь урт наслахад тустай

2020-04-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

 

Хаврын улиралд байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан монгол хүний биеийн эрч хүч суларч, дархлаа мууддаг.  Ялангуяа, дэлхийн олон оронд тархаад буй  “COVID-19”-ын  халдварын үед Монголын уламжлалт арга ухаанаар өвчнөөс хэрхэн сэргийлэх, идээ ундааны хэрэглээ, зөв хооллолтын аргаар дархлаагаа хэрхэн сайжруулах талаар “Цагаан тан” эмнэлгийн их эмч Д.Ганхуяг зөвлөж байна.

 

Цаг агаартай уялдаж өмсөх, идэхээ зохицуулбал эрүүл байх боломжтой

 

-Уламжлалт анагаах ухаан гэлтгүй аливаа улс орны анагаах ухааны хөгжил бусад шинжлэх ухааны хөгжилтэй нэгдмэл холбоотой байдаг. Тухайлбал, монголчууд аль эртнээс нүүдлийн соёлтой байсан. Мал маллаад, монгол гэрээр нүүдэллэн амьдардаг байсан. Хүйтэн нойтон, салхи бороо, цас, шуурга гэх мэтийн байгалийн хүнд хэцүүтэй тэмцэж байсны учир идээ ундаа, цаг уур болон орчин ахуй, өвчин эмгэгийн хоорондох харьцааны тухай нэлээд ойлголттой байж. Жишээ нь, эртний монголчууд монгол гэрийн орчин тойрон, малын хотыг цэвэр хуурай байлгахыг анхаардаг байхын зэрэгцээ хүн бүр тус тусдаа аяга, халбага, нүүрний алчуур авч явдаг, хувь хүн эрүүл мэндээ хамгаалах сайхан заншилтай байсан. Мөн бие махбодийг хатуужуулан чийрэгжүүлэхийг эрхэмлэдэг байсан. Тухайлбал, бөх барилдах, морь уралдах зэрэг нь  нь монголчуудын бие махбодийг чийрэгжүүлж, өвчин эмгэгээс сэргийлж иржээ. Дээрээс нь идээ ундааны засал сувилгааны талаар  арвин баялаг мэдлэгтэй байсан нь эмгүй эмчилгээгээр, ардын арга ухаанаар эрүүлжих эмчилгээний арга болж байв. Ялангуяа энэ халдварт өвчин тархаж буй цаг үед хүн бүр хувийн ариун цэврийг сахих, тусдаа аяга, халбага, гар нүүрийн алчууртай байх нь чухал юм.

 

Байгалийн энерги шингэсэн хоол хүнс түлхүү хэрэглээрэй

 

-Орчин үед хүмүүс зөв хооллолтод анхаарал хандуулдаг болжээ.  Гэтэл зарим айл өрх, ялангуяа хот суурин газрын хүүхэд залуусын дунд хагас боловсруулсан хиам, лаазалсан мах байгалийн энерги багатай хоол хүнс түлхүү хэрэглэж байна.  Хоолноос гадна бизнесийн чиглэлийн амтаар татах хоол их гардаг болж. Энэ нь хүүхэд, хөгшид гэлтгүй бүх хүмүүсийг дэглэмгүй хооллох, их идэх муу зуршилд уруу татаж байна. Ер нь хүн байгалийн чанар, сансрын энерги шингэсэн идээ ундаа, бэлчээрийн малын мах, сүү, өрх гэрийн үйлдвэрлэлийн аргаар хийж боловсруулсан чанартай эрүүл хоол хүнс хэрэглэх нь эрүүл амьдрах гол үндэс суурийг бүрдүүлж өгдөг. Тиймээс бэлэн хоол хүнс худалдаж аваад идэх гэхээс илүүтэй бүгдийг өөрсдөө цэвэр аргаар боловсруулаад идэж уух нь илүү хэрэгтэй юм.

 

Цаг наргүй хооллох нь өвчин үүсгэх эрсдэлтэй

 

-Монголын уламжлалт анагаах ухаанд цаг улиралтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг судлахдаа их нарийн заасан байдаг. Ялангуяа, хоол хүнсний асуудал, идээ ундаа дээр анхаарах хэрэгтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хоол хүнс өвчин үүсэхийн 50 хувиас доошгүй хувийг эзэлнэ. Цаг улиралд таарсан явдал мөрөө зохицуулах асуудал бас чухал нөлөөтэй. Цаг наргүй идэж, уух нь ходоод дотрын өвчнийг үүсгэдэг талтай. Иймээс өглөө, өдөр, орой гурван удаа хооллож ирсэн талаар ном сударт бичсэн байдаг. Мөн бүх урьдчилан сэргийлэх зарчим нь хий, шар, бадганын үндсэн онолд тулгуурладаг. Уламжлалт анагаах ухаан нь дэлхийд байхгүй онолын үндэстэй. Гол нь биеийн өвөрмөц чанартай холбоотой урьдчилан сэргийлэхэд долоон өвөрмөц арга байна. Урьдчилан сэргийлэхэд цаг улиралтай холбоотой. Мөн бага идэх зарчмыг баримтлах нь их чухал. Их идэх, хэтрүүлж идэхийн ач тус гэж үгүй. Харин хоол хүнсийг тааруулж хэрэглэх, бага идэхийн ач тус гэвэл тоймгүй их бий. Жишээ нь, хоол хүнсийг хязгаартай хэрэглэж сурвал хүний бодисын солилцоо дасан зохицож 20-40 хувь буурдаг. Энэ нь хүний биеийн бие махбодийн энергийн хэмжээг хангаж болж байна гэсэн үг. Хүний бүх юм тоотой байдаг гэдэг шиг хүний нас ч тоотой. Хүн 125 наслахад ходоод гэдэсний эсүүд 50-60 удаа солигдоно. Амьд амьтан эргэж, нөхөхөд хоолоор төлжинө. Их хоол хэрэглэвэл фермент нь ихэсч эсийн задралыг түргэсгэнэ. 360 хоногт нэг удаа задарч, их хооллосноос нас богиносдог. Монголчууд эртнээс мацаг барьж, гэдсээ цэвэрлэн, биеэ хөнгөлж, муу энергиэс өөрийгөө чөлөөлдөг байсан. Мацаг барих нь сард таван өдөр шинийн 4, 8, 15, 22 зонд буюу нар, сарны таталцал 90-180 хувь энергийн өөрчлөлт давхцалд ордог өдрүүд юм. Ер нь хүн хоол идэхээсээ өмнө цай, шингэн юм их уух нь сайн. Хоолны дараа ууж болохгүй гэх мэтчилэн нарийн дэг жаягтай.

 

Хавар сүү, цагаан идээ түлхүү хэрэглээрэй

 

-Өвлийн эхэнд болон адагт хүйтний нөлөөгөөр шар үсний сүв хаагдаж галын илч дотор төвлөрдөг. Тиймээс хоол шингээлт төдийгүй хоолны дуршил сайн байдаг учраас биеийг төлжүүлэх амтлаг, исгэлэн, давслаг амттай голдуу хоол иднэ. Өвлийн шөнө урт тул хүний тамир буурахаас сэргийлж мах, махны шөл, тослог идээ тустай. Харин хаврын цагт хүч тамир буурдаг. Учир нь өвлийн цагт хураасан бадган хүйтэн хаврын нарны гэрэлд хайлснаар бадгана арвидах учраас гашуун, эхүүн амттай идээ ундаа хэрэглэдэг. Энэ үед хуучин хуурай газрын амьтны мах, арвай, бал, буцалсан ус, бор гааны танг хэрэглэвэл тустай. Зун биеийн хүч тамир багасдаг учраас шингээлт сайтай идээ ундааг голдуу хэрэглэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.2  ПҮРЭВ  № 64 (6289)

 

dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

1 цаг 43 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

1 цаг 46 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

1 цаг 48 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

1 цаг 51 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

8 цаг 39 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 44 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

8 цаг 44 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин