“Голомт капитал” ҮЦ ХХК-аас гадаад зах зээлийн тойм мэдээг ирүүлжээ  

2020-03-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

АНУ-ЫН КОНГРЕСС ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭТГЭХ 4 ДЭХ ШАТНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

АНУ-ын эдийн засгийг хагаалах эхний шатны хөтөлбөрт ерөнхийлөгч Трамп 3 сарын 3-нд гарын үсэг зурсан бөгөөд 8.3 тэрбум ам.долларыг эрүүл мэндийн байгууллагууд, жижиг бизнесийн зээлийн татаасанд зориулсан. Хоёрдугаар шатны арга хэмжээ 3 сарын 18-нд  хэрэгжиж эхэлсэн бөгөөд 100 тэрбум ам.долларыг ажил олгогчдын татварын хөнгөлөлт, ажилгүйдлийн тэтгэмж, хоол хүнсний тусламж зэрэгт зарцуулсан юм. Гуравдугаар шат буюу өнгөрсөн баасан гарагт баталсан 2 их наяд ам.долларыг айл өрхүүдэд бэлэн мөнгө олгох, агаарын тээвэр болон бусад уналтад орсон салбаруудыг дампуурлаас аврах, жижиг бизнесүүдэд нөхөн олговор болон зээл олгоход зориулж байна. 

Тэгвэл АНУ-ын хууль тогтоогчид, 21-р зууны эдийн засгийн их хямралыг үүсгэхгүйн тулд өмнөхөөсөө хэд дахин том байж мэдэх хөтөлбөрийг 4-р сарын сүүлээр хэлэлцэх төлөвтэй байна.

Conservative Heritage Foundation-ийн тэргүүн, Трампын засгийн газар болон конгресс дахь БНН-ын зарим гишүүдийн албан бус эдийн засгийн зөвлөх Стифэн Мүүр Эдийн засгийг  амь оруулахын тулд маш том зүйл хэрэгтэй байна гэжээ. Тодруулбал, яаран баталсан хөтөлбөрийн цоорхойг нөхөх, тэтгэмжийг урт хугацаанд олгох тухай онцолсон байна. Мөн Трамп болон ардчилсан намынхан татварын алдагдал болон худалдан авалтын эрэлт зэргээс үүсэн гарах мужуудын төсвийн алдагдлыг нөхөх талд санал нийлж байгаа юм.

АНУ-ын улс төрийн хүрээллийнхэн, эдийн засагчид, хууль тогтоогчид сүүлд авсан арга хэмжээг АНУ-ын худалдаа үйлчилгээний салбарыг сэхээнд оруулах амь тариатай адилтгаж байгаа бөгөөд дараагийн шатны арга хэмжээг өвчтөнийг тэнхрүүлж, эдийн засгийг хөл дээр нь босгох зорилготой гэж үзэж байна.

Мэдээллийн эх үүсвэр: https://www.wsj.com/articles/after-three-coronavirus-stimulus-packages-congress-is-already-prepping-phase-four-11585483203?mod=hp_lead_pos4

 

63.3 ХУВИЙН АШИГ АВЧИРСАН АРИЛЖААНААС БОЛГООМЖИЛ

Энэ жилийн хамгийн дуулиантай арилжаа нь хувьцааны савлагааны индекс байсан бөгөөд энэ хирээр эрсдэлтэйд тооцогдож байна. Арилжаачид энэхүү савлагаанаас өндөр ашиг хүртэхийг хичээж байгаа бөгөөд тэд зах зээл доргиж, савлагаа ихсэж эхлэх үед өндөр ашиг өгдөг үүсмэл үнэт цаас болон нээлттэй арилжаалагддаг сангууд (exchange traded fund - ETF)-д хөрөнгө оруулж байна.

Эдгээрийн нэг болох TVIX (Velocity Shares Daily 2x VIX Short-Term Exchange-Traded Note) 3 сарын 19-ний байдлаар 6.1 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрч рекорд тогтоожээ. Түүнтэй адил VXX (iPath Series B S&P 500 VIX Short-Term Futures ETN) хоёр жилийн дээд үнэлгээ болох 2.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ сард VXX АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн алдартай ETF бүтээгдэхүүнүүдийн нэгт багтжээ. Дээрх хоёр бүтээгдэхүүнүүд 633% болон 235% тус тус өсөлт үзүүлсэн.

Гэхдээ шинжээчид маш болгоомжтой байхыг сануулж байна. Учир нь TVIX, VXX-ийг авч зарах нь асар их эрсдэлтэй бөгөөд бүх мөнгөө алдсан хүмүүс ч байгаа юм. Сая зах зээлд бүх хувьцааны ханш унаж байхад TVIX, VXX л өссөн ч баасан гарагт S&P 500 4.3% унахад TVIX өсөлгүй харин ч эсэргээрээ 6% унасан байна.

Credit Suisse Group TVIX-ийн талаарх мэдэгдэлдээ энэхүү бүтээгдэхүүнүүд нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан бөгөөд зөвхөн богино хугацааны арилжаанд л тохиромжтой болохыг анхааруулсан байна. Авах зарах үйл ажиллагаа нь өндөр алдагдалд оруулах эрсдэлтэй бөгөөд урт хугацааны өгөөж нь “0” гэж мөн мэдэгджээ.

Мэдээллийн эх үүсвэр: https://www.wsj.com/articles/this-trade-has-returned-633-in-2020but-buyer-beware-11585474201?mod=hp_lead_pos9

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

34 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

34 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

1 цаг 4 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

2 цаг 25 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

2 цаг 50 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

2 цаг 55 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

3 цаг 0 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

3 цаг 5 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

3 цаг 10 мин