Алтан гулдмайн хомсдолд оржээ

2020-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Зууны мэдээ” сонин, “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагт үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна. 

Коронавирус алт руу хуйлрах урсгал үүсгэжээ

Алтны диллерүүд бүх алтаа зарж, арилжаа хийхгүй байгаагаас хөрөнгө оруулагчид болон банкууд алтан гулдмай болон зоосны гүн хомсдолд ороод байна. Банкирууд Лондонгоос Нью-Йоркийн хөрөнгийн бирж рүү алтан гулдмайгаа хувийн болон цэргийн карго онгоцоор зөөвөрлөж байна. Мөн Волл Стрийтийн банкирууд Канадаас тусламж гуйхдаа тултал нөхцөл байдал доройтсон байна. Royal Canadian Mint (RCM) нь өөрсдийн алтан гулдмайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, Нью-Йоркийн хөрөнгийн биржид хүргэж өгөх хүсэлтээр дүүрээд байна. Коронавирусээс болоод төрийн өмчит RCM компани нь ажилчдаа цөөлж, ганцхан төрлийн гулдмай үйлдвэрлэж байгаатай зэрэгцэн нөгөө талд эрэлт үүсэж, АНУ-ын банк болон брокерууд худалдан авах хүсэлтээ илгээсээр байгаа юм.  
Алтны фьючерсийн ханш өнгөрсөн долоо хоногт унц нь 1620 ам.доллар болж 9 хувиар өсч, UK Royal Mint-ийн 31.1034768 граммтай тэнцэж байгаа нь долоон жилийн хамгийн өндөр ханш боллоо. Lehman Brothers-ын 2008 оны дампуурлыг оруулаад 2000 оноос тун цөөхөн тохиолдолд л алт нэг долоо хоногийн дотор ингэж огцом өсч байжээ.

АНУ-Д ТҮҮХИЙ НЕФТИЙН ХУВЬД ХАМГИЙН ХҮНД ЖИЛ ТОХИОНО

Хөрөнгө оруулалтын банкууд II улиралд коронавирусээс шалтгаалж, газрын тосны эрэлтийг доош нь татна гэж таамаглаж байна. Wall Street Journal-аас 11 том банкинд хийсэн судалгаагаар, АНУ-ын газрын тосны жишиг болох WTI фьючерс 2020 онд дунджаар нэг баррель нь 34.95 ам.долларын ханшаар арилжаалагдана гэжээ. Харин дэлхийн жишиг болох Brent-ийн түүхий нефтийн ханш 2004 оноос хойш хамгийн доод буюу дунджаар 38.12 ам.доллар байна гэж банкууд үзжээ. Хоёрдугаар улиралд Brent баррель нь 28-аас доош, WTI 25-с доош ам.доллар байх төлөвтэй байна. Өнгөрсөн баасан гарагт Brent 0.7 хувь унаж 28.44 ам.долларт хаагдаж, эхний улирлыг 57 хувь, WTI-ийн хувьд тогтвортой байж улирлыг 63 хувийн уналттайгаар хаах төлөвтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

7 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

1 цаг 9 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

1 цаг 30 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

6 цаг 6 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

6 цаг 16 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

6 цаг 21 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

6 цаг 26 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

6 цаг 36 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

6 цаг 41 мин