Цахим сургалтын хөгжил, гарц шийдлүүд буюу онцлох 10 эшлэл

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа бид ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал  Д.Ганбатыг  урьж, цахим сургалын хөгжил сэдвээр ярилцлаа. Онцлох эшлэлүүдийг хүргэе.  

-Өнөөдөр технологи маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Цаашид ойрын 10 жилд магадгүй албан байгууллага, айл бүр ямар нэг робот ажилтан-туслагчтай, хүн бүр хиймэл оюун ухааны ололт дээр суурилсан ухаалаг хэрэгслүүдийг өргөн хэрэглэдэг болох нь гарцаагүй.


-Хэдхэн жилийн өмнө зайн сургалт, цахим сургалт, мобайл сургалт гэж ярьж байсан бол өнөөдөр дижитал суралцахуй, нээлттэй боловсрол, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлүүд буюу MOOCs (Мassive Open Online Courses) зэргийг чанартай боловсролыг хямд зардлаар хүссэн хүн бүрт хүртээмжтэйгээр хүргэх арга хэрэгсэл гэж үзэж байна.


-Цаашид зайн эсвэл цахим сургалт гэж нэрлэхээс илүүтэй дараагийн хөгжлийн түвшин рүү шилжиж дижитал суралцахуй, нээлттэй боловсролын зарчмаар ухаалаг хэрэгсэл, хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотойгоор олон чиглэлээр хөгжих төлөвтэй байна.


-Манай улсын хувьд зайн сургалтыг 2000 оны эхэн үеэс хөгжүүлж эхэлсэн байдаг. Төр засгийн түвшинд тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч яг орчин үеийн түвшинд суралцагчдын эрэлт хэрэгцээг хангахуйц хууль эрх зүйн орчныг ч, хэрэгжүүлэх системийг ч цогцоор нь бий болгож хараахан чадаагүй байна.


- “COVID-19” гэнэтийн  хүчин зүйлийн нөлөөгөөр ямар программ хангамж, интернэтийн болон цахим хэрэгслүүдийн боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар багш бүр ямар нэг хэмжээгээр эрэл хайгуул, туршилт хийж тодорхой ахиц дэвшил гарч байна.


-Онлайн сургалт нь танхимын сургалтыг бодвол илүү уян хатан сургалт бөгөөд тухайн суралцагч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бие даан суралцах боломжийг олгодгоороо давуу талтай.


-Уламжлалт танхимын сургалт болон онлайн сургалтыг харьцуулан судалсан олон улсын судалгаа олон бий. Жишээ нь, Charlotte Neuhauser, 2002 оны судалгааг харвал оюутнуудын тестийн оноо, гэрийн даалгавар, хичээлийн дүн нь танхимын сургалт болон онлайн сургалт хоёрын хооронд ялгаагүй байсан бөгөөд нийт онлайн сургалтад хамрагдсан оюутны 96 хувь нь онлайн сургалтыг танхимын сургалтаас илүү үр дүнтэй гэж үзсэн байдаг.


-Онлайн сургалтыг дэлхий нийтээрээ олон талаас нь судалж байна. Энэ нь дан ганц боловсролын тэгш бус байдлыг бууруулаад зогсохгүй боловсролын чанарыг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг дэмжих гарц юм.


-Өнөөдрийн түвшинд нийт оюутнуудын хувьд цахим орчныг ашиглаж байгаа байдал нь надад чамлалттай санагддаг. Манай оюутан залуусын хувьд интернэт болон ухаалаг гар утсыг голдуу бие биетэйгээ чатлах, энтертайнмент буюу цагийг зугаатай өнгөрөөх чиглэлд илүү ашиглаж байгаа нь ажиглагддаг.


-Дунд сургуулийн орчинд сурагч хүүхдүүдэд буюу Z-үеийнхэнд ухаалаг гар утас ашиглахыг ор тас хориглохын оронд харин үр дүнтэй зөв зүйлд ашиглах, тухайлбал бие даан суралцах, хэрэгтэй мэдээллээ олж авахыг нь дэмжих хэрэгтэй.


-Зайны сургалтыг чанартай явуулах, илүү боловсронгуй болгоход бид аль аль талаасаа анхаарах ёстой. Нэгдүгээрт, сургалтын материалыг бэлтгэхдээ маш бага хугацаанд их багтаамжтай мэдээллийг суралцагчдын анхаарлыг боломжит хамгийн их хэмжээгээр татахаар бэлтгэх. Хэрэв видео хичээл бэлтгэж байгаа бол холливудын кино үзэж байгаа мэт сэтгэгдэл үйлдээхүйц байхаар бэлтгэх шаардлагатай болж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 51 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 51 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

16 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

16 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

20 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

20 цаг 27 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

20 цаг 33 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13