“Хотын соёл” аяныг өнөөдрөөс /03.25/ эхлүүллээ

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар өнөөдрөөс /03.25/ эхлүүллээ. Энэхүү аян нь арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна.  Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна.Тиймээс  Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” аяныг албан ёсоор эхлүүллээ. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа олон залуучууд “Хотын соёл” аяныг дэмжиж, хамтарч оролцоно гэдгээ илэрхийлсэн.  Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухай бүрт нь та бүхэнд мэдээлж ажиллах болно. Нийслэл хотод амьдарч байгаа хүн бүхэн аяныг дэмжиж, хамтарч оролцоорой гэж уриалмаар байна” гэлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын даргын тоот захирамжууд гарч гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, орчны гудамж талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Одоогоос 60 жилийн тэртээ “Соёлын довтолгоо” бүх нийтийн хөдөлгөөнийг улс даяараа өрнүүлсэн байдаг. Энэ хүрээнд нүүдэлчин Монголчуудын тухайн үеийн үзэл суртлын хандлагыг богино хугацаанд өөрчилж, суурин соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй. Та энэ хотод амьдарч л байгаа бол хотын соёл, хэв маягт дадах зайлшгүй шаардлага байна. Хотын соёлд иргэн бүрийн оролцоо чухал. Өнөөдрөөс эхлээд бүгд хариуцлагатай иргэн байцгаая гэдгийг иргэддээ уриалж байна. “Хотоо соёлтой болгоё. Соёлтой хотод амьдрах гоё” уриан дор хотын соёл аян хэрэгжиж эхэллээ” гэв. Мөн “Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хандан уриалга гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хотын соёлтой хамаатай энэ ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж хэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

14 цаг 8 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

15 цаг 20 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

15 цаг 25 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

15 цаг 36 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

15 цаг 39 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

19 цаг 56 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

23 цаг 6 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

23 цаг 11 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

23 цаг 16 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

23 цаг 21 мин