Роберт Тэйт: Фулбрайтын оюутны хөтөлбөрт бүх мэргэжлээр өргөдөл гаргах боломжтой

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ЭНХТУУЛ

АНУ бол дэлхийд боловсролоороо тэргүүлэгч орнуудын нэг.  Тиймээс бид ирэх хичээлийн жилд гадаадад суралцах хүсэлтэй оюутан залууст зориулан АНУ-д суралцах боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга  Роберт Тэйттэй ярилцлаа.  

- Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо ч нэмэгдэж байна.  Тиймээс АНУ-ын  Элчин сайдын яамнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье?

-АНУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 1989 оны боловсрол, соёлын хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрээс хойш хоёр талын олон арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлсээр ирлээ. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт, Хьюберт Хамфри гэсэн боловсролын болон урлагийн элч, Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан зэрэг соёл урлаг, спортын элч, зочин илтгэгч гэсэн олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд дотроос АНУ-ын сенатч Жеймс Уильям Фулбрайтын 1946 онд санаачилсан Фулбрайтын хөтөлбөрийн нэрийн дор Монгол Улсад хэрэгжиж буй 10 гаруй хөтөлбөрөөс монголчуудын хамгийн сайн мэдэх нь магистрын зэрэг олгох, бүрэн тэтгэлэгт Фулбрайтын оюутны хөтөлбөр юм.

-Манай оюутан залуус Фулбрайтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг их сонирхдог. Тиймээс та энэ  хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Хэзээ зарлагдаж, жилд хэдэн хүн хамрагдах боломжтой вэ?

-Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад анх 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. Жил бүр энэ хөтөлбөрт хамрагдах оюутны тоо нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас Фулбрайт хөтөлбөртэй хамтарч оюутны хөтөлбөрийг өргөжүүлэх талаар хэлэлцэн  2011 оноос жилд нэмэлтээр 9-10 мэргэжилтэнг АНУ-д суралцуулж эхэлсэн.  Одоогийн байдлаар хоёр хөтөлбөрийн хүрээнд жилд 13-15 хүн хамрагдаж байна. Энэ  хөтөлбөрийг жилд хоёр удаа зарладаг. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийг нэгдүгээр сард, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийг гуравдугаар сард зарлан өргөдлийн материалыг нь хүлээж авдаг. Дээрх хоёр хөтөлбөрт адилтгах зүйл олон бий.  Тухайлбал, хоёулаа магистрын зэрэг олгох, бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Энэ хөтөлбөрт хамрагдан суралцагч нь хөтөлбөрөө дуусаад эх орондоо ирж Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ижил нөхцөлтэй. Мөн Монгол Улсын Засгийн газраас иргэдийг эх орондоо эргэн ирэхийг баталгаажуулах үүднээс хөтөлбөрт шалгарсан иргэдтэй барьцааны гэрээ байгуулдаг учраас энэ хоёр хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь тусдаа явагддаг.

-Тэтгэлэгт хөтөлбөр гэж ярьж байна. Ямар ямар зардлыг хамруулдаг вэ?

-Фулбрайтын оюутны хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдаж буй хугацааны хөтөлбөртэй холбогдолтой бүх зардлыг оруулна.  Үүнд олон улсын аялал, аяллын үеийн тэтгэмж, гэнэтийн ослын даатгал, хоол, байрны зардал гэх мэт.

-Суралцах мэргэжлийн чиглэл дээр тодорхой чиглэл зааж өгсөн байдаг уу. Ямар сургуульд ямар мэргэжлээр суралцахаа өөрөө сонгох боломж хэр байдаг вэ?

-Фулбрайтын оюутны хөтөлбөрт мэргэжлийн бүх чиглэлээр өргөдөл гаргах боломжтой. Хоёр орны системийн ялгаа, онцлогоос хамааран дараах хоёр салбарт зөвхөн нэг нэг чиглэлээр суралцах боломжтой байдаг. Тухайлбал, хуулийн чиглэлээр Олон улсын хууль, эрүүл мэндийн чиглэлээр Нийтийн эрүүл мэнд гэх мэт. Харин бусад салбарт дээр хэлсэнчлэн чиглэл харгалзахгүй. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын шатанд өргөдөл гаргагч нь АНУ-ын ямар нэгэн их, дээд сургуульд тэнцсэн байх шаардлагагүй. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцоод  нэр нь дэвшсэн тохиолдолд аль сургуульд ямар хөтөлбөрт хамрагдахаа Фулбрайтын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран тодорхойлдог.

-Сүүлийн жилүүдэд нийгэмд эрэлттэй мэргэжлийн чиглэлүүд их өөрчлөгдөж, өргөжиж байгаа. Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцдаг эрэлттэй мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийн ижил бүх чиглэлээр зарлагддаг. Дээр нь Монгол Улсын Засгийн газраас жил бүр тэргүүлэх чиглэлийг шинэчлэн нэмж заадаг.  Үүнд Монгол Улсад эрэлттэй боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн инженер гэсэн 9-10 мэргэжил багтдаг.

-Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдод тавих нийтлэг шаардлага юу байдаг вэ. Мөн онцлон анхааруулах зүйл нь?

-Манай боловсрол болон мэргэжил дээшлүүлэх, зэргийн болон оюутан солилцооны дийлэнх хөтөлбөрийн хэрэгжилт АНУ-д явагддаг учраас англи хэлний тодорхой чадвартай байх шаардлагатай байдаг.  Иймд сонирхсон иргэд хэлний мэдлэгтээ анхаарч, бэлтгэлээ сайн хангахыг  зөвлөж байна. Мөн хоёр орны Засгийн газруудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд нь хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжиж буй учраас боловсролын зэргийн хөтөлбөрт оролцогч нь хөтөлбөрийнхөө хугацаанд зөвхөн академик хөтөлбөртөө анхаараад зогсохгүй улс орныхоо элч төлөөлөгч байж, хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын харилцаанд хувь нэмрээ оруулдаг. Хөтөлбөрийн дараа ч оролцогч нь АНУ-д эзэмшсэн мэдлэг чадвар, туршлагаараа эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүрэгтэй байдаг. Тиймээс АНУ-д суралцах хүсэлтэй оюутнууд идэвхтэй, санаачлагатай хичээнгүй байх хэрэгтэй.

-АНУ-ын ЭСЯ тэтгэлгийн өргөдлөө хэрхэн хүлээж авдаг бол. Зарим байгууллага өргөдлийн маягтаа цахим шуудангаар авдаг. Харин зарим нь цаасаар хүлээж авах, холбогдох баримт бичгүүдийг хавсаргасан байх шаардлагатай гэдэг. Тиймээс өргөдөлд тавих шаардлагуудын талаар мэдээлэл өгөөч?

-Хөтөлбөр болгон харилцан адилгүй.  Цаасаар, онлайнаар эсвэл и-мэйлээр хүлээж авдаг. Дийлэнх хөтөлбөр нь орон нутгаас чөлөөтэй оролцох боломжоор хангах үүднээс онлайн, и-мэйл өргөдлийн материал ашигладаг. Фулбрайтын оюутны хөтөлбөрийн хувьд энэ жилээс шинэ системээр дамжуулан онлайнаар өргөдлөө авч эхэлсэн.  Үүнтэй холбогдуулан сонирхсон иргэдэд өргөдлийн материалаа ЭСЯ-ны веб сайт дээрх хөтөлбөрийн зарлал дээр дурдсан заавраар илгээх, мөн цахим өргөдлийн материалтай сайн танилцсаны дараа бүрэн зөв илгээхийг зөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.25  ЛХАГВА  № 57 (6282)

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15