Нисэх загварын анги хамгийн эрэлттэй

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сонирхол танин мэдэхүй, техник технологи тал руугаа илүү хөгжих болсон. Үүнтэй холбоотойгоор бид Хүүхдийн урлан бүтээх төвийн Нисэх загварын багш М.Лхагваагийн зөвлөгөөг хүргэж байна. Энэ жилийн хувьд тус ангид 175 хүүхэд бүртгүүлжээ. Сурагчид энгийн цаасан онгоцноос эхлээд ямар ч төрлийн онгоц хийх боломжтой юм. Ерөнхийдөө 2-3 жил суралцсан хүүхдүүдийн хувьд дэлхийн нисэх загварын спорт, залуу зохион бүтээгчийн стандартад нийцсэн том загваруудыг хийж сурдаг байна. Нисэх загварын спорт гэж тусдаа зүйл бий. Энэ нь дотроо чөлөөт нислэг, дуураймал загвар гэсэн 5-6 ангилалтай. Тухайлбал, монгол хүн сансарт ниссэн “Союз-39” сансрын хөлгийг хийжээ. Энэ хөлгийг Монгол Улс, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаагийн 70 насны ойд зориулан  III сургуулийн XI ангийн сурагч Д.Түвшинбаяр бүтээсэн аж. Үүнийг хийхийн тулд тухайн хүүхэд шугам зургийн болон хоёр жижиг загвар гаргаж түүнээсээ алдаа оноогоо багасгаж бүх биеийг хэсэгчлэн болон нэг бүрчлэн буулгаж “Союз-39” хөлгийг  хийсэн байна. Мөн тус дугуйлангийн хүүхдүүд жижиг радио удирдлагатай нисдэг тэрэг хийсэн байв. Тухайлбал, хөөсөнцөр далавч, сэнсийг хүүхдүүд өөрсдөө хийдэг. Нисэх онгоцыг аль болох хөнгөн материалаар хийх бол зорчигчийн суух хэсгийг бат бөх материалаар хийдэг аж. Том оврын бүтээлүүдийг X-XII ангийн хүүхдүүд бүтээдэг. М.Цогттэнгэр гэж Х ангийн хүүхэд жижиг оврын нисдэг тэрэг хийж өнгөрсөн жил техник технологийн олимпиадад тусгай байр эзэлсэн. Одоо өөрийн сонирхлын дагуу ШУТИС-ийн лицейд сурч байгаа хэмээн М.Лхагваа багш ярьж байлаа. Мөн хүүхдүүдийн хийсэн хог авах, хөлбөмбөгийн талбайд байгаа бөмбөгийг эсрэг талын хаалганд хийх  үйлдлийг хийдэг роботууд байв. Япон улсад “Мона Зүгүри” гэж бүтээх ухааны тэмцээн явагддаг. Тухайн тэмцээнд хүүхдүүд шүдний чигчлүүрээр 20 кг ачаа даах гүүр хийжээ. Нисэх онгоц зохион бүтээх ангид хичээллэх сонирхолтой хүүхдүүд математик, шугам зургийн хичээлдээ сонирхолтой байх хэрэгтэй. Дугуйланд суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд өөрсдөө идэвх чармайлттай байх шаардлагатай. Манай ангид идэвхтэй хүүхэд олон байдаг. Зохион бүтээгч нь өөрөө шинийг эрж хайн, туршиж уйгагүй хөдөлмөрлөж байж л аливаа зүйлийг шинээр зохионо хэмээн нисэх загварын багш зөвлөж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.24  МЯГМАР  № 56 (6281 )

Нисэхийн онол олон төрөл
“Эгийн голын цахилгаан станцын асуудлыг шийдэх болзолтойгоор хэлэлцээрийг дэмжих хэрэгтэй”

Монгол Улсад 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путины хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, ОХ

49 мин
Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Жил бүрийн зургаадугаар сарын 1-н өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Гэ

49 мин
Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

18 цаг 1 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

20 цаг 37 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин