НАТО-гийн цэргийн ажиллагаа буюу ОХУ-ын болгоомжлол

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

НАТО ОХУ-ын хилийн орчимд буюу баруун өмнөд  стратегийн бүсэд судалгааны ажиллагаагаа эрчимжүүлэхээр болжээ.  Улмаар зэвсэгт хүчнийхээ оролцоог нэмэгдүүлж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.  Тэрээр “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа “Дэлхийн болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын оролцоог хязгаарлахыг оролдож олон орон  манай улсын хилийн орчим зэвсэгт хүчнийхээ ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд ямар ч хамаагүй шалтгаан ашиглаж байна. Түүнээс гадна өнгөрсөн жил НАТО-гийн  25 байлдааны усан хөлөг онгоц Хар тэнгист байлдааны ажиллагаа явуулсан. Гурван хөлөг онгоцны нэг нь далавчит пуужин тээвэрлэж байсныг ажигласан. Мөн  ОХУ-ын хил дээрх цэргийн эвслийн судалгааны ажиллагаа өнгөрсөн жил 20 хувиар  нэмэгдсэн. Харин энэ жилээс НАТО-гийн онгоцууд  ОХУ-ын энэ газар дээр 80 гаруй удаа тагнуулын нислэг хийсэн болохыг ярилцлагадаа онцолжээ.  Мөн ОХУ-ын цэргийн мэргэжилтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Алексей Подберезкин “10 жилийн өмнөх энэ үетэй харьцуулбал НАТО-гийн гишүүн орнуудын тандах журмаар хийх нислэгийн тоо тав болон зургаа дахин нэмэгдсэн. Энэ үйл ажиллагааны цаана олон улсын цэргийн эвслийн  түрэмгий санаа нуугдаж байж болно. Одоо НАТО Крым болон Калининградын  бүс нутагт онцгой анхаарал хандуулж байна.  Ингэснээр энэ хоёр бүс нутаг нь  цэргийн эвслийн тагнуулын албаны  ажиллагааны  төв болж байна.  Эргүүл хийх, судалгааны ажил өргөжиж байгаа нь хурцадмал байдал үүсгэх болон ямар нэг идэвхтэй ажиллагаа явуулахаар бэлдэж байгааг харуулж байна” гэв.  Мөн ОХУ-ын олон улсын харилцааны төрийн их сургуулийн  улс төр, цэргийн боловсролын төвийн захирал “НАТО-гийн  зүгээс явуулж байгаа үйл ажиллагааны хүрээ Хойд Атлантын бүс нутгийг давж тэлснийг онцлох нь чухал гэв. Тэрээр тухайлбал, Норвеги, Дани гэсэн цэргийн энэ эвслийн  гишүүн орнууд Хар тэнгист  эргүүл болон тэнгисийн үйл ажиллагаанд оролцож байна” гэж  ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.23  ДАВАА  № 55 (6280)

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

8 цаг 16 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

9 цаг 16 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

9 цаг 18 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

9 цаг 22 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

9 цаг 53 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

10 цаг 58 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

14 цаг 7 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

16 цаг 55 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

17 цаг 0 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

17 цаг 5 мин