ХӨСҮТ-д 300 хайрцаг Монгол алтайн барагшун хандивлалаа

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

Үндэсний үйлдвэрлэгч “Монгол Алтайн барагшун” компанийн зүгээс ХӨСҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлж нийт дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг барагшуныг  хандивлалаа.  

А.Эрдэнэсайхан: Эмнэлгийн ажилчид эрүүл байж өвчинтэй тэмцэнэ  

Энэ үеэр“Монгол алтайн барагшун” компанийн борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхан “Дэлхий даяар хурдацтай тархаж буй халдварт өвчний эрсдэлээс улс даяар өрнөж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Монгол Улсын хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэргүүн эгнээнд зогсон, тархалт нь нэмэгдэж байгаа аюулт өвчний эсрэг цуцалтгүй тэмцэж буй ХӨСҮТ-ийн нийт эмч, мэргэжилтнүүд, лабораторид шинжилгээ хийж байгаа химич, вируслогич, шинжээчид болон бусад ажилтан, албан хаагч, ажилтнууд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарах ёстой. Тиймээс эмнэлгийн нийт ажилчдад нийгмийн эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй хүнд үед урам зориг, итгэл найдвар түгээх дархлааг дэмжих үүднээс олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх барагшуны өтгөн хандыг хандивлаж байна. Эмнэлгийн ажилчид, албан хаагчид эрүүл байж, энэхүү аюулт өвчинтэй тэмцэж чадна” гэсэн юм. Мөн түүнчлэн иргэд болон ААН-үүд УОК-д хандив тусламжийг өгч байгаа хэдий ч аюулт өвчинтэй цаг наргүй тэмцэж, голомтонд нь ажиллаж буй эмнэлгийн ажилчдад хандив тусламж төдийлөн өгдөггүй. Харин бидний зүгээс коронавирусаар халдварласан өвчтөнүүдийг эмчилж, асарч буй эмнэлгийн ажилтнуудад зориулж бүтээгдэхүүнээ хандивлаж байна. Манай улс энэхүү аймшигт өвчнийг гарз хохиролгүйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна. “Монгол алтайн барагшун” компанийн хамт олон ямагт нийгэм, олон нийтэд сайн сайхныг авчрах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжин ирсэн бөгөөд цаашид ч энэхүү гамшигт аюулаас хамтдаа сэргийлж, даван гарахын төлөө компанийн зүгээс туслахад бэлэн гэдгийг онцоллоо.  

Д.Нямхүү: Биднийг ачаалалтай ажиллаж байгааг ойлгож, тусалж байгаад баяртай байна  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Биднийг ачаалалтай ажиллаж байгааг ойлгож, хандив тусламж өгч, өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүн болон сэтгэлээрээ тусалж буйд их талархаж байна. ХӨСҮТ-д ээлжээр гарч байгаа бүхий л эмнэлгийн ажилчдадаа тэгш хүртээнэ. Мөн хяналтад байгаа, эмчлэгдэж байгаа өвчтөнүүддээ өгнө. Монголд ургадаг, олон төрлийн өвчнийг анагаах увидастай үнэтэй ургамалыг бүтээгдэхүүн болгон ард түмэндээ хүргэж байгаад талархаж явдгаа илэрхийлэх нь зүй. Ийм хүнд үед дархлаа дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг бүтээгдэхүүнээ бидэнд хандивлан, манай эмнэлгийн ажилчдын сэтгэл санаа болон, эрүүл мэндэд санаа тавьсанд баярлаж байна. Урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүссэн хэдий ч маш сайн зохион байгуулалт, дэг журамтай ажиллаж хичээж байгаа. Вирусын тархалтыг газар авахуулахгүйн тулд хичээн ажиллаж байгаа ч олон нийтийн дунд айдас түгшүүр үүсээд байна. Тайван байж дархлаагаа дэмжих нь чухал” гэдгийг хэллээ. Дэлхий ээжийн бидэнд бэлдэж тавьсан олон гайхамшигт бэлгүүдийн нэг нь барагшун. 3000 гаруй жилийн түүхтэй, он тооллын хэдэн зуун сурвалж бичигт анагаах, эрүүлжүүлэх чадлаараа дуурсагдан тэмдэглэгдсэн барагшуныг монголын ард түмэн өргөн дэлгэр хэрэглэдэг бүтээгдэхүүн. Дотроо 50 орчим эрдэс, амин дэм, витамин агуулдаг бүтээгдэхүүн. Хаврын улиралд хүмүүсийн дархлаа их мууддаг энэ үед хүний биед зайлшгүй хэрэгцээтэй амин дэм эрдэс бодис цөм агуулагдсан байдаг. Дархлаа дэмжихээс гадна маш олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай бүтээгдэхүүн аж. Барагшун дотор бензолийн хүчил,альбумин,давирхай, лав зэрэг бодис орсон байдаг бөгөөд цусны цагаан эсийг сайжруулах ингэснээр шархны эдгэрэлтийг түргэсгэх, бодисын солилцоог сайжруулах үүргийг гүйцэтгэдэг аж. Барагшун нь элэг цөс, нойр булчирхай, бөөр, гуурсан хоолой, мэдрэл, үе мөч, ясны бэртэнги, ходоодны шарх зэрэг олон төрлийн өвчнийг анагаах увидастай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. ХӨСҮТ-ийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг “ХӨСҮТ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй хандивын комисс байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар ард иргэд албан байгууллага, банк санхүүгийн байгууллагууд мөнгөн болон бүтээгдэхүүнийхээ дээжээс хандивлаж байна. Хамгийн түрүүнд Голомт банкны хамт олон 100 сая төгрөгийг хандивласан. Хандивыг ил тод нээлттэйгээр ХӨСҮТ-д ажиллаж байгаа бүх хүнд хүртээсэн. ХӨСҮТ нэг ээлжиндээ 200 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Коронавирусыг шинжлэх вируслогийн лаборатори, шуурхай удирдлага, нийслэлийн 1.5 сая хүнд шуурхай үйлчилж буй 100 дуудлага, эрсдэлийн багийн таван отряд, ойр орчмыг хамгаалж буй цагдаагийн албан хаагчид гээд бүгд 24 цагаар ажиллаж буй бүхий л албан хаагчид, эмнэлэгийн ажилчдад тэгш хүртээж ажиллана” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.23  ДАВАА  № 55 (6280)

Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

3 цаг 55 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

4 цаг 20 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

4 цаг 38 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

4 цаг 43 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

4 цаг 55 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

8 цаг 47 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

9 цаг 49 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

10 цаг 9 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

14 цаг 45 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

14 цаг 55 мин