Ухань хотод халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнгүй

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр коронавирус анх илэрсэн Ухань болон бусад хотод энэ өвчний халдвар авсан ямар ч тохиолдол  бүртгэгдсэнгүй гэж мэдээлжээ. Гэхдээ бусад орноос коронавирусын халдварыг авчирсан 34 тохиолдол бүртгэгдсэнээр хариу нь эерэг гарсан тохиолдлын үзүүлэлт 189 болсон байна. Шинээр нэмэгдсэн 34 тохиолдлын 21 нь Бээжинд, ес нь Гуандун мужид хоёр нь Шанхайд, Хар мөрөн мужид нэг, Жижян мужид нэг гарсан гэжээ. БНХАУ-ын эрх баригчдын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр коронавирусаар өвчилсөн 80928 тохиолдол, 3245 хүн нас барсан байна. Халдвар авч хүндээр өвчилсөн хүмүүсийн тоо 304 болжээ. Түүнээс гадна коронавирусаар өвчилсөн 23 хүн байна гэж сэжиглэж байгаа аж. БНХАУ-д энэ өвчнийг туссан гэж үзэж байгаа 105 тохиолдол бүртгэгдсэн байна. Нөгөө талаар 819 хүн эдгэрснээр 70420 өвчтөн  эмнэлгээс гарчээ. Гэхдээ 7263 өвчтөн эмнэлэгт байгаа аж. Халдварт өвчтэй хүнтэй ойр дотно байсан 9144 хүн эмчийн хяналтад байгаа бол 1032 хүн эмнэлгийн хяналтаас гарсан гэж мэдээлжээ. Мөн Хонгконгод 192,  Макаод 15 коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна. Гэхдээ Макаод 10, Хонгконгод 95 хүн эдгэрч, дөрвөн хүн нас барсан байна. Эх сурвалж www.polit.mn
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

7 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

14 цаг 47 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

14 цаг 54 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

15 цаг 0 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

15 цаг 3 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

15 цаг 11 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

20 цаг 21 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

21 цаг 8 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

23 цаг 17 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

23 цаг 47 мин