ҮСХ: Гадаад худалдааны эргэлт  410.4 сая ам.доллараар буурчээ

2020-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУН Үндэсний статистикийн хороо өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хоёр сарын үзүүлэлтийг танилцуулсан билээ. Оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум америк доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 410.4 сая ам.доллар буюу 21.3 хувиар буурчээ. Экспорт 322.9 сая ам.доллар буюу 29.5 хувь, импорт 10.4 хувиар буурсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 322.9 сая америк доллараар буурахад алтны экспорт 115.6 сая, зэсийн баяжмалын экспорт 90 сая, нүүрсний экспорт 104.8 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Нүүрс олборлолт өмнө оны эхний хоёр сартай харьцуулахад 325.7 тэрбум төгрөг буюу 39.6 хувиар буурсан байна.  Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 825.7 тэрбум төгрөг буюу 41.8 хувь буурчээ. Үүнд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 444.8 тэрбум төгрөг, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 93.6 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 289.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна. Эх сурвалж: www.polit.mn  
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

12 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

36 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

36 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

37 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

1 цаг 48 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

2 цаг 22 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

2 цаг 44 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

3 цаг 5 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

3 цаг 22 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

3 цаг 38 мин