Тэд ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?

2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хүн мэргэжлээ сонгож сурна гэдэг чухал асуудал. Энэ талаар “Semana.com” хуудаст бичжээ. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага өсвөр насныхны хүсэл мөрөөдөл, ирээдүйн ажлын талаарх тайланг танилцуулжээ. 30 настайдаа ямар мэргэжил эзэмшсэн байхыг нь мэдэх зорилгоор хийсэн судалгаанд 41 орны 15 настай хүүхдүүд хамрагдсан байна. Дэлхий дахинд  сүүлийн хоёр зуунд хийсэн том өөрчлөлт нь өсвөр насны хүүхдүүдийн мэргэжил сонголтод бага нөлөөлсөн аж. Түүнээс гадна эмэгтэй хүүхдүүдээс  илүү эрэгтэй хүүхдүүд шинжлэх ухаан, технологи, инженер, математиктай холбоотой мэргэжлээр сурахыг хүсдэгийг тодорхойлжээ. XX, XXI зууны уламжлалт эмч, багш, малын эмч, цагдаа гэсэн мэргэжил нийтийн цахим сүлжээний эрин зуун, ажлын байрны оронд хиймэл оюун ухаан байрыг нь эзлэх хүртэл хөгжсөн технологийн хурдтай хөгжлийн үеэс 20 жилийн өмнөх залуучуудын төсөөлөл үргэлжилсээр байгаа юм байна. Харин эмэгтэй хүүхдийн хувьд тайланд 15.6 хувь нь эмч, 9.4 хувь нь багш, таван хувь нь бизнес эрхлэгч, 4.6 хувь нь сэтгэлзүйч, 4.5 хувь нь өмгөөлөгч болохыг хүсдэг байна. Энэ судалгааны үр дүн нь өсвөр насныхан багш, эмч, өмгөөлөгч, сэтгэлзүйч болохыг хүсдэг байсан 2000 оны тайлангаас их зөрөхгүй байгаа  аж. Харин эрэгтэйчүүдийн хувьд нөхцөл байдал их ялгаатай бөгөөд одоо 7.7 хувь нь инженер, 6.7 хувь нь бизнес эрхлэгч, зургаан хувь нь эмч болохыг хүсдэг байжээ.  Гэхдээ 2000 оны судалгаагаар өсвөр насныхан ирээдүйд бизнес эрхлэгч,  технологи болон инженер болохыг хүсдэг байсныг харуулсан байна. Энэ талаар судалгаа хийсэн байгууллагын боловсролын захирал Андреас Шлейхер залуучууд мөрөөдлийн ажлаа уламжлагдан хийж ирсэн мэргэжлийн жижиг жагсаалтаас сонгож авч байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, багш, өмгөөлөгч, бизнес эрхлэгч гэсэн мэргэжил орсон байна. Тэрээр “Судалгаа нь өсвөр насныхан шинээр бий болж байгаа ажлын төрлийг мэддэггүй эсвэл хайхрахгүй байгааг харуулж байна” гэж Шведэд болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ярьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.12 ПҮРЭВ № 48 (6273)
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

3 цаг 25 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

7 цаг 22 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

21 цаг 57 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Өчигдөр 13 цаг 14 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Өчигдөр 13 цаг 10 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Өчигдөр 13 цаг 06 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

Өчигдөр 12 цаг 28 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

Өчигдөр 06 цаг 00 мин