Ё.Баатарбилэг: Сургалтын сангийн зээлийг ЖДҮ-тэй харьцуулж, ойлгож болохгүй

2020-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаар БСШУС-ын сайд Б.Баатарбилэгийн байр суурийг хүргэж байна.   -Сургалтын зээл тэглэх, чөлөөлөх асуудлыг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.    Хуулийн төсөл өргөн барьсан сайдын хувьд  бодит мэдээлэл өгөхгүй юу? -Боловсролын зээлийн сан Сургалтын төрийн сан нэртэйгээр анх 1993 онд байгуулагдсан байдаг.  2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гэсэн нэртэйгээр явж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өнчин, эцэг эх нь тэтгэвэрт байдаг, өрх толгойлсон, амьдралын бололцоо муутай айл өрхийн хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож төгсгөх зорилготой ийм байгууллага.  Энэ ажил хэрэгжээд 27 жил өнгөрсөн байна.  2004, 2008 онд зээлээр суралцаж төгссөн залууст дипломыг нь өгөх асуудлыг журмаар шийдсэн байдаг.  Тухайн үед 26 мянган дипломыг өөрсдөд нь олгосон.  Түүнээс биш  зээлээр суралцсан болгоныг төлбөрөөс чөлөөлөхгүй. Зээл авахдаа сургалтын зээлийн сантай гэрээ байгуулдаг. Тухайн үеийнхээ журмаар бол төгсөөд таван жил эх орондоо мэргэжлээрээ ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг олон төрлийн үүрэг хүлээдэг. Одоогоор 2008-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөөд, хүлээсэн үүргээ биелүүлчихсэн олон мянган оюутны диплом Боловсролын зээлийн санд хадгалагдаж байна. -Тэгэхээр одоо яригдаж асуудал нь цаг хугацааны хувьд хийгдэх ёстой ажил гэсэн үг үү? -Тийм ээ.  Гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлага зэргийг цогцоор нь өөрчилж байна.   Харин үүнийг  олон нийт ЖДҮ-гийн зээл шиг ойлгож болохгүй.  Ялангуяа сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор буруугаар мушгин гуйвуулж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа төгсөөд ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Тэдний л асуудал.  Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудын зээлийг төлүүлэх асуудлыг ярина. Тухайлбал, мэргэжлээрээ ажиллалаагүй, сургуулиа төгсөөд нийгмийн даатгал төлөөгүй хүмүүс бол буцааж төлнө. Үүнийг улстөржүүлж болохгүй. Монголын төр иргэдийнхээ сурч боловсрох эрхийг нь дээдэлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх  бодлогын хүрээнд 27 жил явж ирсэн ажил юм. Бүх судалгаа нь ном журмынхаа дагуу явагдсан.  Одоо тогтоол батлагдах ёстой.  Үүний дараа төлүүлээд, хөнгөлөөд, чөлөөлөөд явна. -Сургалтын зээл аваагүй хүмүүсийн эрх зөрчигдөж буй асуудал бий юу? -2008 онд сургуулиа төгссөн хүн 12 жил болсон байна.  Дипломныхоо барааг хараагүй, Төрийн санд үлдээгээд явж байна. Журмаараа таван жил эх орондоо нийгмийн даатгалаа төлсөн тохиолдолд зээлийг нь тэглэж дипломыг нь олгох гэрээтэй.  Зарим хүн би өөрөө төлбөрөө төлчихсөн шүү дээ. Одоо яах юм гэж байна.  Заавал бүх хүн төртэй гэрээ байгуулаад төлбөрөө төлүүлэх албагүй шүү дээ. Тийм боломж ч төрд байхгүй. 2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гаргаад оюутнуудаас заавал барьцаа авдаг, зээлд хүү тооцдог байсныг нь болиулсан. Барьцаагүй, хүүгүй болгосон. Оюутан өргөдлөө өгөөд шаардлагыг нь хангаж байвал зээлд хамрагдах боломжтой. Зээлд хамрагдах хамгийн гол шалгуур бол сургалтын голч оноо юм. Түүнээс тааруухан, хариуцлагагүй сурч байгаа бол зээл өгөхгүй ийм л дүрэмтэй. -Нийт хэдэн төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр тусгасан бэ? -2004, 2008 онд 26 мянган иргэний 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон байдаг. Одоо 14 мянган иргэний диплом байна. Энэ нь 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүсч байна гэсэн үг. -Боловсролын сангийн зээлээс улстөрчид болоод тэдний хүүхдүүд зээлээр сурчихаад төлөөгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Өндөр хөгжилтэй орнуудад Төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд 1800 орчим хүн зээлийн санд хамрагдаж тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой.  Тэгж байж гэрээний өр биелэгдсэнд тооцогдоно. Одоогоор улсын хэмжээнд 160-170  хүний л асуудал байна.  Зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан хамт батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа. -Одоо өргөн барьсан журмаар чөлөөлөх жагсаалтад гадаадад өндөр хөгжилтэй оронд суралцсан хүмүүсийн зээл багтаж байгаа юу? -Гадаадынх тусдаа явдаг. Одоо яриад байгаа журам бол дотоодын их, дээд сургуулийг төгсөгчид гэрээний үүргээ биелүүлсэн бол дипломыг нь өгөх асуудал юм. Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх журмыг цогцоор нь шинэчилж байгаа үйл явц. Хууль нь 2012 онд гарчихаад журам нь батлагдаагүй явсаар байгаад найман жил болчихсон байна. Энэ хугацаанд хуримтлагдсан олон мянган залуусын гэрээг дүгнэхээс өөр арга байхгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.9  ДАВАА  № 45 (6270)
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

7 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

7 цаг 1 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06