ЭМЯ: Турк-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 16 иргэнийг тусгаарлалаа

2020-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар  ээлжит мэдээллээ хийлээ.  Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 оронд коронавирусийн Covid-19 халдвар илэрсэн бол,  есөн  оронд шинээр бүртгэгджээ. БНХАУ-д covid-19-ийн халдварын хүрээг  хумиж, хянаж эхэлсэн гэсэн байна. Улс орнуудад илэрч буй халдварын  тохиолдлууд өөр байгааг  мэргэжилтнүүд хэллээ.  Өнөөдрийн байдлаар дайчилгаанд бэлтгэгдэж байсан  эмч нараас авто тээврийн хяналт, тусгаарлах эмнэлгүүдэд ажиллаж байгаа гэв. Нэгдүгээр сарын 6-наас хойш  нийт  810 хүнийг ажиглалтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 401 иргэнийг тусгаарлан  хяналтад авчээ.  Үүний дотор өнөөдөр өглөө  Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн  иргэдээс 16-г нь тусгаарлаж, хяналтад авсан гэв. ДЭМБ-аас коронавирусийн халдварыг цар тахал гэж нэрлээгүй бол БНСУ, Итали улс анхаарал татаж байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд хэлж байна. Нийт 38 улс 10-аас доош тохиолдолтой,  130 улсад халдвар илрээгүй байгаа юм. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр  энэ  сарын 1-ны өдөр нийт таван тохиолдол тусгаарлагдаж, шинжилгээний хариу сөрөг гарсэн байна.  Харин өчигдөр  гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг  тусгаарласнаар  ХӨСҮТ-өөс нийт 100 хүнийг эмчийн хяналтад авсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

1 цаг 18 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

1 цаг 46 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

1 цаг 48 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

1 цаг 52 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

1 цаг 56 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

2 цаг 12 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 21 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

8 цаг 26 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

8 цаг 32 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

8 цаг 41 мин