Тэгш хамруулах боловсролд багш та яаж оролцох вэ?

2020-02-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Улс орны онцгой нөхцөл байдлаас болоод Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг зогсоож, багш нар гэрээсээ цахимаар ажиллаж байгаа. Тиймээс манай сайт боловсролын тусгай хэрэгцээтэй, хөгжлийн онцлог бүхий хүүхдийг хэрхэн сургаж хөгжүүлэх талаар тэдэнд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах,  тэдний эрхийг хэрхэн хамгаалж  хөгжүүлэх талаар Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Боловсролын тухай хууль, холбогдох бусад эрх баримт бичгүүдэд тусгасан байдаг. Гэсэн хэдий ч боловсролын үйлчилгээг зохих түвшинд авч чадахгүй, сургуульд хамрагдаагүй хүүхдүүд байсаар байна. 2016 онд Улсын Их Хурлаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг баталснаар Ерөнхий боловсролын сургуулийн багш нар боловсролын тусгай хэрэгцээтэй, хөгжлийн онцлог бүхий хүүхдийг хэрхэн сургаж хөгжүүлэх талаар суралцах шаардлагатай болсон. Тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд ЕБС-ийн багш нарын оролцоо, мэргэжлийн ур чадвар чухал үүрэгтэй. Хүүхдүүд өөрөө өөрийгөө удирдах чадвар, өөртөө итгэх байдал, нийгмийн чадвар, биеийн хөгжлийн чадвар, сурах болон хөдөлмөрлөх чадвараараа өөр хоорондоо асар ялгаатай. Тэгш хамруулан сургах явцад  багш хүүхэд бүрт тохирсон олон хэлбэр, агуулгатай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Уламжлалт аргаa өөрчлөн, нягт нямбай, олон хувилбартай, ялгаатай байдлаар төлөвлөх нь багшаас ихэд ур чадвар шаардана. Ийнхүү ажиллах арга  зүйгээ  хүүхэд бүрт тохируулснаар багш хүүхдийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөдөг. Сурагчдынхаа хүсэл сонирхол, зан төрх, чадварыг үнэлэхийн тулд тэднийг сайтар ажиглаж сонсож, ярилцаж хийж буй зүйлийг нь харж түүнийх нь тухай харилцан асууж ярих зэрэг олон аргыг ашиглан тэдний суурь мэдлэг, туршлага, сонирхол, суралцах хувийн онцлогийг танин мэдэж авах хэрэгтэй. Сурагч бүрийн хувийн онцлог шинж чанаруудыг мэдсэнээр хөтөлбөрийн өөрчлөлтийг тухайн өгөгдсөн хичээлд тохируулан боловсруулалт хийж хүүхэд бүрийг сурах нөхцөлөөр хангах боломж бүрдэнэ. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулахын өмнө бодит байдлын судалгааг хийх хэрэгтэй бөгөөд үнэлгээг 1) Өөртөө үйлчлэх энгийн чадвар 2) Танин мэдэхүй, хэл яриа тоо тоолол, 3) Нийгэмшихүй, 4) Бие бялдар, хөдөлгөөн гэсэн 4 чиглэлээр хийж тухайн хүүхдийн байдлыг танин мэдэж болно. Энэхүү төлөвлөгөөний зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, түүнд тохирсон тусгай дэмжлэг арга зүйг тусган хэрэгжүүлж хүртээмжтэй чанартай боловсролын   үйлчилгээг үзүүлэхэд оршино. Мөн хүүхдийн хөгжлийн бодит байдалд тулгуурлан сургуулийн болон гэрийн орчинд тухайн хүүхэдтэй ажиллах сургалтын агуулга, багшийн болон мэргэжилтний арга зүй, дэмжлэгийн тогтолцоог тодорхойлж хэрэглэх нь зүйтэй. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг эцэг эхтэй санал солилцож хамтдаа  урт, дунд, богино хугацааны зорилтуудыг хамтдаа төлөвлөж ажиллах нь эргээд хүүхдийн ахиц амжилтыг хамтдаа дүгнэх болон  эцэг эх гэртээ хүүхэдтэйгээ ажиллахад нь дэмжлэг болох юм. Хүүхэдтэй ажиллах явцдаа тухайн багш хүүхдийн онцлогт  тохирсон өөрийн дэмжих аргуудыг бий болгон ажиллах нь их үр дүнтэй байгаа нь багш нарын сайн туршлагуудаас харагдаж байна. Жишээлбэл, Арвайхээр хотын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн тусгай бүлгээс ердийн ангид шилжин суралцаж байгаа О охин хэл ярианы бэрхшээлтэй бөгөөд үгийн нөөц дутмаг, багш болон найз нөхдийн асуусан асуултын дагуу л ярьдаг, өдөр тутмын ахуйн үг хэллэг тааруу байгааг багш ажигласан ба  сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварыг нь хөгжүүлэх шаардлагатай гэж оношилсон байна. Ангийн багш А. Бунддулам нь сурагчын эцэг эхтэй хамтран тухайн сурагчын чадварыг нь түвшин түвшингээр нь ахиулах зорилгыг тодорхойлон гаргасан ба хүүхдэдээ илүү анхаарал  тавих, гэрийн даалгаврыг тогтмол хамтарч хийх үүргийг эцэг эхэд өгч ажиллажээ. Мөн нүдлүүлэн бичүүлэх, цээжээр бичүүлж, алдсан үгийг дэвтэрт нь зөв болгон бичүүлж, хуулан бичиг хийлгэх зэргээр бага багаар бичгийн хэвийг сайжруулах, богино хэмжээний үлгэрийн ном уншуулж яриулах зэрэгт анхааран ажилласан байна. Ингэсээр сурагч О унших бичгийн хичээл дээрээ бусад хүүхдүүдтэй хамт үлгэр уншиж, утгыг нь  ярьж, дүрд тоглож, үлгэрийн баатруудыг зурж наамал хийж, бяцхан ном хийх аргад суралцжээ. Зөв бичүүлж сургахад зурлагын нэрийг зөв нэрлэж тогтоосны дараа цээжээр бичих үйлдлийг зэрэгцүүлэн явах нь үе, үг , өгүүлбэр нүдлэхийн эх үндэс болж, зөв хурдан уншиж сурах алхам болдог. Мөн энэ үед цифр, үйлдлийн тэмдгүүдийг нүдлүүлж цээжээр бичих нь тоог бодож сурах суурь болдог ажээ. Зөв уншуулах, алдаагүй бичих, хоцрогдолгүй сургахын дараагийн нэг алхам нь багш эцэг эхийн хамтын ажиллагаа юм. Эцэг эх болон сурагчийн ололттой талыг харж тэдэнд урам дэм өгч хүүхэдтэйгээ ажиллах арга зүйн талаар санамж зөвлөгөөг өгч хамтарч ажиллах нь илүү үр дүнд хүрэхэд нөлөөлсөн байна. Ингэж ажилласаны дүнд сурагч О хичээлийн хуваарийн дагуу бусад сурагчидтай адил өөрийн эзэмшвэл зохих мэдлэгийг төлөвлөсөн хугацаанд багтаан олж авч чаджээ. Яг үүн шиг багш нар  сурагчыг зөв оношлон, тэднийг дэмжих аргуудаа тодорхойлон хэрэгжүүлэхээс гадна хүүхдийн ахиц, амжилтыг бага гэхгүй ажиглан тэмдэглэн, баримтжуулан явах нь хүүхдэд гарч байгаа ахиц амжилт, тэдэнд гарч байгаа өөрчлөлтүүдийг  мэдэхэд дэмжлэг  болох юм. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг ангидаа хүлээн авч ажиллахад багшаас сэтгэлзүйн болон аргазүйн дэмжлэг маш их шаардагддаг. Тэдгээр хүүхдийг хөгжүүлэх нь зөвхөн ангийн багшийн хариуцлага биш гэдгийг ойлгох нь чухал. Багш нар эцэг эхтэй ойр хамтран ажиллаж, тухайн хүүхдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаа, урлаг, спортын арга хэмжээнд үе тэнгийн найзуудтай нь хамт оролцуулж байх нь тэдний хөгжлийг дэмжихэд нэн тустай. Спортоор дамжуулан тусгай хэрэгцээтэй хүүхдүүд өөртөө итгэх итгэл, аливаа зүйлд тэвчээр хатуужилтай хандах, багаар ажиллах, цаг баримтлах, бусдыг хүндэтгэх зэрэг олон чадварт суралцдаг. Үүний жишээ тус сургуулийн Тусгай бүлгийн хүүхдүүдийн Монгол улсад төдийгүй тив дэлхийд гаргасан спортын олон амжилтуудаас харагдаж байна. Тусгай хэрэгцээтэй хүүхдийг ангийн багш, ангийн хүүхдүүд дэмжиж байвч хэрвээ ангийн гадаа болон сургууль дээр таагүй орчин болон сөрөг хандлага байсаар байвал тухайн хүүхдэд бэрхшээлтэй санагдах нь тодорхой. Сургуулийн бодлого, орчин, багш нарын хандлага, аргазүй, сургуулийн ажилтан болон үе тэнгийн найз нөхдийн харилцаа хандлага бүгд цогцоороо өөрчлөгдөж байж “Тэгш хамруулах боловсролын тогтолцоо” сургууль дээр бүрдсэн байна гэж үзэж болох юм. Иймд тусгай хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд, ердийн ангид амжилттай суралцахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй гэдгийг ойлгох  нь чухал юм. Зөвлөмжийг боловсруулсан: Хүүхдийг Ивээх Сангийн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн ажилтан Г.Батцэцэг
Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

Өчигдөр 07 цаг 02 мин
УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

Уржигдар 14 цаг 03 мин
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд  өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв.  Хуралдааны эхэнд Эмнэлгийн т

Уржигдар 06 цаг 00 мин
Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна

2026-06-25
С.Баярцогт: Увс аймгийн 1-р тойрог дээр л гэхэд сонгуулийн өмнөхөн 800 гаруй хүний “царцааны нүүдэл” хийгдсэн

арим аймаг, сумдад зохион байгуулагдсан ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоос тодрууллаа. Тэрбээр "Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн. Увс аймгийн 1-р тойрог дээр л

2026-06-25
З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм.  Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

2026-06-25
Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

2026-06-25
Их Британийн Ерөнхий сайд огцорч байна. Яагаад...

Зургаадугаар сарын 22-ны даваа гарагийн өглөө Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер огцрохоо мэдэгд

2026-06-25
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

2026-06-25