Коронавирусын сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгджээ

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Хэрэв халдвар бүртгэгдсэн тохиолдолд тархах өндөр эрсдэлтэй гэдгийг салбарын яамнаас анхаарууллаа. Тиймээс удахгүй болох цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж зөвлөв. Мөн  ХӨСҮТ-ийн мэдээлснээр коронавирусын сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа гэв.  Тухайлбал, Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байгаа аж. Эдгээр хүний биеийн байдал сайн байгаа юм байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүн эмчийн хяналтад байгаа. Завхан аймагт өчигдөр нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарласан. Тухайн хүн Гашуунсухайт боомтоор БНХАУ руу хоёрдугаар сарын 6-12-ны хооронд зорчоод ирсэн, халуурсан, хатгалгааны шинж тэмдэгтэй тусгаарлагдлаа. Завханы иргэнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан. Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Хятадын Тянжинь хотод сурдаг оюутан гэв. Эх сурвалж: www.polit.mn
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

1 цаг 44 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

2 цаг 7 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

2 цаг 8 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

2 цаг 9 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 20 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

3 цаг 54 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 16 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

4 цаг 37 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

4 цаг 54 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

5 цаг 10 мин