Б.Батбаян: Нэгэн үеийн залуучууд хүчтэй байна

2020-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД Увс аймгийн Наранбулаг сумын харъяат сумын заан Б.Батбаянтай ярилцлаа. Тэрээр сумын заануудын барилдааны хоёр түрүүлсэн, мөн  Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдааны өнгөрсөн жил түрүүлсэн  юм.  -Сумын заануудын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байгаа бөхчүүдийн нэг нь бол та. Хэдэн наснаасаа эхэлж барилдсан бэ? -Би Наранбулаг сумандаа төрж өссөн, хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил  малд явж, барилдаж ноцолдож бага нас минь өнгөрсөн.    Аавыхаа талаас бөхийн удамтай авга ах Г.Ринзаан  маань багш  сумын заан цолтой хүн байдаг. Намайг барилдахад авга ах маань их нөлөөлсөн. Миний дунд сургуулийн багш.   Намайг барилдахад энэ хүн их нөлөөлсөн.2008 онд сумыхаа хүүхдийн барилдаанд  түрүүлж анхныхаа түрүүг авч байлаа. Сумандаа есдүгээр ангиа төгсөөд  хот руу шилжин ирж Шонхор Олимп лицей сургуульд ирж суралцсан. 2010 оноос үндэсний  бөхөөрөө хичээллэсэнээс хойш чамлахааргүй амжилттай барилдаж байна.Энэ бүхэнд зааж зөвлөж байдаг багш нарын минь ач тус их бий. -Хичээл зүтгэл бүхэн амжилт авчирдаг.Хэдэн онд сумын заан болж байв? Би амжилт гаргахын тулд алдаан дээрээсээ суралцахыг хичээдэг.Тамирчин хүнд амжилт амархан олддоггүй.Ганцхан бяр хүч тэнхээгээр бус сэтгэлзүйгээс их хамаарна.Үндэсний бөхөөр хичээлэхэд маш удаан хугацааны бэлтгэл сургуулилт хүч хөдөлмөр,тэсвэр тэвчээр шалгана.Мөн тухайн үед барилдааны мэдрэмж хамгийн чухал. Манай үеийн залуучууд бүгд ижил түвшинд сайн барилдаж байна. Учир нь бэлтгэл сургуулилт бүгд ижил хийдэгтэй холбоотой. Тийм болоод ч сумын заануудын барилдааныг үзэгчид иртэй, хурдтай, олон мэхний хувилбартай  үзүүштэй барилдаан болдог гэж дүгнэдэг байх. Миний амжилтууд гэвэл 2013 онд Улсын Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж түүний дараа жил нь Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзлэж байлаа. Тэр зунаа буюу 2014 оны зун сумандаа түрүүлж сумын заан цолыг авсан.Түүнээс хойш сумын наадмын дөрвөн түрүүлж хоёр үзүүрлэсэн. Энэ амжилтаараа сумын заануудын барилдаанд эрэмбэ дээгүүр ам авдаг. Сумын заануудын барилдаанд хоёр түрүү,нэг үзүүр,хоёр удаа их шөвөгт, гурван удаа дунд шөвөгт шалгарсан.Үүнээс  гадна аваргуудын нэрэмжит барилдаанд зургаа дугаар байрт шалгарч байлаа. Жил бүр уламжилан болгон зохиогддог Д.Хатбаатар аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж,” Дархан цом  2019” шилдэг 12-т шалгарсан амжилт үзүүлэлээ. Энэ бүх амжилтаасаа мэдээж урам зоригийг их авдаг. -Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай наадмаасаа хуваалцаач? -Санаанаас минь гардаггүй хоёр наадам байдаг. Олон даваа авч түрүүлэх үеийн сэтгэл зүй, унах үеийн харуусал  гэж байна л даа. Бөх хүн мэдээж  унана гэж бодохгүй  шүү дээ. Миний хувьд нэг нь 2015 онд сумынхаа наадамд түрүүлж   мотоциклоор шагнуулсан маань сайхан дурсамж. Харин 2013 онд сумынхаа наадамд түрүүлнэ гэж зорилго тавьж очоод гурвын даваанд унаж байсан минь санаанаас гардаггүй. Энэ барилдаанаас сургамж авч үлдсэн. - Таны үндсэн мэх тань юу билээ? - Би ихэвчлэн таллах мэхийг хийдэг. Гэхдээ тухайн барилдаан дээр учраа бөхдөө тааруулж мэхээ хийдэг дээ. -Бэлтгэл сургуу­лилтаа аль дэвжээн дээр хийж байна вэ? -Увс нуур дэвжээн дээр үндэснийхээ бөхийн бэлтгэлийг хийж байна. Харин хүчнийхээ бэлтгэлийг Монгол Улсын заан Д.Одгэрэл багшийнхаа удирдлаган дор  бэлтгэлээ хийдэг. -Залуу хүний хувьд үндэсний бөхөө хэрхэн хөгжөөсэй гэж боддог вэ? -Үнэн хүчийг үзэж үзэгч олноо  баясгаж  өндөр цолонд хүрэхийг  залуу бөхчүүд  хүсдэг.Аварга ,арслангууд мөн бусад улсын цолтой бөхчүүдээ ч  маш их хүндэтгэж явдаг.  Барилдана гэдэг юуны өмнө бусдыг хүндэлэх ёсыг сурах юм. Эрэгтэй хүн илүү тэвчээр хатуужил, хүмүүжилийг ч мөн үндэсний бөхөөр хичээлэсэнээр олж авдаг гэж боддог. Ахмадуудаасаа үлгэр дуу­риа­лалаа болгож явдаг.Тиймээс  эртнээс нааш өвлөгдөж ирсэн соёл, үндэсний бөх ямар нэгэн маргаангүй,  эв нэгдэлтэй байгаасай л гэж хүсдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.18  МЯГМАР  № 34, 35 (6259, 6260)
dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

11 цаг 51 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

12 цаг 15 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

12 цаг 33 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

12 цаг 39 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

12 цаг 51 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

16 цаг 42 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

17 цаг 44 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

18 цаг 4 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

22 цаг 40 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

22 цаг 50 мин