Коронавирусын сэжигтэй тохиолдол 15 аймагт бүртгэгдэв

2020-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо урд хөршид 70 мянга хол давж, 1700 гаруй хүн нас бараад байна. Мөн дэлхийн 26 оронд халдвар тархсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдсон нь монголчууд биднээс илүү хариуцлага шаардаж байна. Энэ үед төр, засгаас шуурхай арга хэмжээ авч орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж нэгдсэн удирдлагаар ажил­лаж байгаа ч иргэ­дийн ухамсар, хариуц­лага хамгийн чухал байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруул­саар байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн 132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилжээ. Үүний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэнээс шинжилгээний хариу бүгд сөрөг гарч халдваргүй нь тогтоогдсон билээ. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь Улаанбаатар-Токио чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг иргэнийг  орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Мөн болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт  50 ор, УНТЭ-т 65 ор бэлдэж, шаардлагатай тохиолдолд Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийх  бэлтгэл хангасан байна.   Ерөнхийлөгч цахимаар шинэлэхийг уриалав   Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргасан. Тэгвэл төрийн тэргүүн Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалгыг дахин гаргалаа. Уриалгадаа “Коронавирусын халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Тиймээс настан буурлуудаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна” гэлээ.   Амьсгалын болон диализын аппарат нэмэлтээр захиаллаа   Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, УНТЭ-д ажиллав. Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна.  Уулзалтын үеэр Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдлээ. Мөн УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг ХӨСҮТ-д, АХБ-ны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппарат нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.   Г.Занданшатар: Сар шинийн гүйлгээнээс шимтгэл авахгүй байх чиглэл өгсөн   Их хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцав. Амны хаалт, ариутгагчийн нийлүүлэлт хангалтгүй байгаа. Харин иргэд хүнсээ нөөцөлж байгаагаас өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хөөрөгдөх, зохиомлоор өсгөх байдал гарсныг худалдаа эрхлэгчид хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн” гэв.   Т.Бадрал: Сайн малчин шагнах арга хэмжээг хойшлуулсан     Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгөв. Энэ үеэр Монголд шинэ коронавирусын халдвар илрээгүйг хэллээ. Хоёрдугаар сарын 13-нд Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг орж ирсэн даруйд нь 14 хоног тусгаарлаж байгаа. Харин сар шинийн баяртай холбоотойгоор ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Шаардлагатай бол орон нутгийн замыг хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй” гэлээ. Онцгой байдлын байгууллагаас 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн бол 1187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна. Коронавирусын халдвар бүртгэгдээгүй гээд анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.   Явган эргүүлүүд амны хаалтаа зүүх, шүлсээ хаяхгүй байхыг сануулна   Коронавирусаас сэргийлэхийн тулд хотын төв, гэр хороололд эргүүл ажиллуулах талаар албаныхан мэдээлэл өглөө.  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Коронавирусын халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийж ажиллана. Явган эргүүлүүд хотын төв болон гэр хорооллын гудамжаар явж иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах юм” гэв. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврээ сайтар хангаж, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.18  МЯГМАР  № 34, 35 (6259, 6260)
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

35 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

45 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

50 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

50 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

15 цаг 47 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

16 цаг 14 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

16 цаг 17 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

16 цаг 20 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

16 цаг 24 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

16 цаг 41 мин