Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

2020-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУНЗУЛ Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Энэ жил урьчилсан байдлаар 32 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр товлосон бөгөөд өнгөрсөн онтой харьцуулбал өсөлттэй байгаа аж. Шалгуулагчид бүртгүүлэхдээ цахим үнэмлэх, цээж зураг, интернэт банкны гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон и-мэйл хаягтай байх шаардлагатай. Шалгалтын бүртгэлийн хураамж нь нэг хичээлийн 5800 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөгийн үнэтэй. Элсэлтийн шалгалтдаа бүртгүүлэхийн өмнө монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх шаарлагатай бөгөөд тухайн шалгалтад тэнцээгүй бол бусад хичээлээр шалгалт өгөх эрхгүй. Энэ жил шалгалтын босго оноо 400 байхаар тогтоосон байна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид мөн цахим хаягаар онлайн бүртгэлд заавал хамрагдана. Шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Эхний шалгалт ирэх сарын 28-нд өдөр болох ба дахин шалгалт нь дөрөвдүгээр сарын 25-нд болно. Монгол хэл бичгийн шалгалтын дүнг дөрөвдүгээр сарын 6-нд мэдэгдэнэ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад шинээр царай таних төхөөрөмж оруулах ба өмнө жилүүдэд хүүхдүүд өөрийнхөө оронд өөр хүн оруулж шалгалтаа өгөх тохиолдол удаа дараалан гарч байсан болохоор энэ төхөөрөмжийг байрлуулах юм. Иймд нийт шалгуулагч өөрийнхөө тод гарсан зургаар бүртгэлээ хийлгэхийг анхааруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахдаа бүртгүүлсэн холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ. Тусгай сургуулийн шалгуулагчдын ирүүлсэн өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа тодорхойлолт, сургуулийн албан бичигт үндэслэн шалгалтын анги танхим, шалгалтын материалыг тусгайлан бэлгэнэ” гэв. Эх сурвалж www.polit.mn      
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

2 цаг 4 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

6 цаг 16 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

6 цаг 16 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

19 цаг 26 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

20 цаг 56 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

21 цаг 49 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Өчигдөр 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин