Л.Мөнхсайхан: Цэц иргэдийн гомдлыг хэлэлцэх биш нуудаг газар боллоо

2020-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.Отгонжаргал Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан.  Энэ хуулийн тодорхой зүйл заалтууд Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчиж байгаа асуудлаар иргэд ҮХЦ-д мэдээлэл гаргаж, тулган шаардах бичиг хүргүүлсэн талаар өнөөдөр /02.07/ мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд  Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан: -Үндсэн хууль зөрчигдсөн асуудал удаа дараа гарсаар байна. Үндсэн хуулийн зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиг үүрэгтэй байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Гэтэл томилгооны хараат болсон цэцийнхэн өөрсдөө хуулиа зөрчиж, ноцтой байдал үүсгээд байна. Цэцийн бүрэлдэхүүнд зургаа нь ерөнхийлөгч, УИХ-ын томилгоот хоёр нь ажиллах хугацаа нь дууссан хүмүүс багтаж байна. Энэ хүмүүс ҮХЦ-д гаргасан иргэдийн мэдээллийг хууль зөрчин олон сар хоногоор нуун дарах боллоо. Үндсэн хуулийг процедурын болон агуулгын хувьд ноцтой зөрчсөн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нар хийсэн. Маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж үндсэн хуульдаа хууль бусаар халдсан. Мөн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гадаадад байгаа 200 гаруй мянган иргэдийн, дотооддоо амьдралын эрхээр үндсэн хаягаасаа өөр газар оршин сууж байгаа иргэдийн сонгох эрхийг хязгаарласан. ҮХЦ өөрсдийнх нь дээр хууль биш хөх тэнгэр байдаг гэж андуурч хадуурч явна. Харуулаар хамгаалуулчихаад хашаандаа машин ч оруулахгүй, яриа ч хийлгэхгүй 9-үүлээ дөрвөн давхар том байшинд нуугдаж тоглоод суух юм” гэлээ. Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: -ҮХЦ гэхээр хэдэн цэцэн мэргэн хүн суугаад өөрсдийнхөө цэцэн мэргэнийг хэлэлцдэг юм шиг төөрөгдөл олны дунд байх юм. ҮХЦ гэсэн нь анхнаасаа буруу нэршил болсон. ҮХЦ бол УИХ-ыг хянах,УИХ-аас гарч байгаа хуулиуд ард түмний үндсэн эрхийг зөрчиж байгаа эсэхийг ард түмний өмнөөс шүүх ганцхан үүрэгтэй үндсэн хуулийн байгууллага юм. Өнөөдөр Монголын төр эзэнгүй болтлоо хямарч, урвагч хулгайч авлигчдаар дүүрээд байгаагийн буруутан нь Үндсэн хуулийн цэц юм. Манайхан шүүхийн бузар булай болж авлигад автагдсаныг мэддэг. Тэгвэл энэ бүхний ундарга болсон, дураараа дургидаг их хурлыг хянаж, 28 жил ажлаа хийхгүй явсан цэцийг цэгцлэх цаг боллоо. Хуулийг хулгайлдаг, хуулийг өөрсдийн дураар боловсруулж баталдаг, хуулиар бамбай хийдэг урвагч хулгайчдаар дүүрсэн саарал ордныг бугууд амь бөхтэй байсаар байх уу. Шинэ батлагдсан хуулиар ирэх оны сонгууль явагдаж, одоо байгаа луйварчид дахин сонгогдвол Монголын ард түмэн зэвсэг барьж тэднийг зайлуулах нь тодорхой. Та бүхний Засгийн газар, их хурал, шүүхээ сонгох эрхийг булааж байна. Ардчилал гарснаас хойш Монголын ард түмэн сонгох эрхээ эдэлж сонголт хийж байна гэж андуурсаар өдийг хүрлээ. Их хуралд суудалтай намууд нэр дэвшигчийг санал болгож та бүхнийг хууран мэхэлж сонгуулдаг болохоос та бүхэн сонгодоггүй.  Буруу сонголтоос  болж өнөөдөр иргэд амьдрах биш амь зуулгийн төдий дотоод гадаад өрөнд дарагдан оршиж байна. Хэн нэгэн хүний сонгогдох эрхээс илүү тухайн хүнийг сонгох эрх  бол ардчилалын суурь зарчим юм. Ардчиллаар олдсон нэр дэвших сонгогдох эрхээ эдэлж би 20 оны сонгуульд нэр дэвших болно. Нэр дэвших талаар бодолгүй 25 жил явлаа. Би 13 жилийн турш Монголчууд яагаад өрөнд ороод байгаа оношийг тавьж тайлбарлаж, гарц гаргалгааг танилцуулсан. Энэ их хурлын гишүүдэд ойлгуулах гэж хичээсэн ч болсонгүй. Арга ядаад өөрөө нэр дэвших гэж байна.  Миний бие болон надтай ижил итгэл үнэмшилтэй хүмүүс их хуралд гараагүй цагт та нар өрнөөс гарахгүй. Энийг би үзмэрч шиг мэдэрч мэдэж байна. Би нэр дэвшинэ, ялна, та нарыг өрнөөс гаргана. Өөр хүн байхгүй. Монголчууд цаашдаа өргүй амьдарна, мөнгө хүүлүүлэхгүй, хөгжилтэй орны түвшинд 3-5 жилийн дотор очно. Бид их хуралд гараад хамгийн түрүүнд их хурлын гишүүний халдашгүй эрхийг устгана. Та бүхэн сонголтоо зөв хий, араас нь хариуцлага тооцож сур. Энэ сонгуулийн хуульд оруулсан авлига, албан тушаалтай холбоотой заалт бол манай намын дарга Н.Энхбаярыг 2020 оны сонгуульд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос сэргийлж Х.Баттулгын хуйвалдаж, хор найруулж оруулсан заалт. У.Хүрэлсүх  Н.Энхбаяраас айгаад байгаа юм биш  ард түмнээс айж байгаа юм. Хэрэв энэ сонгууль тайван замын сонгуулийн хувсгалаар явж, ард түмэн сонгох эрхээ эдэлж, зөв замаар болохгүй бол дараа нь зэвсэгт хувьсгал болох нь ойлгомжтой. Сайн ухаарцгаа, өөр гарц, өөр арга зам байхгүй шүү” гэлээ.  Эх сурвалж:www.polit.mn
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа б

34 мин
Австралийн тухай тэмдэглэл

Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив

39 мин
Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Т

49 мин
Дэлхийн хоёрдугаар дайны суурь шалтгааны талаар

Болоод өнгөрсөн зүйлийг яагаад ч өөрчлөх боломжгүй гэх утгатай «истор

54 мин
Шинэ амьдралын хэв маяг: Хамтын амьдрал

Өдөр ирэх тусам нэмэгдэж буй амьжиргааны зардал болон ган

59 мин
Ухаалаг системтэй автобусны буудал Зүрх уул

Ухаалаг системтэй автобусны буудал ашиглалтад оржээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Чингэлтэй

1 цаг 4 мин
Түшээдийг 44 хууль, дөрвөн сонсгол "хүлээж" байна

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 31 хоногийн хугацаа үлдлээ.

1 цаг 14 мин
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймонгуудыг илрүүлжээ

“Зууны мэдээ” сонин энэ оноос эхлэн сард хоёр удаа нийтийн эрх ашгийг х

1 цаг 19 мин
Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

15 цаг 50 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

17 цаг 2 мин