Ё.Баатарбилэг: Зуны амралт сунгахгүй, нөхөж хичээллэнэ

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр мэдээлэл хийлээ. Түүний байр, суурийг хүргэж байна.   -Сургууль, цэцэрлэ­гийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон.  Үүнтэй холбоотойгоор яамнаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ? -Засгийн газрын хуралдаанаар корона­вирусын эрсдэлээс урьд­чилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гар­сан. Шуурхай ажил зо­хион байгуулалтын  арга хэмжээ авах тухай тушаал гаргалаа.  Үүнтэй хол­богдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудаас гадна аймгуудын боловсролын газрын дарга нарт зөвлөмж, чиглэл хүргүүлсэн. Нэгдүгээрт, ЕБС-ийн сурагчдын зуны амралтыг цаг хугацаанд нь эхлүүлнэ.  Сургуулийн  үйл ажиллагаа түр завсарласан ч зуны амралтыг хойшлуулахгүй.  Мөн III улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгаж,  гурав, дөрөвдүгээр сарын таван долоо хоногийн турш бямба гаригт нөхөж хичээллэх асуудал яригдаж байна.  Үүнд цэцэрлэг хамаарахгүй. -Сурагчдын теле хи­чээл­лийг хэрхэн заах вэ? -18 телевизээр теле хи­­чээ­лийг заана. Түүнч­­лэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон. 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэл хангаж байна. Өдөрт 2-4 хичээл 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталсан.  Мөн хөл хорио тогтоосон учраас багш нар байгаа газраасаа сурагчидтайгаа холбоо тогтоож ажилла гэсэн чиглэл өгсөн. Багш нарыг цалинтай амрааж байна гэх шүүмжлэл гараад байсан. Энэ бол амралт биш. Багш нар энэ хугацаагаа дараа нь нөхөж, ачаалалтай ажиллах учраас үүнийг бодолцож үзэх хэрэгтэй. Багш нар заавал сургууль дээрээ ирэх албагүй. Сургуулиуд дотоод зохион байгуулалтдаа ороод ажиллана. Багш нарын цалинг нэмэгдэл, урамшуулалтай нь олгоно. Харин илүү цаг олгохгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Боловсролын сайдын гарсан тушаалаар онцгой нөхцөл үүссэн үед цалинг нь бүтнээр олгоно гэсэн журам байдаг. Цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг олгоно.Харин хүүхдүүдийн хоолны мөнгийг энэ хугацаанд олгохгүй. -Хорио цээрийн үед багш, эцэг эхчүүд юуг анхаарах вэ? -Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдээ асарч хамгаалах нь эцэг эхийн хариуцлагын асуудал. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийх учиртай. Мөн цахим хичээл гэдгийг олон нийтийн сүлжээ гэж ойлгож болохгүй. Үүгээр далимдуулж, хүүхдүүд фейсбүүк хаяг нээхгүй. Мөн хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Түүнчлэн спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан гэсэн олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хориглолоо. Энэ хугацаанд 10 гаруй спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах байсан.  Зөвхөн Үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвийн үргэлжилж, баг тамирчид олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцоно. Мөн соёл, урлагийн салбарын бүхий л тоглолтыг зогсоосон бөгөөд уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх боломжтой. -Хичээлийн хоцрогд­лын асуудлыг яаж шийдэх вэ? -Нийтдээ 20 гаруй хоногийн хоцрогдол үүснэ. Энэ хугацааг амралтаас долоо хоногийг хасаж, амралтын өдрүүдэд хичээллүүлэхээр шийднэ. Багш нарыг удаан хугацаанд амрааж байна гэж буруу ойлгуулах явдал байна. Харин ч багш нар хаврын цагт маш их ачаалалтай ажиллана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.30  ПҮРЭВ  № 20 (6245)  
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

6 цаг 26 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

10 цаг 13 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

10 цаг 28 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

10 цаг 35 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

10 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

14 цаг 51 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

14 цаг 51 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

15 цаг 21 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

16 цаг 42 мин