Хэргийн мөр бэхжүүлэх цүнхийг монгол багш нар бүтээжээ

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Их сургуулийн багш нарын бичил лабораторид шилдэг инноваци “үйлдвэрлэж”, технологи хувиргаж байна. Энэ жишгээр Дотоод хэргийн их сургуулийн багш нар ч улс орны эдийн засгийг хэмнэсэн онцгой ач холбогдол бүхий бүтээл хийж туршиж эхэлжээ. Тэд гадаадаас өндөр өртөгтэй, тусгай албадаар дамжуулан авдаг хэргийн газрын ул мөр бэхжүүлэх үзлэгийн иж бүрдэл бүхий цүнхийг хямд зардлаар дотоодоос нийлүүлэх боломжийг бий болголоо.Хэргийн ул мөр бэхжүүлэх иж бүрэн багаж хэрэгсэл бүхий цүнхний санааг гаргаж судалж туршсан  нь тэдний 4-5 жилийн хөдөлмөрийн үр шим юм. Дотоод хэргийн их сургуулийн багш нарын инновацийн үр дүнд мөрдөгчийн цүнхийг Хятадаас 6000 гаруй юань буюу 2.5 саяар худалдан авдаг бол дотооддоо 700 мянгад хийж байгаа юм. Тусгай зориулалтын цүнхийг хэргийн газар очиж ул мөр бэхжүүлэх чиг үүрэгтэй албад  буюу цагдаа, Шүүхийн шинжилгээний хүрээлэн ихэвчлэн ашигладаг. Харин сүүлд хил зөрчигчийн мөрийг бэхжүүлэхээр отрядууд ашиглаж эхэлжээ. Дотоод хэргийн их сургуулийн багш нар тусгай зориулалтын цүнхээ хилийн 27 отрядад өгч,  сургалт хийсэн байна. Их сургуулийн багш нарын бэлэн болгож туршиж эхэлсэн цүнхэнд хэргийн баримтыг бэхжүүлэх 50 гаруй төрлийн багаж хэрэгсэл бий. Мөн бэхжүүлж байгаа ул мөр хэргийнхээ төрлөөс шалтгаалж янз бүр байх боломжтой талаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч,  хууль зүйн доктор, хурандаа Т.Очирбат “Хэмжих хэрэгсэл, бахь, хайч зэрэг ерөнхий зориулалтаас гадна зөвхөн хэргийн газрын үзлэгт ашигладаг соронзон багс бий. Үүнээс гадна гарын мөр, хурууны хээ авдаг өнхрүүш, тосыг гадуур зардаггүй. Ихэнхийг нь лабораторит хийж бүрдүүлсэн. Энэ төрлийн цүнхийг манай улс гадаадаас авдаг. Гадаадад ч гэсэн лангуун дээр зарахгүй учраас хэн нэгэн бизнес хийдэг хүн оруулж ирэхгүй. Заавал тусгай албадаар дамжуулж харьцаж авдаг. Харин бид дөрөв дахин хямдаар бүтээсэн. Гаднаас авчирдаг цүнхтэй харьцуулаад үзвэл багажны төрөл, чанар дутахгүй. Судалгаанд суурилж Монголын орчин нөхцөл, цаг уур, гэмт хэргийн онцлогт тохируулсан гэдгээрээ давуу талтай.  Гадаадаас авчирсан цүнхэнд Монголын нөхцөлд тохирохгүй зүйлс бий. Тухайлбал, АНУ-аас авчирсан цүнхний хэмжих хэрэгсэл инчээр байдаг. Бид бол хэмжих хэрэгслээс гадна гарын хээ авах, бөглөх маягт гээд хуулийн үг хэллэг, асуулга бүхий Монголын нөхцөлд тохируулан хийсэн. Мөн нөхөн хангагдах зүйлс гэж бий. Нунтаг дууслаа гэхэд гадны компанитай гэрээ хийгээд авах боломжгүй. Манайх бол лобариторидоо хийгээд нийлүүлэх боломжтой” гэлээ. Манай улс хэргийн газрын ул мөрийг бэхжүүлэх цүнхийг дээхэн үед Орос, Германаас авдаг байсан бол сүүлд Хятад, Япон, АНУ-аас авдаг болсон байна. Их сургуулийн багш нарын бүтээсэн цүнх хэдийгээр туршилтын шатандаа байгаа ч Монголын хөрсөнд тохирсон гэдэг утгаараа чанарын хувьд ч дутахгүй. Тусгай зориулалтын цүнхийг хийх санаа төрснөөс хойш санхүүжилт, хүний нөөц, технологи, судалгааны үр дүн зэргээр олон жилийн хөдөлмөр зарцуулсан учраас Дотоод хэргийн их сургуулийн өмч юм. Тиймээс эхлээд баталгаатай үр дүн гарснаар дараагийн асуудал яригдана гэсэн үг. Цүнхийг хилийн мөрдөгч нар өнгөрсөн хавраас хойш ашиглаж байгаа юм. Ингэж дөрвөн улирлын турш үр дүнг нь харах юм. Цүнхийг хэн нэгэн дуурайлган хийх боломжгүй. Цаашид төрлийг нь улам олон болгох гэж байгаа талаараа хуульзүйн доктор Т.Очирбат “Материалыг худалдан авч технологийн өөрчлөлт хийж байна. Хуванцарыг авч нугалах, тоо бичих технологийг өөрсдөө хийдэг. Нугалсан бэлэн хуванцар авья гэвэл тусгай зориулалтынх учир үнэтэй. Цаашид нийтлэг ашиглах 12 төрлийн цүнх хийхээр төлөвлөж байна. Хүн амины хэрэг, хулгай, кибер, хүчин, дээрэм, эдийн засаг зэргээр хэргийн нөхцөл байдлаар ангилж болно. Үүнээс гадна гар, хөлийн мөр бэхжүүлэх, тээврийн хэрэгсэл, хими, биологи, галт зэвсгийн гэж ул мөрөөр ангилах юм. Мөн гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, шинжээч, хилийн төлөөлөгч гээд албаараа өөр. Цүнхний онцлог төрлөөс хамаараад багаж хэрэгсэл өөрчлөгдөнө. Зам тээврийн осол баримтжуулах цүнхэнд холыг хэмжих хэрэгсэл давамгай байхаас гадна загвар, хэмжээ өөр байна. Уулын орой руу явахад хүнд цүнх бариад явах уу үүргэвч үүрэх үү. Морь унаад хэргийн газрын үзлэгт явахдаа богцтой байх жишээтэй. Энэ бол зөвхөн Монголын онцлог” гэсэн юм. Түүнээс хэзээ практикт нэвтрүүлэх талаар тодруулахад “Одоохондоо үйлдвэрлэлийн дамжлагаар хийхгүй байгаа учраас тодорхой хугацаа хэлэхэд хэцүү. Цүнхэнд байгаа нэг багажийг хийхийн тулд удаан хугацааны туршилт хийнэ. Жишээлбэл, гарын мөр илрүүлэх соронзон багсыг хэдэн төрлөөр туршсан. Олон удаагийн оролдлогоор сайжруулж байна. Шинэ санаа бий болгож судалж туршсан хугацаа гэж тооцвол хэдэн жилээр яригдана. Инновацийн үе шат дамжлагаар авч үзвэл нэг цүнхийг практикт нэвтрүүлэх хугацаа 2-3 жил байна. Төслийн хүрээнд хийж байгаа болохоор шууд нийлүүлнэ гэж ярих боломжгүй. Хоёр жилийн хугацаанд үр дүн гараад үнэхээр баталгаатай ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрэх ёстой. Хэд хэдэн шат дамжлагаар орно. Практикт туршуулаад засч сайжруулаад явна. Хэрэгцээндээ тохируулж үйлдвэрлээд нэвтрүүлэх шийдвэр гарах ёстой. Хоёр жилийн дараа гэхэд Хуульзүй дотоод хэргийн яаманд хүлээлгэж өгөх ч юм уу. Энэ онд багтааж дуусгахаар зорьж байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.22  ЛХАГВА  № 14 (6239)  
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

13 цаг 0 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

13 цаг 27 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

13 цаг 30 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

13 цаг 33 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

13 цаг 37 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

13 цаг 54 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

20 цаг 2 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

20 цаг 7 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

20 цаг 13 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

20 цаг 23 мин