БСШУС-ын салбарт 662.4 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ

2020-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил  боловсролын салбарын төсөв харьцангуй өссөн дүнтэй орж ирсэн. 2020 онд боловсролын салбарт ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.8 их наяд төгрөг төсөвлөсөн. Харин 2020 оны төсөвт тусгагдсан энэ их хөрөнгө оруулалтыг  хэрхэн үр дүнтэй  зарцуулах вэ  гэдэгт хүн бүр анхаарал хандуулж, хийсэн бүтээсэн зүйлд нь чих тавин суугаа юм. Мэдээж, энэ хөрөнгийг сургууль цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр барих,  ЕБС-ийн бага ангийн сурагчийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоол, дотуур байрны хоолны зардал зэрэгт зарцуулна гэж байгаа ч боловсролын салбарт нэн тулгамдсан зарим асуудлуудыг яаралтай шийдвэрлээсэй, цэгцлээсэй гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна.  Тиймээс энэ онд боловсрол соёл шинжлэх ухаан, спортын салбарт хэдэн төгрөг төсөвлөгдөж, хаана юунд зарцуулагдахыг сонирхов. Улсын төсөвт 2019 онд боловсролын салбарт хэдэн төгрөг төвлөрснийг сонирхвол, төсвийн ерөнхийлөн захирагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад 1.763.708.9 төгрөг төсөвлөжээ. Үүнээс урсгал зардал 1.190.110.2 төгрөг, сургуулийн өмнөх боловсролын тусгай зориулалтын шилжүүлэгт 346.623.5 төгрөг, Ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлэг 651.533.3, Дотоод эх үүсвэрээс олгох зээлд 96.800.0, Хөрөнгийн зардал  476.798.7 төгрөг төсөвлөжээ. Төрийн бус өмчийн сургуулиудад олгосон нийт хувьсах зардал 2013 онд 1.5 тэрбум төгрөг байсан юм. Тэгвэл энэ онд төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн нэг суралцагчид олгох хувьсах зардлыг байршил болон сургуулийн ангиллаас хамааран 286.900-683.100 төгрөг байхаар тооцжээ.  Улсын хэмжээнд 160 гаруй хувийн ерөнхий боловсролын сургууль байгаа бөгөөд дийлэнх нь буюу 85 хувь нь тав хүртэлх сая төгрөгийн төлбөртэй. Энэ хэмжээний төлбөртэй сургуульд хувьсах зардалыг 100 хувь, 5-10 сая төгрөг бол 70 хувь, 10 сая төгрөгөөс дээш бол 30 хувиар тооцон олгох юм байна.  Ерөнхий боловсролын бүх сургуульд хувьсах зардал олгох нь сургалтын чанар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломж гэж харж болох ч зардлын зарцуулалтаа тайлагнах шаардлагатай гэдгийг хүүхдийн эрх, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хэлж байна. Харин энэ онд боловсролын салбарт хэрэгжих төслүүдийг сонирхвол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 614 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 662.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ өдрүүдэд Төрийн ордонд  БСШУСЯ, НЗДТГ хамтран “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт-2020” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж буй. 2020 онд улс нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барьж, цэцэрлэгийн тоог 22 хувиар нэмэгдүүлэх юм байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн тоог 41 хувиар, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын тоог 47 хувиар нэмэхээр төлөвлөжээ. БСШУС-ын салбарт нийт 614 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 662.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Өдөрлөгийн үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд боловсролын 444, соёлын 121, спортын 38, шинжлэх ухааны гурав, бусад найман төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ танилцуулав. Нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөг энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.22  ЛХАГВА  № 14 (6239)  
ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

12 цаг 37 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

12 цаг 56 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

14 цаг 6 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

16 цаг 39 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

20 цаг 41 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

22 цаг 36 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

22 цаг 46 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

23 цаг 11 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

23 цаг 21 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

23 цаг 26 мин