С.Чинзориг: Ирэх хоёрдугаар сард багтаж, зээл тэглэх асуудлыг шийднэ  

2020-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа  тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.  Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажилласан.   Түүний байр суурийг хүргэе. -Хуулийн төсөлд зөвхөн өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг тусгасан уу?  -Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хуралдаанаас нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 229 мянган иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан.  Арилжааны банкинд тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана. Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан.  Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. -Санхүүгийн эх үүсвэрийг тодруулахгүй юу -"Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох "Эрдэнэс силвер ресурс” гэдэг компани байгуулсан.  2019 оны зургадугаар сард Салхитын мөнгөний ордны лецинзийг "Эрдэнэс силвер ресурс” компанид шилжүүлсэн байдаг.  Судалж үзээд хуучин лецинзийг эзэмшиж байсан Хятадын компани Захиргааны хэргийн шүүхэд хандан АМХЭГ-аас тусгай зөвшөөрлийг нь цуцлаад "Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна гэдэг гомдол гаргасан юм билээ. Гэвч анхан болон давж заалтдах шатны шүүх тэр компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс лецинз дээр маргаан байхгүй. Салхитын мөнгөний ордны  ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй гэж тогтоосон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна. -Хэзээ тэглэх вэ гэсэн асуулт их байна? - Ямартай ч ирэх сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. -Тэтгэврийн зээлийг зогсоосонд иргэд бухимдалтай байна. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ? -Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр боллоо. Цаашдаа иргэдийн шууд орлогыг барьцаалан тэтгэврийн зээл олгож байгааг оновчгүй гэж үзсэн. Тэтгэврийн зээл нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ  асуудлыг зогсоох ёстой гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. -Өмчлөлийн маргаантай ордын нөөцийг барьцаалсан бондод хэрхэн баталгаа гаргах вэ? -Хуулийн төслөөр Салхитын мөнгөний ордын нөөцийг түшиглэн гаргаж байгаа бондод Хөгжлийн банк баталгаа гаргана. Тэгэхээр бондын баталгаатай холбоотой асуудал үүсэхгүй. Эх сурвалж:www.polit.mn  
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

5 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

19 цаг 54 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

19 цаг 56 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

19 цаг 59 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17