Кремлийн шинэ жил 30 жилийн дараа тайзнаа амиллаа

2019-12-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Үүднээсээ л үлгэрийн ертөнцөөр аялуулах Оросын алдарт Кремлийн шинэ жил 30 жилийн дараа Монголын тайзнаа дахин амиллаа. Алдарт Кремлийн ордон болон орос охид, бидний санаанд тод үлдсэн үлгэрийн баатруудаар угтах нь Орос улсад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тухайлбал, Буратино, Шелкунчик, Хулганы үлгэр болон өнөө цагийн Маша баавгай, “Цөмөөхэй” балетын хэсгийг нэг дороос үзэх боломжтой юм. Хамгийн сонирхолтой нь 2011-2013 онд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулж байсан Валерий Шевченко найруулж байгаа бөгөөд тоглолтод гуравдугаар сургууль болон Монгол Улсын консерваторийн балетчид, авьяаслаг хүүхдүүд тоглож буй юм. Тоглолтын үеэр найруулагч Валерий Шевченко “Оросын алдарт Кремлийн шинэ жилийг 30 жилийн дараа Монголд сэргээн тоглох болсондоо таатай байна. Орос, Монгол хоёр улс ахан дүүгийн барилдлагатай. Тиймээс Оросын соёл болон үлгэр, урлагийг монголчуудад эргүүлэн таниулах нь миний нэн тэргүүний зорилго юм. Монгол хүүхдүүд авьяастай юм. Энэ цөөн хоногт авьяастай хүүхдүүдийн хүчинд хүндрэл бэрхшээл гарсангүй. Гэхдээ сэргээн тоглуулахад их хүч хөдөлмөр зарцуулсан шүү. Мөн танай сониноор дамжуулан гуравдугаар сургуулийн хамт олон болон захиралд нь талархсан сэтгэгдлээ илэрхийлье” гэсэн юм. Харин Кремлийн шинэ жил буюу Оросын шилдэг сурагчдын шинэ жилийг 1976 онд анх Кремлийн ордонд тэмдэглэж байжээ. Түүнээс хойш уламжлал болсон энэхүү шинэ жилийн арга хэмжээ нь хүүхэд багачуудын орохыг хүсдэг баяруудын нэг болж хувирсан байна. Тиймээс жил бүр ОХУ-ын өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг сурагчид нэгэн үдэш нэг дор цугладаг байна. Жил бүр 5000 шилдэг сурагч оролцдог байна. Манайхаар бол харшийн сүлд модны наадам юм. Тоглолтын үзвэрээс гадна бяцхан багачууд зураг зурж, ширээний хөлбөмбөг тоглохоос гадна нүүрэн дээрээ орос үлгэрийн баатруудыг зуруулж, кино театрт байдаг сагсан бөмбөг тоглож байлаа. Хоёр цагийн турш Орос улс болон бидний санаанд тод үлдсэн үлгэрийн ертөнцөөр аялуулах болно. Энэ талаар зургаан настай Б.Ананд “Тоглолт гоё байсан. Түүнээс гадна бэлэг нь их таалагдсан. Бас аав ээжтэйгээ хамт үзэх гоё байлаа” гэсэн юм. Мөн эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хамт үзвэр үзэх боломжийг олгосонд талархаж буйгаа илэрхийлж байсан юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин