Богино хугацаанд уншиж, бичиж, сурсан “Хаан эрдэм”-ийнхэн баяраа хийлээ

2019-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД “...Ариун эрдмийн замдаа Амар сайн яваарай Саруул эрдмийн оргилдоо Сайн явж хүрээрэй...” хэмээн Хүүхэлдэйн театрын тайзнаа дуулах хүүхдүүд бол үсэглэлийн баяраа тэмдэглэн буй “Хаан эрдэм” бага сургуулийн нэгдүгээр ангийнхан. Үеийн найзуудаасаа түрүүлэн 35 үсгээ үзэж дуусган, 20-ын дотор бодож сурсан нь тэдний амжилт. Цагаан толгойн үсгээрээ гоёсон хүүхдүүдийн нүд хөөр хөгжөөн дүүрэн. Бяцхан шавь нартаа уншиж, бичиж, бодож сурсан “Батламж” гардуулж, эрдэм номтой эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн эзэд болох эхлэлийг нь тавьсандаа багш нар нь баяртай байлаа. Хүүхэд нэг бүрээр “Эрдмийн баяр” бүтээлийн үзэсгэлэн дэлгэж, “Миний бүтээл” ном бэлтгэсэн байлаа. Мөн эрдмийн, шинэ жилийн баяраа хамтатган хийж буй энэ сургуулийн сурагчид бүрэн хэмжээний тоглолтыг аав ээждээ зориулж тоглон, тайзыг эзэгнэж байв. “Хаан эрдэм” сургуулийн залгамж болсон “Гүүр” цэцэрлэгийн бяцхан багачууд ч ах эгч нараасаа дутахгүй авьяаслаг гэдгээ урлагийн үзүүлбэр бүрээрээ харуулж халуун алга ташилтаар шагнуулж байв. Тус сургуулийн монгол хэлний багш Г.Нарантуяа Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсангийн “Зүрхний бичээс” шүлгийг хүүхдүүдтэйгээ хамтран уран яруу уншиж сонирхуулсан нь эцэг эхчүүдийг огшуулж чадсан юм. Үүний дараа Г.Нарантуяа багштай уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Шавь нартаа эх хэлийг нь төгс эзэмшүүлдэг, заах арга барил сайтай, мундаг багш хэмээн эцэг эхчүүд үнэлдэг юм билээ. “Би тайлбартай дасгалын аргаар хичээлээ явуулдаг. Энэ бол миний багш Булган аймгийн Хишиг-Өндөр сумын н.Рэнцэндорж гавьяат багшийн маань орон даяар хэрэгжүүлсэн “Тайлбартай дасгалын арга” юм. Энэ заах аргачлал нь хүүхдүүдэд бичиж, уншиж буй бүх үг, өгүүлбэрийнх нь утгыг тайлбарлаж өгснөөр хэл яриа нь хөгжиж, өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирч, шүлэг яруу найрагт шимтдэг. Өнөөдөр үсэглэлийн баяраа хийж буй нэгдүгээр ангийн шавь нар маань богино хугацаанд сайн уншиж, бичиж сурсан. Одоо минутад 15-45 үг уншиж байна” гэсэн юм. Харин математикийн хичээл нь хэрэглэгдэхүүнд суурилж ордог бөгөөд дасгал ажлын дэвтэрээр хүүхдүүдээ удирдаж явдаг аж. Энэ жилийн бяцхан шавь нар нь 20-ын доторх илэрхийлэл, өгүүлбэртэй бодлогыг ч төвөггүй боддог болжээ. Хичээлийг сонирхолтой болгохын тулд тоглоомын аргаар заадаг бөгөөд хүүхдүүд бодит байдалд суралцахдаа дуртай, хичээлдээ ч чөлөөтэй оролцдог гэж математик IQ-ийн багш н.Базаргүр ярьж байв. Тэрээр IQ-ийн хичээлээ тараах материал ашиглан орсон бол дараагийн улиралд сурах бичигт тулгуурлан зааж хүүхдийн сэтгэн бодох, бие даан шийдвэр гаргах чадварт суралцуулна гэсэн юм. “Хаан эрдэм” сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд математик, байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог. Гэхдээ эх сайхан монгол хэлээрээ алдаагүй зөв бичдэг, уран яруу уншдаг, утгыг нь ойлгож тайлбарлах чадвартай болгоход анхаардаг аж. Эднийх улсын сургуультай харьцуулахад анги дүүргэлт багатай учир багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах бүрэн боломжтой төдийгүй хичээл бүрийг мэргэжлийн багш ордгоороо давуу аж.   Үсэглэлийн баяраа хийж буй бяцхан сурагчдаас сэтгэгдлийг нь сонслоо.   1а ангийн сурагч Б.Уянгалан: Би дүүдээ үлгэрийн ном уншиж өгдөг болсон -Сурагч болох гоё байна. Миний дуртай хичээл Хүн орчин. Яагаад гэвэл шинжлэх ухааны олон туршилт хийдэг. Өнгийн чихрээр солонго хийсэн маань гоё байсан. Уншиж, бичиж сураад дүүдээ үлгэрийн номыг уншиж өгдөг болсондоо баяртай байгаа. Тоо бодож чаддаг болсон учир дэлгүүрээс мөнгөндөө тааруулж дуртай зүйлээ худалдан авч байгаа. Өнөөдөр баяртаа оролцоод 35 үсгийн дуугаа гоцлон дуулж, цасан охин болж бүжиглэхэд сайхан байсан.   1б ангийн дарга О.Есөнхүү: Миний хамгийн дуртай хичээл таеквондо -Би сургуульд орж ном уншиж, бичиж бас дуулж, бүжиглэж сурсандаа баяртай байгаа. Манай сургууль надад маш гоё санагддаг. Монгол хэлний багш Г.Нарантуяа багшийнхаа хэвлэж өгсөн номыг уншиж байгаа. Бас манайд олон сонирхолтой хичээл ордог. Миний хамгийн дуртай хичээл бол таеквондо. Би таеквондогийн олон бүстэй мундаг тамирчин болно. Хүүхдүүдийнхээ баярт хүрэлцэн ирж, тэднээрээ бахархан суугаа олон аав ээж “Хаан эрдэм” сургуулийн багш нартаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Эцэг эхийн зөвлөлийн гишүүн О.Золзаяа ярихдаа “Манай хоёр хүүхэд “Хаан эрдэм” сургуульд суралцаж байна. Хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлсэн, хоол унд сайтай, заах арга барил сайтай багш нартай учир энэ сургуулийг сонгосон. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш гуравхан сарын хугацаанд хүүхдүүд маань олон зүйл сурчээ. Улсын стандарт хөтөлбөрөөс гадна хүүхэд хөгжүүлэх олон хөтөлбөр, хичээл ордог нь таалагддаг. Охид маань сургуульдаа дуртай, хичээлдээ сонирхолтой байгаад нь баяртай байдаг. Англи хэлний гадаад багштай учраас хэлний түвшин хурдацтай сайжирсан” гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.23  ДАВАА  №253  (6220)
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин