Дэлхийн аварга П.Орхоны эрхийг 2022 он хүртэл хаслаа

2019-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Чөлөөт бөхийн дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон өнгөрсөн жил Жакартагийн Азийн наадмын үеэр допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон билээ. Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээнд дэлхийн домогт аварга К.Ичог ялан шуугиан тарьж, удалгүй дэлхийн аварга цолыг хүртэн элэг нэгтнээ баярлуулж байсан энэ бөх сүүлийн нэг жилийн хугацаанд допинг хэрэглэсэн гэх асуудалд холбогдох болсон. Тэгвэл дэлхийн бөхийн холбооноос 2022 оны есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл түүний барилдах эрхийг нь хаслаа. Спортын арбитрын шүүхээс дэлхийн бөхийн холбооны шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Азийн наадмын үеэр түүний сорьцыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Доха хотын салбарт илгээн шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариугаар П.Орхон нь Станзопол гэх 2018 онд хориотой эмийн жагсаалтад орсон бодисыг хэрэглэсэн нь тогтоогджээ. Ингээд тухайн жилийн Азийн наадмын аваргаар Киргизийн бөх А.Тинибекова нөхөн хүртэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

1 цаг 1 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

1 цаг 1 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

1 цаг 31 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

2 цаг 52 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

3 цаг 17 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

3 цаг 22 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

3 цаг 27 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

3 цаг 32 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

3 цаг 37 мин