“Юнайтедфрэндс групп”-ийн үүсгэн байгуулагчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад багаараа томилогджээ

2019-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Эрдэнэт”-ийн оффшорын хэргээр саатуулагдсан “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатарын бас нэг компани нь “Юнайтедфрэндс групп” ХХК юм. Энэ компани 2009 оны гуравдугаар сарын 24-нд Б.Отгонбаатар аялал жуулчлал, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр байгуулагдсан. Б.Отгонбаатар нь “Юнайтедфрэндс групп” ХХК-ийн 35 хувийг, харин үлдсэн 65 хувийг зургаан хүн эзэмшдэг байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Батзориг 31 хувийг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал таван хувийг, 2013-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан /Совместного Монголо-Российсного объядинения Монголросцветмет в городе Улан-Уде “Монголросцветмет” ХХК/ Н.Батцэнгэл дөрвөн хувийг,   “Түшээ говь” ХХК-ийн захирал Ө.Энхтүвшин найман хувийг, “Монэнергео” ХХК дэд захирал / Purevsuren G  Mon energio LLC /MN, General director/ Г.Пүрэвсүрэн 14 хувийг,  “Монгол Фү Ёоу Хуа Фүнг Ресистент Ма” компанийн Б.Ганболд гурван хувийг тус тус эзэмшдэг байна. Энд бас нэг сонирхолтой холбоос гарч ирж байна. “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг 2009 оны гуравдугаар сарын 24-нд хамт үүсгэн байгуулалцсан хүмүүс байдаг. 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баттулга,  2012-2014 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ХХЭАХ-ийн даргаар ажилласан Ч.Бямбаа, 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Доржийн Даваасамбуу, мөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажилласан Цэрэвсамбын Даваацэрэн  нар юм. Тэд үүнээс гуравхан жилийн дараа “баг”-аараа “Эрдэнэт үйлдвэр”ийн удирлагад очсон байгаа юм. Түүнчлэн энэ хүмүүс “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг үүсгэн байгуулсан өдрөө хувьцаа эзэмшлээс гарсан байна. Өөрөөр хэлбэл, 2009 онд “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж явсан, 2012 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон Ц.Даваацэрэнг одоогоос сарын өмнө Б.Отгонбаатарын хамт 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон юм. ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.3  МЯГМАР  №239  (6206)
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

19 цаг 26 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

19 цаг 28 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

19 цаг 31 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17