Аутизмтай хүүхдийг тэгш хамруулж сургана

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Э.Эрдэнэ БСШУСЯ, Монголын аутизмын холбоо, Гэрэлт Оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Хан-Уул, Баянгол дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш гэсэн 85 хүн хамрагджээ. БСШУС-ын сайдын тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм. ЕБС-ийн сургуулийн багш нарт аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт явагддаггүй, багш нарт дээрх хүүхэдтэй ажиллах арга зүй дутмаг байдаг байна. Монголын Аутизмын холбоо, БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах үүднээс багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтыг хамтран зохион байгуулж Улаанбаатар хотын 1000 багшийг хамруулахаар төлөвлөөд байна. Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл “Аутизмтай хүүхдээ энгийн хүүхдүүдтэй хамт энгийн сургуульд суралцуулах олон эерэг нөлөөтэй. Тиймээс багш нарыг сургаж мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой анхны сургалтаа зохион байгуулж байна. Цаашид дүүрэг бүрийн багш нарыг хамруулна. Мөн Канадын аутизмын холбооны зөвшөөрөлтэйгөөр олон улсын туршлагыг багш нартаа хуваалцах багш, эмч мэргэжилтнүүдэд зориулсан Аутизмын тухай гарын авлага номыг орчуулан сургалтын үеэр тарааж байгаа” гэсэн юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

3 цаг 30 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

8 цаг 31 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

8 цаг 36 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

8 цаг 41 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

8 цаг 46 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

8 цаг 51 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

8 цаг 56 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 1 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин