Шинэ Ардчилсан нам байгуулахаа мэдэгдлээ

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн болон гишүүд, дэмжигчид өнөөдөр /11.25/ мэдээлэл хийж, АН-ын дарга С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардлаа. Хэвлэлийн хурлын эхэнд “Хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулна хэмээн Үндсэн хуульдаа баталсан боловч шударга ёс устаж, Ардчилсан нам МАНАН-гийнхний гарт оржээ”гэлээ.

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс С.Эрдэнийг дараахь дөрвөн үндэслэлээр огцрохыг шаардаж байна.

  1. С.Эрдэнэ нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлж чадаагүй.
  2. УИХ-ын зарим гишүүдийг бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчилсэнгүй гэх шалтгаанаар намаас хөөж  АН-ыг хоёр нам болгон хуваасан.
  3. Капитал банк, нийгмийн даатгалын хэрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар, хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг шамшигдуулсан зэрэг олон гэмт хэрэгтэй холбогдож, өнөөдөр хамгийн муу улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Үүнийг даган АН-ын нэр хүнд улам унасан.
  4. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан МАН-ын 60 тэрбумын хэргийн бохир схемийг АН-д хуулбарлан хэрэгжүүлэхээр оруулж ирж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг шаардсан нь АН-ын МАНАН бүлэглэлийн сүүлчийн хорогдох сүүлчийн байр болгосны илрэл. Ингэснээр намын дэмжигчид, гишүүдийн итгэлийг үгүй хийсэн.
АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс намын удирдлагыг улс төрийн удаа дараа алдаатай шийдвэрүүдээ эргэн харж, засах шаардлагуудыг энэ оны гуравдугаар сараас эхлэн хүргүүлсэн байна. “Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ энэ шаардлагыг тоогоогүйгээр барахгүй намын гишүүдээ цагдаад өгч, хэрэг үүсгүүлэн дарамталж, намаас хөөх зэрэг увайгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байна” хэмээн АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн хэлж байлаа. АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс С.Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр АН-ын даргын албан тушаалаас огцрохыг шаардлаа. Хэрвээ энэ шаардлагыг хүлээн авахгүй бол АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга ёсыг эрхэмлэсэн бүлэглэл бус ард иргэддээ үйлчилдэг жинхэнэ Ардчилсан намаа шинээр байгуулахаа мэдэгдлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

4 цаг 19 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

4 цаг 24 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

4 цаг 29 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

4 цаг 34 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

4 цаг 39 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

4 цаг 44 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

4 цаг 49 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Өчигдөр 11 цаг 11 мин