“Нүүдэлчдийн соёл бол миний уран бүтээл юм”

2019-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын баруун Байран хошууны дунд сургуулийн дээд дэсийн багш С.Хас-Өлзийтэй ярилцсанаа хүргэе.   - Монголд  ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу? -Ар Монгол бол Чингисийн энгэрт багтсан дэлхийн монголчуудын нэг. Өвөрмонгол ч бас тийм. Энэ нутагт ирээд  агаарыг нь амьсгалж, усыг нь ууж, талынх нь тэнэгэр, уулсынх нь сүрлэг, хүн зоных нь царайлаг, сэтгэлийнх нь сайхныг бахдан  догдолж бүтэн долоо хоног маш их баясгалангийн дунд умбаад буцах гэж байна.  Монгол нутаг сайхан байна. Хамгийн сайхан нь залуу эцэг эхчүүд олон сайхан хүүхэдтэй байна. Хүүхдийн баясгалант царайнаас  нар мандаж, хүүхдийн царайнаас нэг үндэстэн, нэг  улс орны хөгжил тодордог. Хөөрхөн бяцхан үрсийг хараад Монгол Улс  хөгжин  мандах сайхан ирээдүйтэй. Ирээдүйн энэ сайхан нарыг эдгээр залуу эцэг, эхчүүдийн хүүхдүүд өргөж явдаг юм байна гэж бодож өхөөрдөж явлаа. -Тэгвэл та  уран бүтээлийн ганзага дүүрэн буцаж байгаа юм байна? -Тийм шүү. Миний хувьд 1985 оноос эхлэн шүлэг зохиол бичиж, нийтлүүлж  эхэлсэн. Тухайн үед би дунд сургуулийн сурагч байлаа. Өнөөдрийг хүртэл шүлгээ бичиж ирсэн. Ар Монголын зарим сэтгүүл, яруу найргийн сонгомолд миний яруу найргийн бүтээлүүд кирилл үсгээр хэвлэгдэн уншигчдад хүрч байсан. -Яруу найрагчид онгод гэж ярьдаг. Шүлэг бичихэд юу нөлөөлдөг юм бол? -Нэгдүгээрт  ээжээс төрсөн авьяас билэг,  нөгөө нь хөдөлмөр зүтгэл, өөрийн уншсан таньсан бүхэн, дээр нь  хүсэл сэтгэл нэмэгдээд ийм    гурамсан ертөнцийн дунд яруу найрагч хөглөгдөж бүтээл төрдөг. Энэ тухай Дандины “Зохист аялгууны толь”-д маш тодорхой сайхнаар  тэмдэглэсэн байдаг. Яруу найраг бол сэтгэлийн гүн бясалгал, оюуны их ариусал гэж  би боддог. -Та хэр  олон ном гаргасан бэ? -Цөөнгүй бүтээл гаргасан. 2018 онд Бээжин дэх төвийн үндэстний хэвлэлийн  хорооноос “Модон шастир”, “Гал дэл” шүлгийн номоо хэвлүүлсэн. Мөн ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооноос “Алтан хор” шүлгийн  ном, Соёлын хөгжлийн хэвлэлийн хорооноос  мөн яруу найргийн  ном хэвлүүлж байсан. Ном гэдэг нэг уран бүтээлчийн хөдөлмөрийн алт, сэтгэлийнх нь ариусгал юм. -Монголын уран бүтээлчдийн  зохиолыг хэр уншдаг вэ? -Д.Нацагдоржийн зохиол бүтээл намайг, миний аавыг, миний хүүг, хүүхдийн хүүхэд  гээд  өвөрмонголчуудыг 3-4 үеэр нь соён гэгээрүүлж, эх хэлээ дээдлэх, уншиж судлах сурах бичиг дотор сонгогдож ирсэн. Мөн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Эрдэнэ гээд олон уран бүтээлчийн сонгодог  сайхан бүтээлийг   манай Өвөрмонголын монгол хэлээ сурч байгаа сурагч багачууд  уншиж өссөн. Хэлээ баяжуулах, хөгжүүлэх, бадруулах гээд  олон талаас маш их хувь нэмрийг оруулсан, гэрэлт хөшөө болсон олон сайхан зохиол бүтээл бий.  Д.Нацагдоржийн “Шувуун саарал”, “Миний нутаг”, “Ламбугайн нулимс”, “Миний хэнз хурга” бол их  чухал бүтээл сурах бичиг дотор олон жилийг дамжин  одоо ч байсаар   байгаа. “Ламбугайн нулимс” бол судлаачдад маш том судлагдахуун болдог бүтээл. Ер нь Д.Нацагдоржийн зохиолууд манай Өвөрмонголын бага сургуулийн   анх дунд, дээд дундын сурагчдын сурах бичигт сонгогдсоор байгаа. Сүүлийн үед С.Эрдэнийн “Нутгийн салхи юу шивнэв”, мөн  Б.Догмидын зохиолууд сурах бичигт сонгогдож, өвөрмонголчуудын эх хэлээ дээдэлж сурах материал болсоор ирлээ. - Та  эдгээр зохиолчдоос суралцаж ирсэн үү? -Би багш хүний хувьд дээр нэрлэсэн том зохиолчдын зохиол бүтээлүүдийг уншиж, тэдний эх хэлний алтан сороос өөрийгөө нэн төгөлдөржүүлж ирсэн. Үүгээрээ их бахархдаг. Монголын уран зохиол Өвөрмонголд маш их нөлөөлсөн гэж  болно. Үүнийг хэлэхэд нэн бахархалтай. Бид  багаасаа монгол хэлээ сурдаг. Бид найман настайгаас бичиг үсгийн мөр  хөөж, худам монгол бичгээрээ сурч ирсэн. Та монголоороо ярьдаг ч кирилл үсгээр бичиж тэмдэглэдэг бол бид худам монгол бичгээрээ бичиж тэмдэглэдэг. Бид  үр, хүүхэддээ дээдсээс өвлөж ирсэн босоо монгол бичгээ зааж өвлүүлдэг. Манайх нэг охинтой, тэр маань яг тань шиг сонины сурвалжлагч, найруулагчаар  ажилладаг. -Та хэр олон жил  монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байна? -Би Өвөрмонголын их сургуулийг  монгол хэл- утга зохиолын  мэргэжлээр, Улаанхад  дээд сургуулийг монгол хэл-утга зохиолын мэргэжлээр төгсч 30 гаруй жил мэргэжлээрээ багшилж байна. Өөрийн хүсэл сонирхол хүнийг ямагт чимж цэнэглэдэг. Тиймээс би монгол хэл бичгээ зааж, зохиол бүтээлээ туурвиж явна. -Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та монголчууддаа хандаж юу хэлэх вэ? -Монгол түмэн маань эв эеийн хүч, өөдрөг сайхан сэтгэлээр нэгэн цул байж, дэлхийн олон ард түмний дунд монгол гэдэг нэрээ нэн дээр өргөн   дээдэлж,   төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ  энх сайхан жаргаж, өнөд өөдлөн дээшилж,  бадарч явахын  өлзий төгс ерөөлийг өргөе. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

4 цаг 0 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

5 цаг 54 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

6 цаг 4 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

6 цаг 29 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

6 цаг 39 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

6 цаг 44 мин
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил

6 цаг 49 мин
“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!

ЭЦА-наас “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Их

6 цаг 54 мин
"Маргаантай байрны эцсийн өмчлөгч биш"

Номын хишиг компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн "Ард санхүүгийн нэ

17 цаг 0 мин
Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо

Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо

18 цаг 51 мин