Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

2019-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Прокурорын Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дууджээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй  “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг­тэй холбоотой, 2012 онд П.Цагааны хамт  БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн бололтой. Ц.Элбэгдорж нь эдгээр хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчийн хувьд холбогдож буй талаар эх сурвалж хэлж байгаа юм. Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 22-нд АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан юм. Тухайн үед дээрх хэргүүдтэй холбоотойгоор бус Тавантолгойн талаар асуусан гэдэг юм. Ц.Элбэгдорж тэгэхэд АТГ-аас дуудагдсан тухайгаа “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн твиттертээ “жиргэчихээд” АТГ-т очиж байсан билээ. Харин өдгөө Ц.Элбэгдорж Монголд байхгүй. 14 хоногийн өмнө хил давсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газрынхан Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Хэрвээ дуудах хуудсанд заасан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгджээ. Прокурорын авах дараагийн арга хэмжээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах юм байна.   ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.15 №227 (6194)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

3 цаг 30 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

8 цаг 31 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

8 цаг 36 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

8 цаг 41 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

8 цаг 46 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

8 цаг 51 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

8 цаг 56 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 1 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин