“Хүн бүр өөрийн гэсэн аялгууг бүтээх гэж орчлонд ирдэг”

2019-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД Соёлын тэргүүний ажилтан, Буриадын Усты-Ордын гавьяат жүжигчин Ц.Мөнхболдтой ярилцлаа.   -Улаан-Үдэд болох тоглолтын тань талаар яриагаа эхлэе. Яагаад заавал тэнд тоглохоор болов? -2016 онд Улаан-Үдэд тоглож байсан. Анхны тоглолт учир их сандарч байлаа. Хамгийн хүйтэн өдөр буюу -40 хэмийн хүйтэнд очиж тоглолтоо хийж байлаа. Тэгсэн ч намайг сайхан хүлээж авсан. Улаан-Үд дэх настай хүмүүс буриад дуугаа сонсох гэж зорьж ирсэн. Ганц хүний тоглолт хийнэ гэдэг мэдээж амаргүй. Би мэргэжлийн дуучин биш. Энэ удаагийн тоглолтыг “Нандин сэтгэл” гэж нэрлэсэн. Яагаад гэвэл стресстэй нийгэмд бид бие биенээ хайрлаж байх хэрэгтэй. Өмнө нь Өвөрмонголын Хайлаар, ОХУ-ын Москвад тоглож байлаа. -Буриад дуунууд аялгуу  сайхантай, үг гүн утгатай байдаг. Үүх түүхээсээ хамаараад үг ая нь өөр байдаг уу? -Монголын минь бүх дуу сайхан шүү дээ. Буриад дууг ардын, зохиолын, уртын, шог, богино гэж ангилдаг. “Дангина”, “Гамнаарай” дуу зохиолын дууны төрөлд ордог. Дууны түүх гэвэл янз бүр байдаг. Тухайлбал, “Алтаргана” дуунд Ара газар ургаhан Аса бөхтэй Алтаргана Алиган дээрээ тэнжээлheн Аби эжи л хоёрни... Алтаргана буюу  Алтан харгана өвс нь хийссэн газраа үрээ цацдаг амь бөхтэй ургамал. Энэ ургамал насаараа бөхдөггүй амь бөхтэй ургаж байдаг. Тиймээс  аав ээжийн хайртай зүйрлэсэн юм болов уу. Бид хэдийнэ нас биед хүрлээ ч ээж аавдаа нялхаараа л байдаг. Харин ”Хадын оройгоор” дууны хувьд 1930-аад оны хэлмэгдүүлэлт хэмээх хүнд шуурганд Монголын сор болсон эрдэмтэд болон буриад зон гэсэн олон гэмгүй хүн өртсөн. Буриад зоны эрэгтэй голдуу нь баригдаад хонь төхөөрөх ч хүнгүй болсон гэдэг. Эмэгтэйчүүд нь нөхрийнхөө араас гашуудахдаа энэ дууг зохиож дуулсан гэж настнууд ярьдаг. Уулын оройгоор харахадам Униартай манан дунд соо наран байна Ушарhaн гансаяа haнахадам Уулзахын аргагүй холоо байна...Ингэж санаж хүлээсэн, сэтгэлээ илтгэж дуулсан байдаг. Заян наваа, Наян наваа хэмээх эртний дуу байдаг. Бөөгийн мөргөл дотор аялгууг нь авч үлдсэн гэж настай хүмүүсээс сонсож байлаа. -Таны дуулсан дуунууд хүнд хүрч сонсогддог. Та өөрийгөө мэргэжлийн дуучин биш гэж хэллээ. Хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ? -Хүн энэ хорвоод өөрийн гэсэн аялгууг бүтээх гэж ирсэн гэж боддог. Хэрэв урлагийн сургуульд сураад, номыг нь заалгасан бол мэргэжлийн дуучин гэж хэлж болно. Би ард түмний дуучин, өөрийгөө хөглөж яваа хүн. Түүнээс мундаг дуучин гэж боддоггүй. Алтаргана наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналыг хүртсэн. ”Монгол тулгатны зуун дуу” төсөлд намайг урьж “Хадын оройгоор” дууг дуулуулсан. Анх дөрөвдүгээр ангид байхад багш минь дуулуулаад, долдугаар ангидаа бүжиглэхээс гадна барилддаг байлаа. Гитартай дуулахаас гадна ятга хөгжим тоглодог. Би дуугаа дуулахдаа үгийн аялгууг нь сэтгэл зүрхэндээ мэдэрч дуулахыг хүсдэг. Манай нутгаас төрсөн олон сайхан дуучин бий. Буриад дууны аялгуу тавиухан байдаг нь хээр, тал газартай холбоотой юм. -Таны хэвлэлд өгсөн ярилцлагуудыг уншиж байхад та залуу үеэ төрөлх буриад аялгаар сайн ярихгүй байна. Үүнд санаа зовж явдаг гэсэн байсан? -Буриадуудын тухай олон баримтын тухай судлаачид бичиж тэмдэглэсэн байдаг. Үүнтэй би санал нийлдэг юм. Бид Монгол үндэстний нэг ястан юм. Анх эх нутгаа зорин нүүдэллэхдээ дан модтой хөвч газарт ирсэн байдаг. Тухайлбал, Сэлэнгийн Ерөө, Булганы Тэшиг, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Биндэр, Дадал, Дорнодын Дашбалбар, Цагаан-Овоо гэсэн буриад сум бий. Тиймдээ ч модоороо байшин барьж нүүдэллэн очсон газраа төвхнөдөг. Буриад аялгын хувьд уйгаржин монгол бичгийг галигаар нь дуудахад аялга нь тэгж таардаг. Өвөрмонголын,Оросын, Монголын буриад гээд суурьшсан газраасаа шалтгаалан аялга нь уусах хандлагатай болж байгаа нь залуучуудын буруу биш. Тухайн нийгэм нь хаалттай байсан учир төдийлөн зааж үлдээсэнгүй. 1990-ээд он гараад л эргэж ёс заншлаа илүүтэй сэргээсэн. Хуучин бүс солилцох ёс байлаа. Халхаар бол өндгөн сүй гэсэн үг. Гэрлэх, хуримлах ёс, зан заншилууд нь бусад ястангаас өөр онцлогтой. Ёохор хатирах нь цэрэг дайны бүжиг гэдэг. Байлдаанд ялчихаад галаа тойроод бүжиж нааддаг бүжиг нь өөрөө морины явдлыг хөлний товшилтоор илэрхийлдэг. Энэ бүх соёлоо залуучуудад үлдээх юмсан гэж боддог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.7  ПҮРЭВ  №221  (6188)  
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

10 цаг 56 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

11 цаг 21 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

11 цаг 39 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

11 цаг 44 мин
Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

Дүгнэлт: Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй

11 цаг 56 мин
Сэргогийн өсөлт

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

15 цаг 48 мин
“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

16 цаг 50 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

17 цаг 10 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

21 цаг 46 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

21 цаг 56 мин