Кино урлагт мөнхөрсөн генерал Д.Жигжидийг дурсахуй

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.Амгаланбаяр Шинэ өглөөний нар мандаж, их хотын амьдрал эхэллээ.  Хаа нэг тийш яаран алхах хүмүүс,  инээлдэн өнгөрөх хүүхдүүд, газар хөглөрөх навчис, уран зураг мэт байгалийн  дүрслэл  бүхэн амьдралын хуудсанд буух үнэт агшин мэт. Энэ бүхнийг сэтгэлдээ тээгээд нэг эрхэм хүмүүний  амьдралын үнэтэй цаг хугацаагаар зочлох гэж мөн л бусдын адил яаран алхаж буй нь миний хувьд  үнэхээр азтай  тохиолдол байв. Урлагийн ертөнцөд тодоос тод од болон ард түмнийхээ сэтгэлд олон сайхан уран бүтээлээр  оршин байдаг монгол түмний хайртай хүү бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид агсан яах аргагүй мөн юм.  Тэрээр хүмүүн заяаг эрхшээж төрөхдөө урлагийн бурхан Янжинлхамын ивээлд багтаж, тайз дэлгэцийн олон сайхан бүтээлээрээ  он цагийн хэлхээс бүхэнд амьдрах эрхэм сайхан хувь заяанд төржээ. Түүний кино урлагтай амьдралаа холбосон түүх бас их сонирхолтой. Тэртээх 1936 онд Зөвлөлтийн нэрт кино зураглаач, Монголын кино үйлдвэрийг байгуулахад хүчин зүтгэж явсан С.Гусев, А.Лебедев нар Багшийн сургуулиас Д.Жигжидийг сонгон авч өөрсдийн дагалдан сурагч болгосноор түүний хувь заяаг 18О хэм эргүүлжээ.  Өөрөөр хэлбэл, багш болохоор сурч явсан жаал хүү Жигжид орос сургагчдын буянаар зураг авах эрдэмд суралцаж, кино хэмээх урлагт сэтгэл, зүтгэлээ хандуулж, Монголын дэлгэцийн урлагийн анхдагчдын нэгнээр дэлгэцийн урлагийн түүхнээ бичигдсэнээр барахгүй тэрхүү урлагийг хөгжүүлэхэд бүхий л зүрх сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулсан нэрт уран бүтээлч болсон түүхтэй.  Түүний уран бүтээлийн анхны гараа 1939 онд эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч дэлгэцийн бүтээлийнхээ эхлэлийг тавьж байжээ. Д.Жигжид анх баримтат киноны болон богино хэмжээний уран сайхны киноны зураг авдаг байсан бол хийж буй ажилдаа улам гаршиж, 1945 онд бүтээгдсэн “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж, 26 насандаа БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн болсон юм. Энэ кинонд Д.Жигжидийн хамт С.Гусев, А.Лебедев нараас кино зураглаачийн эрдмийг суралцсан Б.Дэмбэрэл, ЗХУ /хуучин нэрээр Д.М/-ын БХКУДС-ийн багш,  дэвэн дэлхийд алдар суугаа мандуулсан Оросын нэрт зураглаач А.Головнягийн цор ганц монгол шавь Д.Ганжуур гуай нар зураглаачаар хамт ажилласныг онцлох ёстой байх. Тэд энэ кинонд нэгж дүрсийн /кадрын/ нарийн, чадварлаг зохиомж, өнцөг цэг /ракурс/-ын утгачилсан шийдлүүд, хөрөг зургийн зохиомж, гэрлийн уран зохилдлогоо гэсэн уран чадварыг дүүрэн харуулсан нь тухайн үеийн киноны зураглах уран бүтээлийн хөгжилд томоохон үсрэлт хийсэн хэмээн хэлж болно.  Түүхэн туульсийн киног  анх бүтээсэн найруулагч бол  Д.Жигмид  юм Өдгөө цаг хугацаа урсан өнгөрч  түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан  “Дэжидийн Жигмид монгол киноны үндэсний онцлог, хэв шинжийг буй болгосон нь”  эрдэм шинжилгээний бага  хурал СУИС-д амжилттай зохион байгуулагдсан юм. Энэ эрхэм хүмүүний хайртай гэр бүл,  нэгэн цаг үед хамт ажиллаж байсан хүмүүс,  шавь нар гээд танхим дүүрэн хүмүүс цугларчээ. Хурлыг нээж  СУИС-ийн ТУС-ийн захирал, доктор,профессор  Д.Даваасүрэн,  БСШУС-ын дэд сайд  Г.Ганбаяр үг хэллээ.  Ийнхүү хуралд зориулсан илтгэлүүд , дурсамж яриа танхимд халуун дотно өрнөв. Учир нь ёстой л хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүний тухай дурсана гэдэг илтгэл бүрийн сонирхолтой сэдэв агуулгаас тодорхой харагдаж байв. Тухайлбал, СУИС-ийн УЗУСТ-ийн багш Я.Баяраа  “Найруулагч Жигжидийн киноны туульсийн чиг хандлага” сэдвээр  илтгэл тавьсан юм. Эдгээрээс онцлоход, “...Түүхэн туулсийн ын кино нь  түүхэн киноны дэд төрөл гэж ойлгоход буруудахгүй. Өргөн цар хүрээ, цаг хугацааг хамран хийгддэг  Итиалаас эхтэй. Монголын кино урлагт түүхэн туульсийн киног  анх бүтээсэн найруулагч бол  Д.Жигмид  юм.  Монгол орны  орчин цагийн түүхийг туульсийн хэлбэрээр  илэрхийлсэн хоёр цуврал нь  түүний найруулагчийн замнал дахь  хамгийн даацтай бүтээлд тооцогддог байна.  Тэртээх 1962, 1965  онд  хоёр ангит хэлбэрээр хийгдсэн  “Түмний нэг”, “Хүний мөр” зэрэг кинонд  Ардын хувьсгалын үрээр хийгдсэн  соёл иргэншлийн  өөрчлөлтийг  монголчууд хэрхэн хүлээж авч буй тухай  болон  халхын голын дайн зэрэг түүхэн хэрэг явдлын  талаар өгүүлдэг. Харин 1968, 1971 онд үзэгчдийн  хүртээл болсон “ Өглөө”, “Тэмцэл” кинонд Ардын хувьсгалын их удирдагч Сүх жанжины тухай өгүүлдэг. Энэ хоёр төсөл дээр найруулагч  Д.Жигжид  зохиолч  Л.Ванган , Ч.Чимэд нартай хамтран ажиллажээ. Найруулагч  Д.Жигжид нь  1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”,  1956 онд “Манай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” киноны зураглаачаар мөн ажиллаж байв. Мөн Монголын ард түмний үзэх дуртай “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Баянбулгийнхан”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүний төлөө”, “Хөх ногооны униар”, “Газрын жигүүр”, “Өнөр бүл”, “Жаргал даахгүйн зовлон”,  “Ард аюуш” гэсэн  олон сайхан бүтээлийн  найруулагчаар ажилласан байна.  Эдгээр киног үзээгүй монгол хүн байхгүй биз. Тухайн  цаг үеийн  өнгийг  дэлгэцнээ буулгаж, хүнд ухаарал, инээд баяр хөөрийг бэлэглэж байдаг,  хэзээ ч үнэ цэнэ нь  хуучирдаггүй , ард түмний оюуны сан хөмрөгт хадгалагдан байдаг  бүтээлүүд  яах аргагүй мөн юм. Тэрээр дүр бүрийн онцлогийг дүрслэлийн нарийн аргаар зурагласан нь жүжигчний тоглолтын өвөрмөц шийдлүүдийг тодруулаад зогсохгүй тухайн тэр жижиг хэсгүүдийг утга санааг үзэгчдэд хүргэж чаддаг, гайхалтай сайхан уран бүтээлч юм. Түүнийг салбарынх нь уран бүтээлчид “Монгол киноны Генерал” хэмээн нэрийдэх нь ийм учиртай аж. Ийнхүү эрхэм хүмүүнтэй холбоотой дурсамж яриа сэтгэгдлийг сонссон юм. Тэр фронт дээр эцсийн дусал цусаа урсгаж чадах байлдагч байв Ардын жүжигчин Г.Мягмарнаран: -“Хөх ногооны униар”-т Д.Жигжид гуай намайг тоож тоглуулж, уран бүтээлийн минь гараа энэ хүнтэй холбогдож байсны хувьд нэгэн  дурсамжийг сөхөн яръя. Бид  натурт явлаа. Найман нуурт очоод  Ширээ нуурын тэнд завиар  хамгийн түрүүнд зураг авах цэгээ үзэх гэж явж байгаад  Д.Жигжид гуай хальтираад хөлөө гэмтээсэн юм. Хугарсан хөл нь бүр эргэчихсэн.  Тэгээд  бид натураас буугаад буцья гэхэд “Тийм юм байхгүй. Дашбалсан, Ичин норов нар тэр цэг дээр очоод тийм, тийм зураг авна.  Бид энэ зургийг  авахын тулд “Найман нуур”-т ирсэн. Энэ хөл хугарах юу ч биш” гээд буцсангүй. Манай хэд  хугарсан  хөлийг нь  дөрвөн гишүүгээр чиг бариад боочихлоо. Ойроос харах юм биш ээ, хөлс нь цуваад л.  Тэгээд  яван явтлаа л ажлаа ярьсан. “За нөхөд минь би одоо гэмтэлд очоод хөлөө янзлуулчихаад эргээд ирнэ. Би та нараас холдоогүй шүү” гэж  хэлж билээ.  Энэ хүн бол  агуу хүн юм. Түүний хувьд  хөл хугарах  нь үнэхээр юу ч биш. Уран бүтээлийнхээ төлөө чин үнэн зоригтой, зорилготойгоор  тэмцдэг тийм л хүн.  Фронт дээр  эцсийн дусал цусаа урсгаж чадах байлдагч, үлгэр жишээ ч хүн байлаа. Д.Жигжид гуайн киноны  кадр дандаа дүүрэн байдаг Г.Жигжидсүрэн: Ардын, жүжигчин, кино найруулагч, зохиолч -Монголын кино урлагийн уламжлал, нүүр царай энэ бүхнийг авч үлдэж, дэлхийд гаргаж чадсан найруулагч бол Жигжид гуай юм. 1959 онд найруулагчаар ажилласан  “Ардын элч” кино нь түүнийг Монголын ард түмэн төдийгүй, дэлхийн хэмжээнд таниулсан юм .   Жигжид гуай бол түүхэн том сэдэв, цаг үеийн  эгзэгтэй  асуудлуудыг том цар хүрээн дотор нь базаж,  гаргах тал дээр үнэхээр  мастер байсан.  Үүнийг хүн болгон хийж чадахгүй. Миний  хамгийн хайртай, сэтгэлд бууж явдаг кино бол “Хүргэн хүү” юм.  Энэ кинонд  Жигжид найруулагчийг  олон талаас нь тодорхойлох элементүүд байдаг. Энэ нь 1950-1970 оны нэгдэлжих хөдөлгөөнийг харуулж буй кино шүү дээ. Тухайн үеийн уламжлал зан төрхийг харуулсан.  Энэ талаар  зарим нэг баримтат киноноос харна уу гэхээс  Д.Жигжид гуайн хэмжээнд  дотроос нь харж мэдэрч хийсэн хүн барагтай л бол  байхгүй. “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээжийн дүрд  буюу Санжид эмгэнд тоглосон Цэвээнжав гуай байна.  Тэр үед бие нь тааруу эмнэлэгт хэвтэж байхад нь  тоглуулсан байдаг.   Миний нэг ийм бодол байдаг юм.  Мөрөнгийн хүрээнд шавилж суусан лам хүүхдийг  бага сургуульд оруулж,  дараа нь  багшийн сургуульд  сургасан байдаг. Энэ бүх цаг хугацааны  туршид ээжийнх нь нөлөө, хайр халамж,  уран бүтээлч болоход нь  их нөлөөлсөн байх.  Цэвээнжав гуай ээжтэй нь их төстэй. Тиймээс ээжийнхээ дүрийг кинонд мөнхөлж үлдээе гэсэн бодлоор урьж тоглуулсан байж магадгүй гэж боддог юм. Нэр нь ч гэсэн  Дэжид гэдэг нь ээжийнх нь нэр. Харин энэ киноны дүрийг Сэмжид  гэдэг шүү дээ. Д.Жигжид гуайн киноны  кадр дандаа дүүрэн байдаг.  Хээр зураг авлаа гэхэд наана нь хоёр хүн яриад зогсож байхад цаана нь  уулан дээгүүр үхэр, адуу, наана нь хонь бэлчиж байх жишээтэй. Ийм дүрслэлүүдээр   киноныхоо үзэгчдэд хүргэх өгүүлэмжийг  ингэж гаргадаг байж. Жигжид гуай бага байхдаа их гоё зурдаг байсан кино урлагтай холбогдох бас нэг гүүр нь болсон гэдэг. Тулганы хөөгөөр  зураг зураад,  ээждээ загнуулдаг байсан гэж нутгийнхан нь дурссан байгаа юм. 1937 онд Оросын мэргэжилтнүүд ирээд Багшийн сургуулиас  кино үйлдвэрийн тулгын чулууг тавих хүүхдүүдийг сонгож авахад Д.Жигжид гуайг авсан байдаг. Д.Жигжид гуай ангийнхаа ханан дээр Индонезийн галт уулыг зурчихсан байсан. Тэрийг нь  харж сонгосон гэдэг. Бас их гоё бичдэг. “Цогт тайж”  киноны  эхний титрүүд байдаг даа. Хуучин бичгээр  бичсэн. Тэрийг бүгдийг нь Д.Жигжид гуай бичсэн. Тэгэхээр бурхнаас заяасан  авьяастай хүн юм  гэж боддог юм даа...гэв. Эх сурвалж: www.polit.mn        
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

6 цаг 6 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

6 цаг 14 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

6 цаг 20 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

6 цаг 23 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

6 цаг 31 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

11 цаг 41 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

12 цаг 27 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

14 цаг 36 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

15 цаг 6 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

15 цаг 11 мин