Ихэр  хөвүүн

2019-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ө.Рагчаасүрэн 

  Зэлүүд ойгоос хоёр нялх хүүхэд олжээ. Эртний Итали орны Тибр мөрний хөндийд энэ үйл явдал болж байна. Хөдөө нутгийн малчин залуу Фаустул ихэр хөвүүнийг эхнэр Аккадаа хормойлон авчирч өгөхөд тэр дуу алдан тосч авав. Бяцхан амьтдыг харсан дүү охин, ээж нь ч ялгаагүй. Малч цагаан нохой нь гойд сонирхон үнэрлэнэ. Хоёр хүүхдийг хооллохоор охины гар өөрийн эрхгүй сүүтэй ваарны бариулаас атган авлаа. Эмэгтэй хүний зөн ийм. Байшингийн дээвэр дээрх хос тагтаа ч баярлалдан зочдыг угтна. Шингэж буй нарны туяа алтран шаргалтана. Нар маргааш өглөө дахин мандахдаа азаар олдсон балчир хөвүүдийн зулайг дулаан илчээрээ ээн, хүн болох заяаг нь мялаана. Энэ гоё уран зургийг Францын зураач Никола Миньяр 1654 онд зурсан юм. Өсч том болоод титмийг нь булааж магадгүй гэж хардсан муу санаат хаан түрүүчийн хааны охиноос төрсөн ихэр хөвүүдийг Тибр мөрөнд живүүлжээ. Гол усны бурхан тэднийг өрөвдөн эрэг дээр гаргасныг нь өлөгчин чоно олж үүрэндээ авчран хөхөө хөхүүлэн тэжээжээ. Чоныг идэш хоолондоо явсан хойгуур тэр хоёр үүрнээс мөлхөн гарахад нь малчин хархүү Фаустул таарч гэртээ авчран эхнэртэйгээ цуг өсгөсөн. Ихэр хөвүүн Ромул, Рем хоёрын анх олдсон дэнж дээр Ром хотыг байгуулсан домог ийм учиртай. Италийн нийслэлд очихдоо энэ уран зургийг үзээрэй.  

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179)

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 7 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

4 цаг 31 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

4 цаг 31 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

4 цаг 32 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

5 цаг 44 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

6 цаг 18 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

6 цаг 40 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 1 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

7 цаг 18 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

7 цаг 34 мин