Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын бүх давааг хүчингүйд тооцон, түүнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгохоор шийдвэрлэлээ

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯРЖАВХЛАН

Энэ жил улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболд, тав давж, цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Үндэсний бөхийн салбар хорооныхон хуралдан дээрх хоёр бөхийн цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооныхон өнөөдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Энэ талаар Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “Д.Цэрэнтогтох В сорьцоо шинжлүүлсэн нь А-тайгаа таарсан. Харин Э.Оюунболд В сорьцоо шинжлүүлээгүй. Ер нь допингийн шинжилгээний хариу зөрсөн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм билээ” гэв. Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаад дээрх хоёр бөхийн бүх давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгохоор болсон. Тэгэхээр А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгоно. Мөн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан эл шийдвэр эцсийнх биш. Бид саналаа Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч хэрхэн шийдвэрлэхээс бүх зүйл шалтгаална” гэв. эх сурвалж: polit.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

3 цаг 9 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

8 цаг 11 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

8 цаг 16 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

8 цаг 21 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

8 цаг 26 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

8 цаг 31 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

8 цаг 36 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

8 цаг 41 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин