Оюутолгойн олборлолт, үйлдвэрлэл буурчээ

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Э.Бэрцэцэг “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн III улирлын дүнгээр олборлолт болон үйлдвэрлэл өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 28.4 мянган тонн зэс олборложээ. Үүнийг өмнөх оны мөн улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага байна. Мөн 25.6 мянган унци алт олборлосон нь 66.8 хувиар бага, боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү байгаа ч өмнөх улирлынхаас 3.4 хувиар, үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 27.2 хувиар буурчээ.  “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес энэ бүхнийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, олборлож буй баяжмалын агуулга, хатуулагтай холбон тайлбарлаж байна. Жишээ нь, зэсийн агуулга өнгөрсөн улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37, алтны агуулга 0.31 байсан бол 0.14 болжээ. Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ өмнөх улирлынхаас 64.3 хувиар буурчээ. Тэрээр улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсан ч баяжуулах үйлдвэр түр хугацаагаар зогссон болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг нааш нь шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлснийг хэлж байв. Гэхдээ тус компани энэ оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэхээр ажиллаж байна гэв. Эх сурвалж: www.polit.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

12 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

5 цаг 13 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

5 цаг 18 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

5 цаг 23 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

5 цаг 28 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

5 цаг 33 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

5 цаг 38 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

5 цаг 43 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин