Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Япон улсыг зорьсон Ерөнхий сайдыг эх орондоо ирж амжаагүй байхад дараагийн айлчлалын сураг дуулдаж эхлэв. Тэрээр ирэх сард ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ. Хойд хөршид айлчлах шаардлага, ойрын үед хэлэлцэх, тохирох асуудал Засгийн газрын тэргүүнд одоогоор байхгүй ч бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд хойд хөршийг зорьжээ. Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Могуловтой уулзахдаа улс төр, эдийн засаг, олон талт хамтын ажиллагаа, өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга хэлбэр, байгуулах баримт бичгийн талаар санал солилцжээ. Хойд хөршийн хувьд өмнө нь манай Ерөнхий сайдыг хүлээж авалгүй буцааж байсан удаатай. Тухайлбал, 2018 оны тавдугаар сард “хүлээж авах бэлтгэл хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг хойшлуулж байв. Ингэснээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох байсан арга хэмжээ нь ч цуцлагдаж байв. Энэ удаа “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй зүйл. Тиймээс энэ удаагийн айлчлал ямар хариу дуулгах нь мөн л эргэлзээтэй юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24 №211 (6178)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

1 цаг 16 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

6 цаг 17 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

6 цаг 22 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

6 цаг 27 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

6 цаг 32 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

6 цаг 37 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

6 цаг 42 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

6 цаг 47 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин