100 орчим жижиг оврын уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбоно

2019-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР   Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах, утаа багасгах зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Аудитын байгууллагын дүгнэснээр сүүлийн 10 жилд агаарын бохирдлыг бууруулахын тулд манай улс 550 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг юм байна. Тэгвэл энэ жил 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ажил болох сайжруулсан түлшээр гэр хорооллын айлуудыг хангах ажил олон асуудал дагуулж байгаа ч ямартай ч үргэлжилж байна. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргасан сүүлийн шийдвэр бол түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр. Энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ шийдвэр болон  түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар нийслэлийн утаа багасч, агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзэж байсан.  Тэгвэл энэ шийдвэр уурын зуухаар цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа төрийн болон хувийн хэвшлийн компаниудад үйлчлэхгүй байгааг бид төдийлөн анзаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын нэлээдгүй хувийг үйлдвэрлэдэг эдгээр уурын зуухнуудад түүхий нүүрсийг түлсэн хэвээр байна. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад дээрх шийдвэр үйлчлэхгүй. Өнөөдрийн байдлаар нийслэлд уурын зуух ажиллуулах тусгай зөвшөөрөлтэй 23 аж ахуйн нэгж 221 ширхэг уурын зуухыг 66 байршилд ашиглаж байна. Харин зөвшөөрөлгүйтэйгээ нийлээд 509 уурын зуух утаа үйлдвэрлэж байна. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй аж ахуйн нэгж, байгууллагууд, орон сууцны дулаан, эрчим хүчээ шийдвэрлэдэг халаалтын зуухыг 16-100, 100-гаас дээш кВт цагийн хүчин чадалтай хэмээн ангилдаг. Дээр дурдсан 509 гэсэн тоо нь зөвхөн 100кВТ-аас дээш хүчин чадалтай зуухны тоо юм. Харин бага хүчин чадалтай уурын зуухнуудыг нийлүүлбэл 2000 гаруй гэсэн тоо гардаг аж. Тэд бүгд түүхий нүүрс түлсэн хэвээр байна гэсэн үг юм. Тэгэхээр эдгээр том хэмжээний зуухнуудыг хэрэглээнээс халж, төвлөрсөн шугам сүлжээ, дэд бүтцээр хангах ажилд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ямартай ч бидний олж авсан мэдээллээр энэ жил халаалтын зуух ашигладаг нийслэлийн 40 сургууль, 18 цэцэрлэгийг хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт шилжүүлэх, цахилгаан бойлур суурилуулан цахилгаанаар хангана гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уурын зуухаар халдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад судалгаа хийж, 45 байршлын 86 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох боломжтой гэсэн тооцоо хийж, эхний ээлжинд 18 байршлын 33 зуухыг дулаанд холбохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөсний дагуу хийж чадвал зөвшөөрөлтэй, бүртгэлтэй 220 орчим уурын зуухны янданг тал хувиар бууруулж чадах юм байна. Гэвч өндөр хүчин чадалтай ч бүртгэл, зөвшөөрөлгүй дахиад 200 гаруй яндан яах нь мэдэгдэхгүй үлдэж, түүхий нүүрсний утаа ялгаруулсан хэвээр байх нь. Уурын зуухаар халаалтаа шийддэг орон сууцны хорооллууд нийслэлд олон бий. Энэ жил ашиглалтад орсноос хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан Сонгинохайрхан дүүргийн VI  хороонд байрлах “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдсон. 720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7000 тонн нүүрс түлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хотхоныг төвлөрсөн дулаанд холбосноор долоон мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг үгүй болгосон гэсэн үг. Тиймээс гал түлдэг айл өрхүүдэд чиглэсэн ажлаас гадна нийтийн хэрэглээнд ашиглаж буй бичил уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг хориглох, хянах, цөөлөх шаардлагатай байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.24 №211 (6178)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

1 цаг 28 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

6 цаг 29 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

6 цаг 34 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

6 цаг 39 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

6 цаг 44 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

6 цаг 49 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

6 цаг 54 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

6 цаг 59 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин